Америк хятадын эдийн засгийн харицаанд геополитик нөлөөлж байна. Энэ тухай «Оросын дуу хоолой» радиод Оросын ШУА-ийн Алс Дорнодын Хүрээлэнгийн шинжээч Александр Ларин мэдэгджээ.

The Boston Consulting Group-ийн 200 топ-менеджерт санал асуулга явуулсны үр дүнг тэрбээр ийнхүү тайлбарлажээ. Уг асуулгаар Хятадад ажилладаг америкийн 2 компани тутмын нэг АНУ-д үйлдвэрлэлээ буцаан эрхлэх эсвэл энэ боломжийг авч үзэхийг эрхэмлэдэг байна.

Үүний гол учир шалтгаан ньХятадын ажиллах хүчний үнэ өсч байгаа явдал юм. Хоёр, гуравдугаарт-хэрэглэгчдэд ойртох, мөн бүтээгдэхүүний чанарын асуудал юм. Улс төрийн шалтаг заасан нэг ч уг алга гэж Александр Ларин тайлбарлаад:

«Учир нь Хятад улс эдийн засгийн томоохон гүрний хувьд дэлхийд хамгаас хурдан хөгжиж байна.Эдийн засаг, ДНБ-нийхээ хэмжээгээр Америкт аль хэдийн ойртсон билээ. Бараг бүх мэргэжилтнүүд Хятад улс удахгүй ДНБ-ийн хэмжээгээрээ эдийн засгийн нэг дэх их гүрэн болно гэж урьдчилан тооцоолж байгаа юм.

Энэ нь Америкийг гүйцэж түрүүлнэ гэсэн үг, иймээс америкчуудыг баярлуулахгүй нь мэдээж. Энгийн ардуудыг ч, аль нэг намыг дэмжигчид, бизнесменүүдийг ч тэр. Харин америкчуудын эх оронч үзлийг сэргээж болох юм. Тэд мэдээж Хятад улсыг эдийн засгийн сонирхлоор өрсөлдөөнөөс гаргахыг хүсэж байгаа» гэлээ.

BCG компани мөн адил санал асуулгыг өнгөрсөн жилийн 2-р сард явуулсан бөгөөд тэр үед жилийн ашиг орлого нь 1 миллиардаас давуу байдаг америкийн компаниудын 37% нь хятадын зах зээлээс явах боломжийг авч үзэж байсан байна. Харин одоо 54% болжээ. Хятад дахь бизнесд таагүй хандах өсөлт АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажилтай холбоотой юм.

Барак Обама ч Митт Ромни ч нэгэн хоолойгоор америкийн компаниудыг нутагтаа буцан ирж, Хятадад биш харин АНУ-д ажлын байр бий болгохыг идэвхтэй уриалсан билээ гэж Александр Ларин дурслаа.

«Энэ тухай америкийн улс төрчид эртнээс ярьж байгаа юм. АНУ, Хятад улсууд аль хэдийнээс нилээд хатуу харилцан эсэргүүцэх байдалд орсон байна. Америкийн улс төрчид болон тоймчдын аманд Хятадыг тогтоон барих талаар санаа цухалзах болжээ. Мөн Хятадад ч Америк улс тийм бодлогод шилжиж байгааг таагүйгээр ярьцгааж байгаа юм».

Үүнээс гадна геополитик Хятадад бизнесээ хөгжүүлэх гэсэн японы олон компаний итгэл найдварыг балалж байгаа юм. Бээжин Токиогийн хоорондын газар нутгийн маргааны хурцдалд хятадын ард түмэн таагүй хандаж байгаагаас тэд ажлаа зогсооход хүрч байна.

Газар нутгийн маргааны сүүдэр тэр ч бүү хэл японы бизнесийн аварга Тойота, Ниссан концернуудыг халхлах болжээ. Тэд эрэлт хэрэгцээ унаснаас үйлдвэрлэлээ огцом зогсоож байгаа юм. Улс төрийн энэ байдлаас үүдэн 8-р сард Хонда Хятадад биш Тайландад шинэ үйлдвэрээ барьж эхэлсэн байна. Энэ нь түүний хүчин чадлыг 50% өсгөх юм.

Харин Индонез улс Хятадаас Тойотагийн 230 сая долларын хөрөнгө оруулалтыг булаан авснаа 7-р сард зарласан нь Бээжин Токиогийн газар нутгийн маргааны яг оргил үе байж таарчээ. Гэвч японы компаниуд улс төрийн шалтгаар Хятадаас гарч явах нь хичнээн түргэн, хир удаан үргэлжлэхийг шинжээчид тааварлан хэлэхэд бэр байна.

Токио өөрийн стратегийн хятадын талаарх тооцоог ойлгож байгаагаас харахад дүгнэлт хийхэд болгоомжилж байгаа нь эцсийн биш бололтой.Японы капитал «хятадын гайхамшгийг» бүтээхэд тус болсноор Япон улсыг дэлхийн эдийн засгийн дээд зэрэглэлээс хоёрдугаарт оруулсныг илэрхий хэлэхгүй ч Хятадад уучлахгүй байгаа юм.