1. Сочид болох Олимпийн наадмын бамбар аялуулах буухиа өвлийн наадмын түүхэнд хамгийн том хэмжээний байх юм. 2013 оны 10-р сарын 7-нд Москвад эхэлж, яг 4 сар үргэлжлэх юм. Энэ хугацаанд олимпийн бамбар нисэж, шумбаж, давхиж, тэр ч буу хэл харайсаар Оросын бүх нутаг дэвсгэрээр 65 мянган км замыг туулах юм. Түүнийг тус улсын 3000 хот суурингуудын оршин суугчид үзэж харах болно.

Бамбар Европын хамгийн өндөр цэг Эльбруст гарч, дараа нь ертөнцийн хамгийн гүнзгий Байгаль нуурын ёроолд шумбах юм. Энэ аян Лев Толстойн «Дайн ба энх», «Анна Каренина» зэрэг алдарт бүтээлүүдээ туурвисан Ясная Полянад бас айлчлах юм. Анх удаа Олимпийн бамбар Хойд туйлд хүрч, сансарт Олон улсын сансарын станцад очих юм.

2. Шайбтай хоккей анхлан зуны Олимпийн наадамд бий болсон билээ. Энэ нь 1920 онд Антверпенад болсон юм. Анхны аваргаар энэ тоглоомыг үндэслэгч канадууд болсон бөгөөд тэд хэдэн арван жилийн турш энэ спортын төрөлд эхний байрыг 1956-1992 оны хооронд Олимпийн наадмыг 8 удаа тэргүүлсэн ЗХУ-ын шигшээ баг энэ тавцанд гарч ирэх хүртэл эзэлж байсан юм.

Канадуудад алтан медалиа буцаан авах завшаан зөвхөн 1998 онд Наганод тохиосон юм. Улажлал ёсоор Олимпийн наадмын хаалтыг хоккейны хаалтын тоглолтоор хийдэг тул ихэнх хөгжөөн дэмжигчид гагцхүү Орос Канадын уулзалтыг хүлээдэг байна. Учир нь уламжлал ёсоор энэхүү мөсний командууд хамгийн эвлэршгүй өрсөлдөгчид бөгөөд тэдний уулзалт дурын тэмцээний чимэг болдог юм.

3. Сочигийн олимпийн наадам гардан авах медалийн тоогоороо илүү давуу байх болно. Тамирчид өөр хоорондоо 98 багц медалийг хуваах ба тэдний зарим нь анх удаа энэ төрлөөр Наадмын түүхэнд орох юм. Цаны спортынханд шинээр 9, фристайл, сноубордын сонирхогчдод 8 шинэ төрөл бий болох юм.

Сочид анх удаагаа трамплинаас харайх эмэгтэйчүүдийн олимпийн аварга төрөх болно. Урьд нь энэ төрөл олипийн наадамд зөвхөн эрэгтэйчүүд л ордог байсан байна. Мөн уран гулгалтын багийн тэмцээн, бобслеисууд болон биатлоны холимог буухиа тоглолт болох юм.

Тэмцээнүүд Сочийн олимпийн 2 том бүсэд болох бөгөөд эрэг дагуух газарт 29 иж бүрдэл хүртээж, тэр тусмаа хоккейн тэмцээн болно. Харин ууланд бүх цана, биатлон, чарганы замууд байрласан бөгөөд тэнд 69 иж бүрдэл медалийг гардуулах болно.