АНУ Орос орныг нээлттэйгээр «сүрдүүлэн», Москва болон дэлхий нийтэд сирийн зохицуулалтын уруу харуулсан төлөвлөгөөгөө тохохыг хичээж байна гэж Оросын ГХ-ийн сайд Сергей Лавров олон нийтийн телевизийн 1-р сувагт өгсөн сурвалжлагад мэдэгджээ.

Өрнөдийн сирийн хямралд зориулсан арга барил маш улс төржсөн бөгөөд олон улсын төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд «өөрийн давуу» гэдгээ батлах зорилгыг агуулж байгаа юм. Дэлхий ертөнц аль хэдийн «олон төвт үзэл»-тэй болсныг аль хэдийн ойлгох цаг болсон бөгөөд түүнд зөвхөн өөрийн дан ганц санааг тулгах нь байж болзошгүй зүйл юм.

Сергей Лавров Нью-Йорк луу НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдаанд явахын өмнө ярилцлага өгсөн юм. Ирэх 7 хоногийг «сайд нарын» гэж байгууллага нэрлэжээ. Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй яриа хэлэлцээр хийхээс гадна дээд хэмжээний олон арван уулзалтыг явуулах болно.

Лавров, Керри, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун нарын гурван талт уулзалтын дара сирийн зохицуулалтын талаар «Женев-2» шинэ бага хурлын хуралдах товыг зарлаж магадгуй юм. Химийн зэвсгийн талаар НҮБ-ын шинжээчдийн сүүлийн илтгэл тойрсон арга заль, үнэндээ ямар ч тайлан Өрнөдөд хэрэггүй байсныг харуулж байна гэж Сергей Лавров хэлсэн байна:

«Франц, АНУ тэдэнд ямар ч тайлан хэрэггуй гэдгээ нуугаагуй билээ. Тайлан бэлэн болохоос нилээн өмнө, тэдэнд аль хэдийн бугд тодорхой, тэдний тагнан мэдсэн нь өө сэвгүй гэж мэдэгдсэн боловч тэд эцсээ хүртэл юу ч бидэнд үзүүлээгүй, харин тэдний бидэнд үзүүлсэн зүйл, химийн зэвсгийг дэглэм хэрэглэсэнтэй холбоотой эпизод итгэл унэмшил төрүүлэхгүй байгаа юм» гэж хэллээ.

Дамаскад 8 сард болсон хэргийн талаарх илтгэлийн гажуудуулсан тайлбарын ундсэн дээр АНУ, бух дэлхий нийт болон Орос оронд даралт шахалт үзүүлэн өөрийн арга барилыг тулгахыг хичээж байна: «Америкийн туншууд биднийг : хэрэв Орос улс НҮБ-ын АЗ-д 7-р заалтаар тогтоол гаргахгуй бол Гааг дахь ХЗХБын ажлаа зогсооно гэж сүрдүүлж эхэллээ.

Энэ бол бидний Жон Керритэй тохиролцсоноос цэвэр ухарч буцсан хэрэг-эхлээд ХЗХБ-ын шийдвэр, зөвхөн дараа нь энэ шийдвэрийг дэмжсэн НҮБ-ын АЗ-ийн тогтоол, гэхдээ 7-р заалтаар биш байх естой» гэж хэлсэн.

НҮБ-ын дурмийн 7-р заалтад, дэлхийн энх тайван байдлыг алдагдуулж, заналхийлсэн уйл явдал, халдан түрэмгийлэлд хүч хэрэглэх боломжийг зөвшөөрдөг байна.

Оросын дипломатчийн өгүүлснээр, Өрнөд, орос-америкийн 9 сарын 14-ний тохиролцоонд дэлхий ертөнцийг төчнөөн хэмжээний хорт бодисоос ангижруулах боломжийг биш, харин Орос, Хятадын тэдэнд зөвшөөрөөгүй боломжийг өөртөө бий болгож, тухайлбал, Башар Асадыг бух зүйлд буруушаан, сөрөг хүчнийхнийг халхлан, дэглэмийн эсрэг чиглэгдсэн «хүчний» тогтоолоор цөм дарж, туугээрээ хүчний хувилбарт өөрийн гарыг суллах гэсэн арга юм: «Тэд ээлжит удаагаа алдсанаа хүлээж чадахгүй байгаа юм: тэд Ливид алдаа гаргаж, улс орныг бөмбөгдөн, суйрлийн ирмэгт хүргээд, Иракт мен адил, газрын уйл ажиллагаа явуулж, улс орныг маш хунд байдалд оруулж, улмаар тэнд одоо өдөр тутам хэдэн арван хун терактаас болж амь үрэгдэж байна.

Энэ талаар хэн ч дурсахаа хэдийн больжээ. Бугд л Башар Асад суудлаасаа буух естой гэцгээхээс биш бус нутагт өчнөөн уйл ажиллагаа аюул сүйрэлд хүргэснийг мэдээж хэнч ярихгуй байгаа нь гайхалтай» гэж хэллээ.

Оросын ГХ-ийн сайд, сөрөг хүчнийхний 2/3 нь жихадууд бөгөөд Сири улсад исламын халифт улс байгуулах зорилготой юм. Энэ нь бүх бус нутгийг аюулын ирмэгт хүргэж болох юм.