9-р сарын 29-нд Вьетнам улс Японтай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой болох юм. Харин 5 сарын өмнө Вьетнам Франц улстай дипломат харилцаа тогтоосны 40 жил болсон юм.Энэ 2 улс хоёулаа Вьетнам улсын түүхэнд таагүй мөр үлдээсэн билээ. Францууд бараг хагас зуун жил колоничлон эзэлсэн юм.

Харин япончууд түүнийг дэлхийн хоёр дугаар дайны үеэр түрэмгийлэн эзэлсэн байна.Эдгээр улсуудтай өнгөрсөн харилцааны дурсамж одоо саад болж байна уу? Энэ сэдвээр Зүүн Өмнөд Ази, Австрали, Тэнгисийн хүрээлэнгийн төвийн удирдагч, ШАУ-ийн дорно дахины судлаач Дмитрий Мосяков санаа бодлоо илэрхийлэхэд

«Япон улс Вьетнамтай харилцаагаа зүгээр ч нэг сэргээх биш, түүнийг илүүойр дөт, харилцан ашигтай болгохыг ихэд сонирхож байгаа юм. Дипломат харилцааны эхэнд Дэлхийн хоёрдугаар дайны явцад учруулсан хохирлын нөхөн төлбөр болгож 45 сяа долларыг төлжээ.

Тэгсэн ч япончууд Вьетнамд, бусад Зүүн Өмнөд Азийн орнууд-Бирм, Индонез, Малайзад учруулсан шиг тийм их хохирол, сүйрлийг үйлдээгүй юм. Вьетнамд японы хөрөнгө оруулалт хэрэгтэй байсан, харин Япон улс Зүүн Азид ялагдагчийн хувиар биш харин ч тэргүүн, үлгэр жишээч XX зууны эхэнд бүс нутгийн орнуудын дунд ямар байсан тэр чанараараа эргэн орохыг сонирхож байгаа юм» гэлээ.

Одоо Япон улс Вьетнамын томоохон хөрөнгө оруулагч, худалдаа эдийн засгийн 3 дахь түнш, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хөгжлийн хэрэглээний албан ёсны тусламжийн үндсэн донор юм. Вьетнам улсын гадаад доноруудаас авсан нийт хөрөнгийн 30 орчим % япон улсад оногддог байна.

Харилцан ойлголцох, харилцаагаа бэхжүүлэхэд Хятад улстай холбоотой нийтлэг асуудлууд гол үүрэгтэй юм. Вьетнам улс Хятадтай, тэдний Өмнө-Хятадын тэнгис лүү гаргаж хил хязгаарын эсэргүүцэн Параселийн хойг, Спратли арлын талаар маргаж байгаа юм. Япон улс Сэнкаку аралд өөрийн эрхийг хүлээн зөвшөөрөхийг эрхэмлэж байгаа юм.

Үүнээс гадна Япон улс одоо Зүүн Өмнөд Азид Хятадын эдийн засгийн ноёрхлын эсрэг үйлчилж байгаа гол хүч юм. Вьетнам улс ч Японы хувьд Энэтхэг Хятад дахь түүний эдийн засгийн гол төвүүдийн нэг болох онц чухал орон болж байна. Түүнтэй олон салбарт, тэр тусмаа хамгийн орчин үеийн, тухайлбал, цөмийн эрчим хүчний салбарт буурь суурьтай хамтын ажиллагаа явуулж байгаа юм.

Вьетнамд анхны АЦС-ыг Орос улс, хоёр дахийг Япон барих юм. Одоо Вьетнам, Япон стратегийн түншийн харилцаатай байна. Нийтийн улс төр, эдийн засгийн сонирхол дээр үндэслэсэн энэ харилцаа улам хөгжин бэхжиж, Япон улс цаашид удаан хугацаагаар Ази, Дэлхий ертөнцөд вьетнамын гол чухал холбоотнуудын нэг байх болно.

Вьетнам-францын харилцаа мөн стратегийн түншийн түвшинд хүрсэн байна.Вьетнамын ерөнхий сайд Нгуен Тан Зунг одоогийн Парист хийж буй уулзалтын үеэр хоёр улсын хоорондын харилцааг «Өрнө-Дорнын хамтын ажиллагааны үлгэр жишээ» хэмээн нэрлэжээ. Гэвч Францын улс төр, эдийн засгийн ул суурьтай оролцооны талаар тэр тусмаа Энэтхэг Хятадын хувьд ярихын аргагүй гэж Дмитрий Мосяков баталж байна.

«Үүний тулд Франц улсад Японы адил боломж байхгүй юм. Вьетнам Францын барааны эргэлт Японтай хийх барааны эргэлтээс 8 дахин бага, харин хөрөнгө оруулалтаараа вьетнамын эдийн засагт 15-т ордог байна. Франц хэл, соёл Вьетнамаас явж англи хэл, америкийн соёлд байраа тавьж өгчээ» гэж Дмитрий Мосяков хэллээ.

Францийн колони байсан бусад улсуудаас ялгаатай нь Франц улстай тодорхой хэмжээгээр харьцаатай байж, Вьетнам болон бусад Энэтхэг Хятадын орнуудад болсон иргэний дайн, америкийн түрэмгийлэл энэ бүх холбоог устган сүйтгэж, франц хэл, соёлоор хүмүүжсэн бүхэл бүтэн үеийг америкийн түрэмгий догшин соёлоор сольжээ.

Хэдийгээр Франц улс энэ бүс нутагт өөрийн оролцоог хадгалахад ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа боловч Вьетнамын эдийн засаг улс төрд онц нөлөө үзүүлэхгүй байна гэж оросын шинжээч үзэж байна.