Орос, АНУ-ын гадаад бодлогын удирдах газрын тэргүүнүүд Сергей Лавров, Жон Керри нар сирийн химийн зэвсэгт олон улсын ханалтыг тогтоох орос-америкийн тохиролцооны биелэлтийн явцыг өчигдөр утсаар хэлэлцжээ. 7 хоногийн өмнө тэдний хооронд мөн адил яриа өрнөсөн билээ. Гэсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд Сирийн зэвсгийг устгах төлөвлөгөө юунд хэрэгтэй талаар Москва Вашингтоны хувьд санал зөрөөтэй болох нь ойлгомжтой болсон юм.

Сирийн химийн зэвсгийг олон улсын хяналтад шилжүүлж улмаар устгах талаар ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар 9 сарын 14-нд тохиролцсон билээ. Тохиролцоо есоор 2014 оны дунд хуртэл Дамаскийн химийн зэвсгийн бух нөөцийг устгасан тохиолдолд Сирид хүчний ажиллагаа явуулахаас Өрнөд татгалзана гэсэн юм. Дамаск энэ тохиролцоог зөвшөөрч еерийн зэвсгийн тухай мэдээллийг аль хэдийн ХЗХБ-д шилжүүлжээ.

ХЗХБ сирийн химийн зэвсгийг хяналтад авч, устгах тухай төлөвлөгөөг ойрын үед танилцуулах естой байлаа. Гэтэл Сирийн талаарх тогтоолд, НҮБ-ын АЗ-еер хүчний үйл ажиллагааг зөвшөөрсөн дурмийн 7-р заалтыг тусгахгуй бол химийн зэвсгийг устгах шинжээчдийн ажлыг зогсооно гэж Вашингтон мэдэгдлээ. Өрнөд дахиад Ойрх Дорнодын энх тайван байдлыг асуудалтай болгож байна гэж Шинэ улсуудын олон улсын хүрээлэнгийн захирал Алексей Мартынов тэмдэглэж байна: «Сирийн асуудлаар Орос, АНУ-ын ГХ-ийн сайд нарын хоорондын бухэнд ойлгомжтой, тодорхой тохиролцоог ул тоон америкийн тал өөрийн үгэндээ энэ сэдвийг үгүйсгэхийг хичээж байна. АНУ энэ тохиролцоонд ямар нэгэн нэмэлт нехцлийг хавчуулахыг чармайж байгаа юм. Энэ талаар сайд Лавров Орос улсын баримтлах зарчмыг тов тодорхой илэрхийлсэн билээ. Оросын байр суурийн хатуу баримтлагдахаас өнөөдөр Ойрх Дорнодын энх тайван байдал хамаарах болно» гэж хэлсэн.

Өчигдөр Оросын телевизийн сурвалжлагад Сергей Лавров АНУ-ын мэдэгдлийг энэ бол сүрдүүлэг гэж шууд нэрлэжээ. Хэрэв Дамаск өөрийн уурэг хариуцлагаас гэнэт татгалзах болбол АНУ НҮБ-ын АЗ-д нэмэлт хандлагагуйгээр шууд дайралт өгөхийн тулд Сирийг бөмбөгдөхийг Вашингтон урьдчилан шаардаж байгаа юм. Энэ нь сирийг зэвсэггуйжуулэх биш, хямралыг тайван бус замаар зохицуулах, хүчний цохилт хийхийг зөвшөөрүүлэх АНУ-ын далд тойруу зорилгын оролдлого юм. Дамаск химийн зэвсгээ хугацаанд нь устгана гэдгийг Москва баталж чадахгүй, учир нь энэ бол дан ганц Дамаскаас шалтгаалахгүй юм. Гэвч санкцийн талаар ярьж, хичээх нь зөвхөн тохиролцоо зөрчигдсөн тохиолдолд л болох юм гэж Төв Ази, Ойрх Дорнодын Оросын стратегийн судалгаа шинжилгээний хурээлэнгийн удирдагч Елена Супонина онцлон дурьдаж байна: «ГХ-ийн сайд Сергей Лавров мэргэжлийн хувьд америкийн ажил нэгт Жон Керригээс хавьгуй илүү болохоо харуулж байгаа юм. Америкчуудаас тийм яг тас, ойлгомжтой байдлыг хүсмээр боловч харамсалтай нь АНУ-ын байр сүүрь өнөөгийн байдлаар хоердмол байж, нэг бол Сирийг бөмбөгдөхийг хусэж, эсвэл энэ телевлегеегее хойшлуулах зэргээр хандаж, энэ санаагаа бур орхихгуй байгаа юм. Энэ асуудлын цэрэг дайны шийдвэр байхгуй, улс төрийн шийдвэр бий гэж тохиролцсон бол тэр чиглэлээрээ ажиллах хэрэгтэй. Оросын тал улс төрийн тохиролцол биелэлээ олохын төлөө бүхнийг хийх болно» гэж хэллээ.

Москва Сири улсад сирийн химийн зэвсгийг устгах олон улсын төлөвлөгөөний хэрэгжилтэд цэрэг цагдаа, оросын армийн офицеруудыг илгээхэд аль хэдийн бэлэн байгаа юм.Төлөвлөгөө одоогоор бэлэн биш байгаа учир бус нутгийн энх тайван амьдралын боломжийг үгүйсгэхийн оронд, түүнийг нарийн тодорхой шийдэхэд дипломатчдын хүчин чармайлтыг чиглүүлэх хэрэгтэй.