Химинй зэвсгийг хориглох байгууллагын гүйцэтгэх хороо Сирийн химийн зэвсгийн асуудлаарх анхны хуралдаанаа 9-р сарын 22-нд хийнэ гэж Гааг дахь Химийн зэвсгийг хориглох байгууллага(ХЗХБ)-ын хэвлэлийн алба энэ тухай зарлажээ.

Сири улс аль болох богино хугацаанд өөрийн химийн зэвсэг, түүнийг үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжийн бүрэн тооллогыг явуулж, мэдээгээ ХЗХБ-д өгөх естой. Байгууллагын хуралдааны үр дүнг 9-р сарын 23-ны даваа гаригт мэдээлэх ёстой юм.

ХЗХБ бол химийн зэвсгийг хориглох Гэрээний байдлын биелэлтийг хянах олон улсын гол хяналтын байгууллага юм. Түүний шинжээчид Дамаскийн хорт бодисыг устгах ажлын үе шатыг нарийн тодорхойлж өгөх ёстой. Энэ нь 9-р сарын 14-нд Женевт үр дүнгээ олсон орос-америкийн тохиролцоог хэрэгжүүлэх замын анхны бодит алхам болох юм.

Орос улсад, олон улсын хэлэлцүүлгийн Валдайн клубын хуралдаан дээр тус улсын ерөнхийлөгч Владимир Путин: одоохондоо Сири улс «НҮБ-ын талбарт олон улсын нийгэмлэгийн боловсруулсан төлөвлөгөөний дагуу ажиллана» гэдэгт эргэлзэх шалтгаан алга гэж мэдэгдсэн байна.

«Сири улс, химийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх талаар Олон улсын гэрээнд нэгдэн ороход бэлэн байгаагаа зарлаад зогсохгүй, өөрийгөө аль хэдийн элсэн орсон гэж тооцож байгаа юм. Энэ бол сирийн засгийн газрын хийсэн бодит алхам юм.

Эцсээ хүртэл биелүүлж чадах уу? гэдэг асуултад би 100 % хариулж чадахгүй. Гэвч бид сүүлийн үед, сүүлийн өдрүүдээс харахад энэ нь боломжтой бөгөөд биелэгдэнэ гэдэгт итгэх итгэл төрүүлж байна» гэж Владимир Путин хэллээ.

Орос улс ХЗХБ-ын зөвлөлгөө АНУ, Парис, Лондонгийн Сирийн эсрэг хүч хэрэглэх хатуу тогтоол гаргуулахыг НҮБ-ын АЗ-өөс хичээж байгаа идэвхжлийг сулруулах байх гэж найдаж байна.

Вашингтоны хичээл зүтгэл үнэн хэрэгтээ Сирийн химийн зэвсгийн нөөцөд хяналт тавих арга замыг өөрчлөхөд хүргэх юм. Женевт талууд сирийн зэр зэвсгийг олон улсын хяналтад дамжуулах үе шатжилсан замыг зөвшилцсөн байна.

Эхлээд Сири дэх химийн зэвсгийн нөөцийн тооллогыг явуулах хэрэгтэй, үүний дараа ХЗХБ-ын шинжээчид хорт бодисыг хадгалж, устгах талаар өөрсдийн зааварчилгааг өгөх естой юм. Цаашид НҮБ-ын АЗ энэ төлөвлөгөөг баталж, түүний биелэлтийг хянах естой.

Вашингтон болохоор эхлээд «залхаан цээрлүүлэх тогтоолыг» гаргаж, дара нь устгах үйл явцыг эхлэхийг санал болгож байгаа юм. Энэ нь үнэн чанартаа ямар нэг ургуулан бодсон шалтгаар Сирид цохилт өгөх замыг нээж байгаа явдал.

Ирээдүйн тогтоол нь нарийн тодорхойлолтыг өгч, ямар ч баяжуулсан ойлголт төрүүлэх боломжгүй байх ёстой гэж Кавказ, Ойрхи Дорнодын Төв, нэн шинэ орнуудын Олон улсын хүрээлэнгийн захирал Станислав Тарасов үзээд

«НҮБ-ын АЗ-ийн тогтоол Ливийн тогтоолтой адил хувилбар болох вий гэдэгт аюулын гол оршиж байгаа юм. Түүнийг гарсны дараа өрнөдийнхөн шууд утга санаанаас нь баяжуулан тайлбарлаж цэрэг дайны дайралт эхэлсэн билээ. Иймээс одоо ямар ч шинэ тайлбар оруулж болохооргүй тийм тогтоолыг гаргах хэрэгтэй» гэлээ.

Москва аль хэдийн Женевт тохиролцсон сирийн химийн зэвсгийг устгах хэв журмыг мөрдөхийг хатуу шаардах болно гэдгээ урьдчилан сануулсан юм. Түүнийг Бээжин бас дэмжиж байгаа талаар Вашингтонд байгаа БНХАУ-ын ГХ-ийн сайд Ван И илэрхийлэн хэлсэн байна.