Ээлжит багийн бүрэлдэхүүн Олон улсын сансрын станц дээр хүрэлцэн ирлээ. Сансрын «Союз» хөлгийн нислэг товлосон ёсоор цагтаа болсон байна. 38 дахь экспедицийн Оросын сансрын нисгэгчид Олег Котов, Сергей Рязанский нар туршилтын өргөн хөтөлбөрөөс гадна ер бусын даалгавар биелүүлэх юм. 11-р сард тэд «Сочи-2014» олимпийн наадмын бамбарыг задгай сансарт гаргах юм.

ОУСС хүртэл «Союз» хөлөг шинэ техникийн бүдүүвчээр нийтдээ 6 цаг нисэж хүрсэн байна. Урьд жилүүдэд үүнд 2 хоногийг зарцуулдаг байжээ.

Багийн ахлагч Олег Волковын хувьд энэ бол 3 дахь сансрын нислэг юм. Харин борт инженер Сергей Рязанский, америкийн астронавт Майкл Хопкинс нарын хувьд анхны нислэг юм. Багийн онцлог нь оросын 2 сансрын нисгэгч хоёулаа үндсэн боловсролоороо эмч нар юм гэж Сансрын нисгэгчдийг бэлтгэх Төвийн удирдагч Сергей Крикалев тэмдэглээд

«Олег Котов олон жилийн өмнө уг төвд цэргийн эмчээр ирсэн байна. Дараа нь сансрын нисгэгчдийн отрядад орж сансрын ерөнхий бэлтгэлийг суралцаж төгсөн, нэмэлт инженерийн болон нислэгийн боловсрол олж авчээ.

Сансарт борт инженер, хөлгийн ахлагчаар нисэж байсан байна. Сергей Рязанский анх удаагаа нисэж байгаа бөгөөд түүний хувь заяа Котовынхтой адил юм. Эхний боловсролоороо эмч тэрээр тийм их ачаалалтай биш учир өөр бусад нилээд хэдэн үр дүнтэй мэргэжил олж авахад таатай юм.

Тэр борт инженерийн мэргэжилд суралцан төгсчээ. Оросын нисгэгчидтэй хамт ниссэн Майкл Хопкинсын ажлын бус ОУСС-ын америкийн сегментэд байх юм» гэлээ.

«Союз» хөлөг онгоцыг гараандаа гарахаас нилээд өмнө ОУСС-ын орбит 900 метрт өргөгджээ.Энэ нислэгийг богино 6 цагийн бүдүүвчээр хангах зорилгоор хийгдсэн байна.

Оросын сансрын нисгэгчдийн хөтөлбөрт олон арван эрдэм шинжилгээний туршилтууд төлөвлөгджээ. Үндсэн 4 чиглэлтэй байх юм. Энэ нь биотехнологи, техникийн туршилтууд, сансар болон Дэлхийг шинжлэн судлах, сансарын судалгааг дэлгэрүүлж боловсруулах явдал юм.

Тэд 5 ачааны хөлгийг хүлээж авна. Харин 2-р сард чөлөөт цагаараа Олимпийн тоглолтыг үзэж сонирхох болно. Орбитод нисэх үед бүрэн хэмжээний нэвтрүүлгийг хүлээн авах боломжгүй, гэвч тусдаа тэмцээнүүдийг сансрын нисгэгчид аль хэдийн захиалжээ.

Иймээс оросын шигшээ багийн төлөө бүрэн дүүрэн дэмжих болно. Гэвч үүнээс өмнө тэд олимпийн даалгаврыг биелүүлэх ёстой юм. 11-р сарын 7-нд багийн 39 дэх экспедици олимпийн бамбарыг ОУСС-д хүргэж, 11-р сарын 9-нд задгай сансарт гаргах болно. 2 хоногийн дараа олимпийн бамбар Дэлхий дээр эргэн ирнэ.