Сочийн Олимпийн наадмыг зохион байгуулагчид даалгавраа сайн биелүүллээ. Ийнхүү Олон Улсын Олимпийн Хорооны (ОУОХ) Хяналтын комисс 2014 оны Наадмын бэлтгэлийг үнэлсэн байна.

Шинжээчид 2 хоногийн турш Сочи-24-ийн бүх объектыг үзэж сонирхжээ. Тайлангийн бага хурал дээр оросын зохион байгуулах хороо болон Олимпийн наадамд хот гайхалтай бэлтгэсэн үнэлгээ авахад «тус болсон» байгалийн хүчинд талархлаа илэрхийлжээ.

Оросууд даалгавраа гайхалтай биелүүлсэн байна гэсэн шийдвэрийг ОУОХ-ны Зохицуулах комиссын тэргүүн Жан- Клод Килли олимпийн хотхон Сочиг шалгасны үр дүнг танилцуулахад илэрхийлэн хэлжээ. Өнгөрсөн жилүүдэд комиссын шинжээчид тус хотод 10 удаа ирсэн байна.

Бүр эхнээсээ л ямар хэцүү ажил болох нь ойлгомжтой байсан боловч оросын түншүүд маань онц үнэлэлтээр биелүүлсэн байна гэж Жан-Клод Килли мэдэгдээд

«Бид энэ хот луу 7 жилийн турш ирэхдээ бүх юм гайхамшигтай болж байгаад итгэж чадсан юм. Өөр хийх зүйл их байгаа боловч Сочи ямар ч байсан хугацаанаасаа хоцрохгүй юм. Олимпийн наадам болоход 4 сар үлдсэн ч ямар нэг хийж дуусгах зүйл байнга л улддэг билээ. Хамгийн гол нь бид ажил сайхан хийгдсэнийг харлаа» гэлээ.

Мэдээж хэрэг сэтгүүлчдийн асуултын олонх нь Олимпийн объектуудад байгалийн гамшиг саад болох тухай байлаа.

ОУОХ-ны хяналтын комиссын бүхий л 2 хоногийн шалгалтын явцад халуун орны асгарсан бороо, өмнөхөн нь болсон хуй салхи, далайд 5 баллын догшин салхи шуурч, ууланд цас унаж, зарим нэгэн газарт сель хэмээх уулын чулуу, шавар, минералын бодис гэнэт урсан нурах үзэгдэл болсон байна.

Гэвч ОУОХ-ны шинжээчид тэр ч бүү хэл үүнээс илүү ноцтой аюул ч Сочид аймшигтай биш гэдгийг өөрсдийн нүдээр харж итгэлээ гэж Жон-Клод Килли тэмдэглээд

«Тийм богино хугацааны дотор ийм их хэмжээний хур тунадас үүсгэсэн бараг л түүхэн аадар бороо байсныг бид ойлгож байна. Гэвч ямар ч эвдрэл сүйрлийг бид олж хараагүй нь бүх объектууд хичнээн чанартай баригдсаныг нотолж байгаа юм.

Тэд бүгд байгалийн шалгалтыг даван тууллаа. Энэ бол тамирчдын туулдаг шалгуур, дасгалжуулалттай дүйцэхүйц сайхан туршилт байсан юм. Хэрэв Наадмын үед цаг агаар ийм сюрпризийг үзүүлбэл Сочийн хувьд бүх юм бараг л анзаарагдахгүй өнгөрөх болно» гэлээ.

Хяналтын комиссийн шинжээчдэд Сочийн Наадмын бэлтгэл ажилтай хамааралгүй асуултад хариулах шаардлага гарчээ. Өрнөдийн сэтгүүлчид барилга байгууламжийн зохион байгуулалт, аюулгүй ажиллагаанаас илүүтэйгээр Оросын секс-цөөнхийг гадуурхах явдлын талаар сэдвийг уламжлалт ёсоор сонирхсон байна.

Шинжээчдийн тэргүүн Жан-Клод Килли гагцхүү спортын объектын хяналтыг хариуцаж байгааг сануулжээ. Гэсэн хэдий ч тэрбээр уг асуултад хариулж, Орос улс Олимпийн хартид (улс төр эрхийн баримт бичиг) нэгдсэн учир бүх журмыг мөрдөх болно гэж мэдэгдсэн байна. Харин энэ бичиг баримт ямар ч ялгаварлан гадуурхах үзлийг хүлээн зөвшөөрдөггүй юм.

Харин Наадмын зохион байгуулах хорооны тэргүүн Дмитрий Чернышенко аливаа ялгаварлан гадуурхах үзлийг хориглох нь оросын Үндсэн хуулиар хуульчлагдсан байгаа гэж сануулжээ. Иймээс энэ бүх яриа үндэслэлгүй юм.

Олимпийн наадмын бэлтгэл ажлын сүүлийн сарын хувьд объект шалгах явцыг ОУОХ энд өдөр бүр явуулах болно. Мөн оросын болон гадаадын тамирчид ойрын үед энд ирж сургуулилтын тэмцээнд оролцох юм.