НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдааны гол үйл явдал- улс төр олон нийтийн санал шүүмжлэл өчигдөр Нью-Йоркод эхэллээ. Эхний өдөр индрээс 30 гаруй орны төрийн тэргүүнүүд үг хэлжээ.

Барак Обама болон Ираны ерөнхийлөгч Хасан Роуханий мэдэгдлүүд анхаарлын төвд байжээ. Үүнээс гадна АНУ-ын нэр дээр Барак Обамад багагүй шүүмжлэл сонсоход хүрчээ.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдаан дээр улс төр олон нийтийн хүрээнд санал шүүмжлэл ер бусын байх нь аль өглеөө эртээс ойлгомжтой байжээ. Бразилийн ерөнхийлөгч Дилма Русеф хамгийн анхлан үг хэлж, гадаадын улс төрчид, компани, иргэдийн араас явуулж буй тусгай албаны мөрдөх ажиллагааны талаар хайр найргүй зэмлэлийг АНУ-ын талд цацжээ.

Энд, америкийн тусгай албаны ажилтан асан Эдвард Сноудены задруулсан мэдээгээр Дилма Русеф өөрөө уг сонсолтын объект болсоныг санах хэрэгтэй юм. Энэ талаар хатагтай Русеф Барак Обамад хэрхэн хандсаныг сонсое:

«Би маш чухал сэдвийг хөндмөөр байна. Бразил улс мөрдөлтийн объект болж, иргэдийн хувийн мэдээллийг хөндлөнгөөс барин авч, компаниудын хувийн мэдээллүүд америкийн тусгай албаны мөрдөлтийн сэдэв болжээ.

Тэр ч бүү хэл НҮБ-ын дэргэдэх төлөөлөгч Бразилийн элчин сайдын яам, мөн Бразилийн ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнуудын яриа хэлэлцээг тусгай алба хөндлөнгөөс барин авч сонсож байжээ. Энэ үйлдлүүд олон улсын хууллийн хэм хэмжээг зөрчиж байгаа юм.Ноён ерөнхийлөгч, Бразил улс иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд бүхнийг хийх болно.

Дилма Русефийн үг хэлсний дараа Барак Обама энэ мэдэгдэлд хариулахгүйгээр шийдсэн юм. Тэрбээр, Сири, Иран, израиль-палестины зөрчилдөөн гэсэн 3 сэдэвт анхаарлаа хандуулсан байна. Дамаскийн орчим химийн зэвсэг хэрэглэсэний хариуцлагад албан ёсны дэглэмийг тооцож байгаагаа дахин мэдэгдсэн байна. Түүний зэрэгцээ улс төрийн шийдвэрийн төлөө байгаагаа илэрхийлжээ.

«Химийн зэвсгийг устгах зөвшилцөл сирийн зөрчилдөөний улс төрийн шийдвэрийг эрж хайх дипломат хүчин чармайлтад түлхэц болох естой. Дотоодын сөрөг хүчний талаас болон гадны хүчний талаас дайны үйл ажиллагаа энх тайван байдлыг олоход тус болно гэдэгт би итгэхгүй байна. Америк болон өөр бусад улс Сирийг хэн удирдах вэ гэдгийг сирийн ард түмний өмнөөс тодорхойлж, шийдэх ёсгүй юм.

Ираны сэдвээр Обамагийн хэлсэн үг мөн бодолд оруулжээ. Вашингтон Ираны атомыг энх тайвны зорилгоор ашиглах эрхийг хүлээн зөвшөөрч, дэглэмийг өөрчлөх хүсэлгүй байгааг мэдэгджээ. Үүнийг Исламын бүгд найрамдах улсын шинэ ерөнхийлөгчид гараа сунгаж байгаагийн оролдлого гэж олонх үнэлсэн байна. Хожим Хасан Роухани Өрнөдтэй харьцаагаа ердийн болгож байгаа талаар мөн илэрхийлжээ.

«Одоо манай харилцааны хямралыг зохицуулах хосгүй боломж байна. Исламын Бүгд Найрамдах Иран Улс бүх эсэргүүцлийг аядуу зөөлөн, итгэл найдварын тусламжтайгаар даван туулж болно гэж үзэж байгаа юм. Цөмийн болон ямар ч үй олноор хөнөх зэвсэг Ираны батлан хамгаалахын номлолд орохгүй байгааг би мэдэгдэж байна. Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх бүх сэрэмжлүүлгийг дэлхий нийтийн санаа бодлоос авч хаях нь манай үндэсний ашиг сонирхол юм» гэж Хасан Роухани хэллээ.

Ираны ерөнхийлөгч дараа нь Си-эн-эний эфирт өнгөрсөн зууны 30-40 онуудад германы фашистууд европын еврейчуудийг устгасан гэж үзжээ. Тэрбээр үүнийг нацистуудын үйлдсэн гэмт хэрэг гэж нэрлээд энэ гэмт үйлдлийн хэмжээг түүхчид үнэлэх ёстой тодотгожээ.

Хэдийгээр өмнөх Ираны ерөнхийлөгч энэ түүхийн баримтыг ер хүлээн зөвшөөрөхгүй байсан боловч Роуханий мэдэгдэл бүх нийтийн анхаарлыг татсан байна. Гэвч энэ мэдэгдэл Израилийн ерөнхий сайд НҮБ-д ираны ерөнхийлөгчийн хэлсэн үгийг «ичгүүр сонжуургүй олон нүүртэй» хэмээн нэрлэхэд саад болоогүй юм.

Хэвлэлийнхний анхаарлын төвд бас нэг үйл явдал болсон нь Орос АНУ-ын гадаад бодлогын байгууллагын удирдагчдын уулзалт байлаа. Сергей Лавров,Жон Керри нар сирийн зохицуулалтын талаар хэлэлцжээ.

Уулзалтын дараа Оросын ГХ-ийн тэргүүн ХЗХБ-ын шийдвэрийн дараа сирийн химийн зэвсгийн талаарх НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг ойрын өдрүүдэд шууд гаргана гэдэгт найдаж байгаагаа мэдэгдсэн байна.