Хятад улстай хамтран ажиллаж байгаа, өрнөдийн алдартай бренд компаниудтай холбоотой хэрүүл шуугиан олонтаа гарах болжээ. Тухайлбал, Бельги улсын прокурорын газар тус орны холбооны «Belgacom» компанийн дарга Мишель Молятай холбоотой гомдолыг авч үзэж байна.

Тэрбээр хятадын алсын холбооны «Huawei» компанид шан харамжтайгаар стратегийн зөвлөмж өгч байжээ. Францын сүүн бүтээгдэхүүний «Даnone» компанийг авлига өгсөн» гэж Хятадад бас сэжиглэж байна.

Энэ явдал Хятадын эрх баригчид германы эмийн үйлдвэрлэлийн «Вауеr» компанийн үйл ажиллагааг сонирхож эхэлсэнээс хойш нэг хоногийн дараа болжээ.

Эдгээр бүх хэрүүл шуугианууд авилгалтай холбоотой юм. Харин Бельги улсад гарсан шуугиан улс төрийн учиртай байж мэднэ. Орон нутгийн олон нийтийн хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлүүд хятадын компанийн төлөө тагнуул хийсэн гэж Мишель Моляг буруушааж байна.

Гэтэл мэргэжлийн бие даасан мөрдөөн байцаалтаас үзвэл холбооны «Belgacom» компанийн мэдээнүүдийг хулгайлсан компаниудын дотор хятадын компаниуд байхгүй, харин АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг, израилийн «ЕСtel» компанийг нэр дурьдан заажээ.

Иймээс Мишель Моляг хятадын компанитэй хууль бусаар хамтран ажилласан тухай буруушаалт бол дэлхийн компаниудад нийлүүлж байгаа аппаратын тусламжтайгаар бельгийн компани хятадын засгийн газрын төлөө дэлхийн хэмжээний тагнуул хийсэн тухай өрнөдийн сэдвийг дэмжихийн тулд зохиомлоор дэлгэрүүлсэн хэрэг байж мэднэ.

Гэтэл «Danone» болон «Bayer» компаниудын өмгөөлөгчдэд эдгээр компаниуд авилгал өгсөнтэй холбоотой биш гэж нотлохын тулд ихээхэн чармайхаас өөр аргагүй юм. Учир нь «Даnоnе» компанийн Хятад дахь «Dumex Baby Food» хэмээх охин-компанийг Тяньцзинийн эмнэлэгийн эмч, сувилагчдыг «авилга авахад татан оруулсан» гэж сэжиглэж байна.

«Дапопе» компаний, хүүхдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүнийг худалдахад тусалсан тэдэнд 1,6 мянган долларын тусламж үзүүлсэн гэж буруушааж байна. «Вауеr» компанитай холбоотой авилгалын талаар мөрдөөн байцаах ажлыг Хятадын монополийн эсрэг тэмцэх алба хийж байна.

Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер « хятадын эрх баригчид үнэ тогтоох талаар заль мэх гаргаж, шударга бус өрсөөлдөөн явуулж байсан» гэж өрнөдийн эм үйлдвэрлэлийн нилээд хэдэн нэртэй компанийг сэжиглэж байгааг мэдээлээд

«Дотоодын болон гадаадын үйлдвэрлэгчидтэй орон нутгийн түшмэдүүдийг холбож байгаа авилгалын эсрэг хүчтэй тэмцлийг Хятад улс эхлүүлээд байна. Уг тэмцэлд эмийн уүйлдвэрлэлийн болон бусад нэр нөлөө бүхий олон компаниуд холбогдоод байгаа юм. Ялангуяа эрүүл мэнд, анагаах ухааны салбар дахь хээл хахууль маш аюултай юм.

Өвчтэй хүмүүсийн хувьд их үнэтэй буюу эмчилгээнд нь огт нөлөөлөхгүй эмийн зүйлсийг, хятадын болон гадаадын компаниуд эмч нарт хээл хахууль өгч өвчтөнд бичүүлдэг байсан тохиолдлуудыг илрүүлжээ. Энэ төрлийн авилгал бол эмчилгээндээ утга агуулагагүйгээр их мөнгө зарцуулан, нэрвэгдэж байгаа хүн амын хувьд маш эмзэг байгааг тэмдэглэжээ.

Одоогоор хамгийн их шуугиантай байгаа хэрэг бол британийн «Glaxo Smith Kline» компанитэй холбоотой юм. Үүнээс гадна Хятадын эрх баригчдын төлөөлөгчид швед-британийн «Astra Zeneca», америкийн- «Eli Lille», францын «Sanofi», данийн «Novo Nordisk» болон «Lundbeck», бельгийн «UCB» компаниудын ажлын байранд зочилжээ.

Эдгээр компаниуд эрх баригчидтай идэвхтэй хамтран ажиллаж байгаагаа баталж боловч тэдгээрийн нэр алдар аль хэдийн сэвтсэн гэж Яков Бергер үзэж байна.

Тэрбээр ярихдаа «гадаадаас хөрөнгө оруулагчдад ийм байдал таалагдахгүй нь дамжиггүй, гэвч Хятад улс хэнийг ч өршөөхийн хүсэхгүй байгаа юм. Хятадад улс төр, нийгмийн тогтвортой байдлыг хадгалж, төр засаг, хүн амын хооронд бий болсон түгшүүртэй байдлыг намжаахын тулд авилгалтай тэмцэх ажиллагаа маш чухлыг» тэмдэглэсэн байна.

Чөлөөтэй, шударга өрсөлдөөн бол өрнөдийн ардчиллын гол зарчмуудын нэг юм. Хятадын томоохон компаниудыг «олон улсын зах зээлд уг зарчимыг зөрчиж байна» гэж буруушаадаг явдал олонтаа. Харин өрнөдийн гол компаниуд хятадын захаас арилжааны ашиг орлого олохын тулд шударга бус арга замыг ашиглахаас буцахгүй байна.

Тэдгээр гадаадын компаниуд хятадын авилгалын янз бүрийн системд орж багтахыг оролдож байгаа явдал нотлогдвол «авилгалын эсрэг тэмцэлд тодорхой үр дүнд хүрсэнгүй» гэж Хятад улсыг өрнөдийн улсууд олонтаа шүүмжилж байгаа нь хууль ёсны гэж үү?