Олимпийн бамбарыг аялуулах аян эхлэхэд сар хүрэхгүй хугацаа улдлээ. Бамбар 10-р сарын 7-нд Москвагаас аялалдаа гарч бараг 3000 хот сууринд зочлох юм.

Энэ нь бүхий л Олимпийн түүхэн дэх хамгийн том хэмжээний аялал болох бөгөөд сэтгэл догдлуулах үйл явдлаараа олимпийн уралдаан тэмцээнээс ч дутахгүй юм. Бүх ертөнцийн телевиз үзэгчдэд Оросын бүс нутгуудын олон арван онцлогуудтай танилцах өргөн боломж бий.

Анх удаагаа олимпийн бамбар задгай сансарт гарна. «Союз» хөлгийн гараа Байконурын сансарын хотхоноос 9-р сарын 26-нд эхлэхээр төлөвлөгдсөн байна. МКС-д олимпийн бамбарыг 2 орос, 1 америкийн иргэний бүрэлдэхүүнтэй олон улсын экипаж хүргэх юм.

Үйл явдлын гол зангилаа нь бамбартай хийх нислэгийн технологит байгаа билээ. Энэ нь одоохондоо нууц байгаа юм. ЗХУ-ын баатар, сансарын нисэгч Георгий Гречко ийнхүү ярьж байна:

«Зарчимын хувьд бамбар шатаж болох боловч ямар нэгэн арга хэмжээ авах байх. Олимпийн наадам бол бараг л ариун үйл хэрэг, тиймээс нэгэнт шийдсэн бол аюулгүй ажиллагааг хангах л болно. Мэдээж хэрэг энэ бол сансарын хувьд хориотой зүйл, гэвч одоо цагт сансарт юу болох, болохгүй талаар бид нилээд мэдэх болсон юм».

11-р сарын 9-нд олимпийн бамбарыг оросууд агааргүй орчинд задгай сансарт гаргах үед бүх нууц нээгдэх болно. 2 хоногийн дараа түүнийг Эх дэлхий дээр эргэн авчрах юм.

Олимпийн бамбарыг авто машин, галт тэрэг, нисэх онгоц, оросын гурвалсан морь, тэр ч буу хэл буга тэргээр зөөвөрлөх юм. Бамбар Хойд туйлд хүрч, Эльбрусын оргилд өргөж, дэлхийн хамгийн гүнзгий Байгаль нуурын ёроолд батискафаар шумбуулах юм.

«Сочи-2014» олимпийн бамбар аялуулагчаар багш, эмч, аврагч, цэргийн албан хаагч, оюутан, өндөр настнууд оролцоно. Өөрийн төрөлх хотоор 200 метрт гуйх нь асуудал биш, гэвч багагүй хариуцлага юм гэж 14000 бамбар аялуулагчийн нэг, авиан спортын хорооны дэд ерөнхийлөгч Орос улсын баатар Игорь Тарелкин ярьж байна.

«Аль хэдийнээс бэлтгэж байгаа, дараа нь ямар нэг техникийн нарийн ширийн: бамбарыг хэрхэн барих, гуйгчийн хурд ямар байх естой гэх зэргийг мэдэх хэрэгтэй болох байх».

Олимпийн бамбарыг аялуулах аялалын маршрут Оросын нэрийн хуудас болсон түүх соёлын дурсгалт газруудаар явж өнгөрөх юм. Түүний дунд, Лев Толстойн ажиллаж, амьдарч байсан «Ясная поляна» эдлэн гзар, Сибирьт байдаг Тобольскийн кремль, Архангельск мужид орших алдарт Плесецк сансарын хотхон, Камчаткийн ажиллагаатай Авачинскийн галт уул зэрэг орж байгаа юм.

Олимпийн хөдөлгөөний түүхэн дэх хамгийн урт аян 2014 оны 2-р сарын 7-нд Өвлийн XXII Наадам Сочид нээлтийн ажиллагаагаа эхэлж олимпийн бамбарыг асааснаар дуусгавар болох юм.