Оросын ГХ-ийн тэргүүн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар өчигдөр Нью-Йоркод сирийн химийн зэвсгийг устгах асуудлаар НҮБ-ын АЗ-ийн тогтоолын төслийг зөвшилцлөө. Сирийн талаарх тогтоолыг Орос улстай зөвшилцөхийн тулд өрнөдийн гүрнүүд өөрийн олонх шаардлагаас татгалзсан гэж «Ройтер» агентлаг тэмдэглэжээ.

Орос улс өрнөдийн орнуудын хооронд НҮБ-ын Дүрмийн 7-р заалтыг тогтоолд оруулах тал дээр санал зөрөөтэй байсан юм. Тэр нь цээрлэл, түүгээр ч зогсохгүй Сирид хүч хэрэглэх тухай юм. Буулт хийх хувилбар тийм алхмыг хуулийн хувьд зайлшгүй, гэвч энэ нь автоматаар заавал цээрлэл эсвэл хүч хэрэглэнэ гэсэн ойлголт биш юм гэж Ройтер агентлаг мэдэгдсэн байна.

Тогтоолын төсөл дэх хүч хэрэглэх боломжийн тухай цорын ганц дурдсан зүйл бол Сири улс химийн зэвсгээ устгах хариуцлагаа биелүүлээгүй тохиолдолд АЗ 7-р заалтын дагуу торгууль оногдуулах юм. Гэвч энэ нь хоёр дахь тогтоолыг шаардах бөгөөд Орос улс өөрийн хориглох эрхийг ашиглан хориг тавьж болох юм.

Керри, Лавровтай уулзахын өмнө уг төслийг Хятадын ажил нэгт Ван И-тэй хэлэлцсэн гэж америкийн өндөр тушаалын түшмэл агентлагт мэдэгджээ. НҮБ-ын АЗ аль болох түргэн Дамаскийн химийн зэвсгийг устгахыг шаардсан Сирийн талаарх тогтоолыг гаргах ёстой гэж тэд зөвшилцсөн байна.

НҮБ-ын дэргэдэх ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин, НҮБ-ын АЗ сирийн химийн зэвсгийн тухай тогтоолыг батлах санал асуулгыг өнөөдөр явуулж болзошгүй юм гэж мэдэгджээ.