Америкчууд ер нь сирийн хямралд талархах ёстой.Хэрэв дэлхий ертөнц түүний зохицуулалтаар бүхий л долоо хоногийн турш завгүй байгаагүй бол «Сноудены хавтаст хэрэг»-ийн ээлжит хэрэг илрүүлэлтэд илүү их анхаарал тавих байсан нь лавтай.

АНУ-ын Үндэсний Аюулгүй ажиллагааны агентлаг, Тагнуулын Төв газрын оргодлын өгсөн Үндэсний Аюулгүй ажиллагааны агентлаг VISA, SWIFT зэрэг зээлийн системийн компьютерийн сүлжээг задалсан тухай мэдээллийг европын сонингууд мэдээлжээ.

Түүнээс гадна америкийн тусгай албад Бельгийн холбооны томоохон сүлжээнд нэвтэрсэн байна. Тэдгээрийн дунд, тэд Европын холбооны штаб-байр, Брюссель дэх европын парламентын бүх шугам сүлжээнд үйлчилдэг байна.

Өмнөд Америк Үндэсний Аюулгүй ажиллагааны агентлагийн үйлдэлд ихэд огцом хариу үйлдэл илэрхийлжээ. Сирийг тойрсон асуудалд дэлхий ертөнц нэрвэгдээд Бразилийн ерөнхийлөгч Дилма Руссефф хичнээн хүчтэй «хаалга савсныг» ч сонссонгүй.

Тэрбээр 9 сарын 17-нд төлөвлөсөн 10-р сарын АНУ-д хийх уулзалтаа цуцалжээ. Шалтгаан нь: Цагаан ордон Руссеффийг өөрийг нь тагнасныхаа төлөө уучлалт гуйгаагүйгээр зогсохгүй, түүний бүх албан бичиг хэргийн цахим шууданг нууцаар нээж, Бразилийн шаардсанаар уг баримтыг мөрдөх ажиллагааг явуулахыг хусээгүй байна.

Бразилийн хууль зүйн сайд Эдуарду Кардозу АНУ-ын үйлдлийг «улс орны тусгаар тогтнолыг зөрчсөн» гэж үзжээ. Харин Бразилийн бүлэг парламентын гишүүд Бразили дахь оросын элчин сайдын газарт хандаж Сноудентай уулзах хүсэлт гаргажээ.

Шинэ хэрэг илрүүлэлтийн хувь – бид ямар ертөнцөд амьдарч байгаа талаар бодох бас нэгэн шалтаг юм гэж оросын стратегийн үнэлгээний хүрээлэнгийн захирал Александр Коновалов «Оросын дуу хоолой» радиод ярьсан байна.

Хөгжилтэй орнуудад ертөнц дээрх бүх юм, бүгдийн, хувь хүнээс авахуулаад ерөнхийлөгч, улс хоорондын санхүүгийн үйл ажиллагааны мэдээллийг хүртэл олж авах элдэв арга аль хэдийн бий болжээ.

«Эсвэл бидэнд «хаашаа ч, яаж ч нуугдах арга байхгүй», эсвэл улс орон улс төрчдийн хувийн амьдрал, ямар нэгэн техникийн нууц эсвэл тэдэнд эдийн засгийн давуу талыг өгөх худалдаа наймааны нууцад нэвтрэн, оролцсоныхоо төлөө хариуцлага хүлээж, түүнийгээ сахиж мөрддөг байх дүрэм журмыг боловсруулах хэрэгтэй. Энэ бол одоогоор хариулт байхгүй маш төвөгтэй асуудал юм» гэж Александр Коновалов хэллээ.

Бас нэг нотолгоо олдсон нь хэдийн илэрхий болсон америкийн тагнуулын бүрэлдэхүүний мөрдөлт нийтийг хамарсан түгээмэл хандлагатай болж байгаа явдал юм. Энэ тухай «Оросын дуу хоолой» радиод оросын түүхийн хэтийн төлөвийн Сангийн шинжээч Павел Святенков хэлэхдээ

«Би бодохдоо, энэ тийм нэг терроризмтай тэмцэх арга биш, зүгээр л бүх дэлхий ертөнцийг дэгээдэн барьж, бүхний тухай бүгдийг мэдэх гэсэн оролдлого юм. Терроризмтай тэмцэх тэмцэл энэ тохиолдолд тухайлбал, мөрдөлтөө өмөөрч хамгаалж байгаагийн халхавч юм.

Учир нь америкийн засгийн газар яагаад буруутай, буруугүй бүгдийг шийдвэртэйгээр мөрдөж байгааг олон нийтийн санаа бодолд тайлбарлах нь чухал юм» гэлээ.

Дашрамд хэлэхэд, Бельгийн цэргийн тагнуулын газар Belgacom-ын холбооны сүлжээг америкийн мөрдөн тагнасан болохыг одоогоор шалгаж байгаа юм. Европын комисс ч өөрийн талаас мөрдөн шинжлэх ажиллагааг эхэлсэн байна.

Гэсэн ч энэ хэрэг шуугиант гайхшрал, америкийн тагнуулын баримтыг мөрдөх санааг зарлахаар хязгаарлагдах байх. Европын орнуудын засаг захиргаа нууц албаныхны хувьд, Үндэсний Аюулгүй ажиллагааны агентлагийн нууц үйл ажиллагаа Европын холбооны газар нутаг дээр хэзээ ч нууц байгаагүй юм.