Сири улс 9 сарын 20-нд Химийн Зэвсгийг Хориглох Байгууллагад (ХЗХБ) өөрийн хорт бодис, тууний төрөл, тоо хэмжээ, хадгалалтын хэлбэр, агуулагдаж байгаа газрын тухай мэдүүлгээ дамжууллаа. Иймээс одоо НҮБ-ын АЗ ХЗХБ-ын шинжээчдийн тайлан, «сирийн химийн зэвсгийг» устгах талаар тодорхой саналыг хүлээх болно.

Энэхүү мэдээлэл ихэд дэлгэрэнгүй, детальчилсан, өргөн хүрээтэй байсан тул ХЗХБ түүнийг судлахад нэмэлт хугацаа авахаар шийджээ. Олон улсын химийн зэвсгийг хянах гол байгууллага Сирийн асуудлаарх өөрийн гүйцэтгэх хорооны хуралдааныг тодорхой бус хугацаагаар хойшлуулсан байна.

ХЗХБ-ын шинжээчид «сирийн химийн» нөөцийг тооллого хих, зөөвөрлөх, хадгалах, устгах уйл явцын нарийн уйлдлийг боловсруулах естой. Урьдчилсан үнэлгээгээр тэдгээр нь 1000-1300 тонн байгаа юм. Ииймээс одоо шнжээчдэд Сири луу явж Дамаскийн өгсөн мэдээллийг улс орны нутаг дэвсгэр дээрх бодит нөөцийн хэмжээтэй тулгаж үзэх шаардлагатай болж байна.

Үүний дараа тэднийг устгах арга замыг боловсруулах юм. Иймээс НҮБ-ын «химийн салбарын» шинжээчдэд Дамаскийн химийн зэвсгийн нөөцийг устгах үе шатыг нарийн тогтоохын тулд яаравчлах хэрэгтэй болжээ. Орос, АНУ-ын Женевт тохиролцсон сирийн химийн зэвсгийг хяналтад авах хуваарь нилээд шахуу юм.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 9 сарын 19-нд Валдайн клубын хуралдаан дээр Сири улс «НҮБ-ын талбарт олон улсын нийгэмлэгийн боловсруулсан төлөвлөгөөний дагуу ажиллана» гэдэгт эргэлзэх шалтгаан одоохондоо алга гэж мэдэгдсэнийг дурьдая: «Сири улс химийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх олон улсын Гэрээнд нэгдэхэд бэлэн байгаад зогсохгуй.

Өөрийгөө аль хэдийн нэгдсэнээр узэж байгаа нь сирийн засгийн газрын хийсэн анхны алхам юм.Эцэст нь хүргэж чадах уу гэдгийг би 100% хэлж чадахгүй ч, сүүлийн үед бидний харж байгаагаар энэ бол боломжтой бөгөөд биелэгдэнэ гэсэн итгэл төрж байгаа юм» гэж хэллээ.

Оросын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Сергей Иванов өөрийн зүгээс 9 сарын 20-нд Стокгольмд, яг хаана химийн зэвсэг агуулагдаж байгаа вэ гэдэг нь ирэх 7 хоногийн дотор тодорхой болно гэж мэдэгджээ. «Башар Асад Сирийн бух газар нутгийг хянадаггуй болохыг бид ойлгох естой. Бид одоо хир нь химийн зэвсийн нөөц газар зуйн хувьд хаана оршиж байгааг мэдэхгүй байгаа юм».

Сирийн химийн зэвсгийг Сирээс гаргах уу, хана, хэрхэн яаж устгах вэ? Гэсэн асуултуудыг шинжээчдийн нийгэмлэг шийдэх юм. Вашингтон бух сирийн «химийн зэвсгийн асуудлыг» Оросын талд тохохыг хүсэж байгаа нь лавтай.

Орос оронд үнэхээр зарин болон бусад хорт бодисыг устгах боломж Курган мужийн Щучье хотод тусгай зориулалтын үйлдвэрт байгаа юм. Гэвч энд нилээд хүндрэлтэй асуудлууд уусч байгаа юм гэж «ОДХ» радиод

оросын олон нийт-улс төрийн судалгааны Тевийн захирал Владимир Евсеев ярьсан байна: «Хэрэв АНУ тийнхүү сирийн химийн зэвгийг гаргахыг шаардаж байгаа бол тэд тийм гаргалтын нөхцөлийг хангах естой. Тэд өөрсдөө өөрийн холбоотон Турк улстай, Босфорыг дайруулан аюултай ачаатай хөлөг онгоцыг нэвтруулэхийг тохиролцох естой. АНУ, хариуцлага зөвхөн Орост тохогдох есгуйг ойлгох естой. Сирийн химийн зэвсэг бол Оросын асуудал биш, бүхий л олон улын нийгэмлэгийн асуудал юм» гэж хэлсэн.

Сирийн химийн зэвсгийг гадагшлуулах хүчний халхлах уйл ажиллагаанд янз бурийн орноос 10 мянга хүртэлх цэргийн албан хаагчдыг дайчлах шаардлагатай юм. НҮБ-ын «химийн уйл ажиллагааг» тасалдуулах гэсэн дайчдын оролдлогыг арилгах хэрэгтэй болно.

Тийм байдал гарч магадгуй гэж Владимир Евсеев үзэж байна: «НҮБ-ын шинжээчдийн төлөөлөгчдийг бүрдүүлээд зогсохгуй, орос болон бусад улсуудын химийн хамгаалалтын армийн офицеруудын тусламжтайгаар туунийг өргөжүүлж, мөн тэдний аюулгуй байдлыг хангах естой. Оросын талаас энэ уйл ажиллагаанд тусгай албаны бурэлдэхуунийг оролцуулах боломжийг авч узэж байна» гэж хэллээ.

Оросын ШУ-ын Дэлхийн эдийн засаг олон улсын харилцааны хүрээлэнгийнзэвсэглэлийн асуудал хариуцсан шинжээч Наталья Калинина өөрийн санаагаа ийнхуу илэрхийлж байна: «Химийн зэвсгийг хориглох Гэрээгээр, түүнийг хадгалж буй газрынх нь ойролцоо устгах естой. Миний бодлоор зееверлене гэдэг боломжгуй юм.

Гэвч Орост янз бүрийн төрлийн химийн зэр зэвсгийг устгах хөдөлгөөнт иж бурдлууд бий. Тийм иж бүрдлүүдийг Орос орон Сирид тэнд нь энэ ажиллагааг явуулахад зориулан байрлуулж болох юм» гэж хэллээ.

ХЗХБ-ын шинжээчид сирийн химийн зэвсэг, түүний байдлын бүрэн бүртгэлийг гаргаагуй цагт, зэвсгийг тээвэрлэх, эсвэл тухайн газарт нь устгах талаар ярих нь утгагүй юм. Гэсэн ч бодит байдал болон тооцооноос харахад тэднийг тээвэрлэхэд асар их хөрөнгө мөнгө шаардлагатай болно.

Сирийн ерөнхийлөгч Башар Асадын америкийн телевизийн FOX News сувагт өгсөн сүүлийн ярилцлагад энэ бүхэнд миллиард доллар шаардлагатай гэж хэлснээс нилээд их хөрөнгө хэрэгтэй болж магадгүй юм.