Сүүлийн хэдэн сар Солонгосын хойг дээрх байдал болон түүнийг тойрсон асуудал аажмаар сайжирч байна. Хойд Солонгосын засгийн газрынхан Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох 6 талын яриа хэлэлцээрт эргэн оролцох хүслээ илэрхийлж байгаа юм.

Энэ нь 2008 онд Пхеньян «6 талт »-с «бүр мөсөн гарахаа» илэрхийлснээр тасалдсан билээ. Кэсоны үйлдвэрийн иж бүрдэл 9-р сарын дундуур өөрийн ажлаа сэргээж эхэлсэн юм. Ойрын үед Кымганы жуулчлалын бүсийн талаарх яриа хэлэлцээр эхлэх төлөвтэй байна.

Ерөнхийдөө Солонгосын хойг дахь байдал, түүнийг тойрсон асуудал мэдэгдэхүйц сайжирсан боловч АНУ-тай хийх харилцаанд байдал сайжрах явдал мэдэгдэхгүй байгаа юм.

Үүний фон дээр болж буй үйл явдлын сайхан дүр зурагт нийцэхгүй хоёр санамсаргүй үйл явц илт сайжирсан мэт санагдуулж болох юм.

Нэгдугээрт, 8-р сард Хойд Солонгос улс 2008 оноос хойш нөөцөнд байсан плутоний зэвсгийн боловсруулалтад ашигтай реакторыг Ёнбёнд хөөргөжээ. Хоёрдугаарт, нилээн хэд хоногийн өмнө хойд солонгосын тал 9-р сарын 25-нд болох байсан тусгаарлагдсан гэр бүлийнхний уулзалтыг цуцалснаа гэнэт мэдэгдсэн явдал юм.

Реактор хөөргөсөн тухай албан ёсны тайлбаргүйгээр өнгөрч, харин тусгаарлагдсан гэр бүлийнхний ууулзалтыг цуцалсныг энэ шийдвэр өмнөд солонгосын хуучинсаг – эрхийн засаг захиргааны үйлдлийн хариу гэж хойд солонгосын тал мэдэгдсэн байна.

Энэ 2 баримт Пхеньяны 5-р сараас хойш явуулж байгаа ажиллагааг эсэргүүцэж байна гэлтэй. Үнэндээ онц эсэргүүцсэн зүйл байхгүй юм. Ийм маягаар тэд америк болон өмнөд солонгосчуудад 6 талт яриа хэлэлцээрийг сэргээх шийдвэрийг гаргахаа түргэвчлэн, илүү найр тавимтгай байхыг санал болгож байгаа юм.

Хойд Солонгосын димломат журамд аль хэдийнээс энгийн боловч нилээд идэвхтэй аргаар шаардлага тулгарсан үед тодорхой хэмжээний буулт хийхийг ашигладаг юм. Пхеньян хямралт байдлыг бий болгож эхэллээ.

Үүнд, цөмийн туршилт, пуужин хөөргөх болон дайчин гоё үг цуурайтуулах явдал орж байгаа юм. Солонгосын хойг дээр байдал хурцдан, дэлхийн ХМХ-үүд «Солонгосын хойг дээр дайн гарч болзошгүйг» бичиж эхлэнгүүт хойд солонгосын тал яриа хэлэлцээрээ эхлүүлэхийг санал болгож байгаа юм.

Урьд өмнө ийм арга нэг бус удаа хойд солонгосын дипломатчидад сүрхий буулт хийхэд тус болжээ. Сүүлийн жилүүдэд байн байн хэрэглэх болсноос түүний үр дүн буурчээ. Гэсэн хэдий ч гагцхүү энэ аргаа өнгөрсөн хавар Пхеньян хэрэглэхэд хүрчээ.

Гэвч америкийн тал яриа хэлэлцээрийн ширээнд яаран суухыг завдахгүй байна. БНАСАУ-ын удирдлага цөмийн зэвсэггүй болгох талаар ярих төлөвгүй байгаагаа шууд мэдэгджээ. Хойд Солонгосын дипломатчийн төсөөлж байгаагаар ирээдүйн яриа хэлэлцээрийн сэдэв аль хэдийнээс оршиж буй хойд солонгосын цөмийн хүчин чадлын хувь заяа байх юм.

Үүний зэрэгцээ энэ хүчин чадал тодорхой бус хугацаагаар ч болов хадгалагдах нь ойлгомжтой. Ийм ирээдүй Вашингтонд бахдал төрүүлэхгүй нь лавтай.

Ёнбёнд реактораа ажилд оруулсан нь Америкчуудыг яаруулахаар Пхеньян шийдсэнтэй лав холбоотой. БНАСАУ-ын оршин тогтнож байгааг үл тоох нь тоогүй явдал, эрт орой хэзээ нэгэн цагт түүнтэй ярилцах л болно гэдгийг америкчуудад сануулж байгаа юм.

Эсрэг тохиолдолд хойд солонгосын инженер, техникийн ажилтнууд ажлаа үргэлжлуүүлж, үүний үр дүнд хойд солонгосын цөмийн зэвсэг илүү жинтэй болох нь дамжиггүй юм.

Харин тусгаарлагдсан гэр бүлийн уулзалтыг татгалзсан тухай хойд солонгосын дипломатчид Сөүлд илгээмж явуулсан нь утга агуулгын хувьд АНУ-д хаягласан мэт байлаа. Сүүлийн үйл явдлууд нэг талаас Сөүл Солонгос хоорондын харьцааг ихээхэн сайжруулахад бэлэн байгаа, нөгөө талаас Пхеньянд тооцоолсноор тийм ч яаран хандахгүй байгааг харуулж байна.

Хэрэв зорилгодоо хүрэх хөдөлгөөн хангалттай хурдан биш байвал Хойд Солонгос Өмнөдөд багагүй таагүй байдал үүсгэж чадахыг өмнөд солонгосчуудад сануулж байгаа билээ. Иймээс тохиролцох нь хамаагүй хямд тусах юм.

Энэ нь магадгүй ичгүүр сонжуургүй мэт сонсогдож болох авч, энэ тохиолдолд Пхеньяны зөв, Солонгосын хойг дээр ээлжит цэрэг-улс төрийн хямрал болсноос тохиролцох нь хавьгүй хямд юм.