НҮБ-ын АЗ-ийн Сирийн асуудлаарх тогтоол ойрын 2 хоногийн дотор зөвшөөрөгдөж магад гэж ГХ-ийн орлогч сайд Геннадий Гатилов мэдээллээ.

Түүний дүгнэснээр талууд харилцан буулт хийж зөвшилцөж байгаа бөгөөд баримт бичигт НҮБ-ын Дүрмийн 7-р заалтыг эх үндэс болгох авч, гэхдээ энэ нь АЗ-ийн нэмэлт батламж зөвшөөрөлгүйгээр Дамаскийн эсрэг хүч хэрэглэх боломжийг олгохгүй юм.

Энэ нь сирийн химийн зэвсгийн нөөцийг устгах тодорхой нөхцлийн тухай бичиг юм. Сирийн талаарх тогтоолын бичигт НҮБ-ын Дүрмийн 7-р заалтыг дурьдсан нь АНУ болон түүний өрнөдийн холбоотнуудын хичээн зүтгэсний үр дүнд оруулахаар шийдэж, гэхдээ тодорхой хүчний ажиллагааг ярьж тохирохгүйгээр шийдвэрлэсэн байна.

Энэ нь дайтах хүсэлтэй НҮБ-ын гишүүдийг өөрийн алхмыг АЗ-ийн зөвшөөрөлгүйгээр Сири луу дайрах боломжийг таслан зогсоож байгаа юм гэж Ойрхи Дорнодын орчин үеийн судалганы Төвийн удирдагч Гумер Исаев тэмдэглээд

«7-р заалт тогтоолыг зөрчсөн тохиолдолд зөрчигч талд ямар нэгэн хүчний үйл ажиллагаа хэрэглэх тухай өгүүлдэг юм. Энд Сири улс зэвсгийг устгах явцад ямар нэгэн зөрчил үнэхээр гаргасныг нотлох асуудал гарч ирэх юм» гэлээ.

Гэсэн хэдий ч нарийн тогтоосон баримтаар биш таамаглал дээр үндэслэвэл өдийг хүртэл химийн зэвсгийг Сири улсад засгийн газрын дайчид биш, харин тэднийг эсэргүүцэгчид хэрэглэсэн гэх бүх үндэслэлүүд байгаа юм.

Саяхан Сири улс химийн зэвсгийг хориглох Гэрээнд нэгдэн орж, өөрийн химийн зэвсгийн нөөцөд олон улсын шинжээчдийг оруулахыг зөвшөөрсөн юм. «Өнгөрсөн хавар НҮБ, Алеппо орчим зарин хийг хэрэглэсэн явдлыг мөрдөн шинжлэх комиссыг илгээхээ татгалзахад оросын мэргэжилтнүүд тэнд очсон юм.

Тэд Алеппо орчим хэрэглэсэн хий гар үйлдвэрийн байсныг тогтоожээ. 8-р сарын 21-нд Дамаск орчим тийм заринг ашигласан бөгөөд гэхдээ тэр нь илүү концентраци ихтэйг хэрэглэсэн болохыг гэрчлэх баримт Москвад байгаа юм.

Энэ нь засгийн газрын цэрэг гэхээс илүү босогчдыг үйлдсэн болохыг харуулж байгаа юм» гэж америкийн «Вашингтон Пост» сонинд өгсөн ярилцлагадаа Оросын ГХ-ийн сайд Сергей Лавров сануулан бичжээ.

Одоо Сирийн ерөнхийлөгч Башар Асад босогчид болон тэднийг дэмжиж буй гадаад хүчний шинэ өдөн хатгалгас болгоомжилж байна. Латин Америкийн телевизийн Телесур сувгийн сурвалжлагад тэрбээр, зэвсэгт дайчид химийн зэвсэгтэй агуулах луу НҮБ-ын шинжээчдийг оруулахад саад болж тогтоолын биелэлтийг тасалдуулж мэдэх юм гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Босогчдод химийн зэвсгийг гададаас нийлүүлдэг тухай нотолгоо байхгүй гэж Асад онцолсон байна. Гэвч ердийн зэвсгээр тэд өгөөмөр хангадаг болох нь бүхэнд илэрхий юм.

Сирийн дайчдад гадаад орнуудаас тусалдаг энэ асуудлыг Сирийн талаарх Женевийн хоёр дахь хуралдаан дээр хэлэлцэх гол асуудалд оруулахыг Москва санал болгож байгаа юм.

9-р сарын 27-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Оросын ГХ-ийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн ерөнхий нарийн бичгийн дарга Жон Керри нартай Нью-Йорк хотноо уулзаж Сирийн талаар чуулган хуралдуулах хугацааг товлох юм.