Оросын хуурай замын зэвсэгт хүчний экспортын хэмжээ 10 жилийн хугацаанд 7 дахин өсчээ. Энэ тухай «Рособоронэкспорт» компаний орлогч захирал Игорь Севастьянов Нижний Тагил хотноо нээгдсэн Олон улсын зэвсэгт хүчний «Оросын армийн Экспо-2013» үзэсгэлэнгийн явцад мэдээлсэн юм.

Бронетанкийн техник, артеллер, мөн өндөр технологийн зэвсэг-агаараас эсэргүүцэн хамгаалах, батлан хамгаалахын систем, танк эсэргүүцэх пуужингын иж бүрдэл зэргийг илүү их ирээдүйтэй гэж тэрбээр тэмдэглэжээ.

Оросын хуурай замын зэвсэгт хүчний гол худалдан авагчдын нэг уламжлал ёсоор Энэтхэг улс хэвээрээ үлдсэн гэж Севастьянов мөн дурьдсан байна. Гэвч одоо оросын зэвсгийн эрэлт хэрэгцээ Латин Америк, Африкийн орнуудад эрс өсөх хандлагатай байна гэж тэрээр онцолсон юм.