НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн сирийн хямралыг дипломат замаар зохицуулж, Сирийн асуудлаар Женевийн бага хурлыг тайван замаар явуулж чадна гэж найдаж байгаагаа илэрхийллээ.

Оросын «Независимая газета» сонинд өгсөн яриллагадаа ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нартай 9-р сарын 27-нд хийх уулзалтыг тэсэн ядан хүлээж байгаа, түүн дээр Сирийн талаарх «Женев-2» бага хурлын товыг тохиролцож чадна гэж найдаж байгаагаа өнөөдөр өгүүлсэн байна.

Хэдийгээр олон улс нийтээрээ химийн зэвсгийн эсрэг нэгдэж байгаа тул мөн хамтдаа Сирийг сүйтгэн бусниулж байгаа өргөн хэмжээний алан хядлагыг зогсоохын төлөө санаагаа илэрхийлэх ёстой гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.

Бан Ги Мүн, АЗ-ийн гишүүдийг сирийн химийн зэвсгийг устгах орос-америкийн төлөвлөгөөг биелүүлэх арга замыг тодорхой хууль зүйн дагуу тогтоолын үндсэн дээр харгалзан авч үзэхийг уриалсан байна.

НҮБ-ын өмнө тулгарсан энэ өргөн хэмжээний асуудлыг шийдвэрлэхэд Орос улсын үүрэг хариуцлагыг хэрхэн үнэлж байгаа талаар сонины асуултад Бан Ги Мүн: НҮБ, үхлийн аюултай зөрчилдөөнийг урьдчилан сэргийлэх, зохицуулах, бүх дэлхийд түгшүүрт байдлыг багасгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх Орос улсын бүхий л хүчин чармайлтаас хамаарах болно гэж хариулжээ.