Сири улс амалсан ёсоороо 9-р сарын 20-нд Химийн зэвсгийг хориглох байгууллагад (ХЗХБ) өөрийн хорт бодис, түүний төрөл, хадгалалтын хэлбэр, агуулагдаж байгаа газрын тухай мэдүүлгээ дамжууллаа.

Энэхүү мэдээлэл ихэд дэлгэрэнгүй, детальчилсан, өргөн хүрээтэй байсан тул ХЗХБ түүнийг судлахад нэмэлт хугацаа авахаар шийджээ. Олон улсын химийн зэвсгийг хянах байгууллага Сирийн асуудлаарх өөрийн гүйцэтгэх хорооны хуралдааныг 9-р сарын 22-оос тодорхой бус хугацаагаар хойшлуулсан байна.

ХЗХБ-ын шинжээчид «сирийн химийн» нөөцийг тооллого хийх, зөөвөрлөх, хадгалах, устгах үйл явцын нарийн үйлдлийг боловсруулах ёстой. Урьдчилсан үнэлгээгээр тэдгээр нь 1000-1300 тонн байгаа юм. Ииймээс одоо шинжээчдэд Сири луу явж Дамаскийн өгсөн мэдээллийг улс орны нутаг дэвсгэр дээрх бодит нөөцийн хэмжээтэй тулгаж үзэх шаардлагатай болж байна.

Үүний дараа тэднийг устгах арга замыг боловсруулах юм. АНУ болон тэдний түншүүд, энэ ажиллагааг Орос орон, Курган мужийн Щучье хотод тусгай зориулалтын үйлдвэрт гүйцэтгэхийг хүсэж байгаа юм.

Гэвч энд олон улс, улс хоорондын, оросын доторх зэрэг нилээд төвөгтэй асуудлууд гарч ирж байгаа юм гэж оросын олон нийт-улс төрийн судалгааны Төвийн захирал «Оросын дуу хоолой» радиод ярьсан байна. Эхний асуудал бол Сирийн газар нутгаас зэвсгийг гаргах явдал, энэ үйл ажиллагаанд янз бүрийн орноос 10 мянга хүртэлх цэргийн албан хаагчдыг дайчлах шаардлагатай юм.

«НҮБ-ын шинжээчдийн төлөөлөгчдийг бүрдүүлээд зогсохгүй, орос болон бусад улсуудын химийн хамгаалалтын армийн офицеруудын тусламжтайгаар түүнийг өргөжүүлж, мөн тэдний аюулгүй байдлыг хангах ёстой.Нэг ч химийн зэвсэг ачиж тээвэрлэх үед санаандгүйгээр дэлбэрэхгүй гэдэгт итгэлтэй байх шаардлагатай, энэ нь болзошгүйг үгүйсгэх аргагүй гэж Евсеев үзэж байна.

Өөр нэг асуудал бол аюултай ачааг Орос луу тээвэрлэх явдал.

«Турк улс тийм ачаатай хөлөг онгоцыг хоолойгоороо нэвтрүүлэхийг хориглож мэдэх юм. Ийм боломж тойрч явсан ч тохиолдож болзошгүй. Хэн ч өөрийн газар нутгийн ойролцоо химийн зэвсгээр дүүргэсэн хөлөг онгоцыг хүсэхгүй нь мэдэээж» гэж Евсеев онцолсон байна.

Энэ бүхнээс гадна, Москвад өөрийн иргэдэд, яагаад «сирийн химийн зэвсгийг» заавал тэдний газар нутаг дээр устгахаар авчирч байгааг тайлбарлахад хэцүү юм. 2009 онд ажлаа эхэлсэн Щучийн объектыг барих үед Орос орон оршин суугчдын олон тооны эсэргүүцэл, экологичдын жагсаал цуглааныг харсан билээ.

Оросын ШУ-ын Дэлхийн эдийн засаг олон улсын харилцааны хүрээлэнгийн зэвсэглэлийн асуудал хариуцсан шинжээч Наталья Калинина: бодит байдлаас харахад тэднийг тээвэрлэхэд асар их хөрөнгө мөнгө шаардлагатай болно.Тусгай зориулалтын контейнер, хөлөг онгоц, дагалдах команд, зам дагуух аюулгүй ажиллагааны арга хэмжээ ч шаардлагатай болох юм.

Энэ бүхэнд өөрийн сүүлийн ярилцлагадаа миллиард доллар гэж дурьдсан Сирийн ерөнхийлөгч Башар Асадын хэлснээс илүү их хөрөнгө хэрэгтэй болж магадгүй. «Сирийн химийн зэвсэг» тээвэрлэх явцад үнэхээр «алт» болж мэдэх юм.