Өнөөгийн олон улсын гол сэдэв бол Сири улсад химийн зэвсэг хэрэглэсэн тухай юм. АНУ, түүний холбоотнууд үүнд Башар Асадын дэглэмийг буруушаан, буруутанг залхаахаар Сирид цохилт өгөхөд бэлэн байгаа юм. Тийм боловч Вьетнамд америкийн түрэмгийллийн үеэр бараг 5 сая хүн амь үрэгдсэн, түүхэн дэх хамгийн том химийн зэвсэг хэрэглэсний хариуцлагыг гагцхүү АНУ хүлээх ёстой гэж Зүүн Өмнөд Азийн Төвийн удирдагч, Оросын ШУА-ийн Австрали, Далай судлалын хүрээлэнгийн дорно дахины судлаач Дмитрий Мосяков тэмдэглээд

«Вьетнамын эх орончдын бослогыг зогсоож, тус орны өмнө дэх партизаны хөдөлгөөнийг дарахыг оролдон америкчууд дефолиантыг хэрэглэснээр мод ургамлыг сүйтгэж нүцгэлэн, вьетнамын партизанууд, тэдний ширэнгэн ой дэх хөдөлгөөнд цохилт хийхэд ил тод болсон байна. Америкчууд 15 орчим хорт бодисыг хэрэглэсний дотор хамгийн их түгээмэл байсан нь найрлагандаа хамгийн аюултай, идэвхт бодис диоксиныг агуулсан «улбар шар агент» хэмээх дефолиант байсан юм.

Пентагоны мэдээллээр 1961-1971 онуудад америкчууд Өмнөд Вьетнамын газар нутаг дээгүүр ойролцоогоор 72 сая литр «улбар шар агентыг» цацсан байна. Хорт бодисын улмаас нийт тариан талбайн 43%, Өмнөд Вьетнамын ойн бүсийн 44%, сая сая вьятнамын тариачид сүйрсэн байна» гэлээ.

Диоксин бол аймшигтай заналт хорт бодис юм.Тэр газрын хөрсөнд гүн нэвтэрч хуримтлагдан, халалтын улмаас шинэ хортой нэгдлийг ялгаруулдаг байна. Тийм газарт юу ч ургахгүйгээр зогсохгүй Вьетнамын гол, хөрсний усыг хордуулсан байна. 140-өөд төрлийн ургамал устаж, шавьж хорхой, газар уснаа явагч, усан сан дах загас жараахай, мөн эртний мангроны ойг устгажээ. Тахал тараагч хар харх, малярия өвчний шумуул, хувалз зэрэг аюулт өвчин үүсгэгчид бий болсон байна.

Гэвч хамгийн гол нь хүнд нөлөөлөх диоксины үйлчлэл юм. Хүний биед диоксин нэвтрэн орсноор хуримтлагдаж, арьсны өвчнийг үүсгэж, шижин, хорт хавдар өвчний эрсдэлийг идэвхжүүлж, иммунитетыг сулруулдаг байна. Энэ хорт бодисын нөлөөлөлд өртсөн эмэгтэйчүүд амьгүй ураг төрүүлэх, амьд төрүүлсэн ч нүд хальтрам аймшигт гаж согогтой төрдөг байжээ. Диоксины хорт нөлөөнд Вьетнамдын 4,8 сая хүн өртсөнөөс 3 сая нь маш хүнд үр дагавартай байсан байна.

Америкчууд Вьетнамаас 40 жилийн өмнө явсан боловч тэдний хэрэглэсэн диоксины хор уршиг одоо хир нь харагдсаар байгаа юм. Америкийн химийн дайралтад өртсөн хүмүүс аль хэдийн 4 үе улиран амьдарч байгаа боловч оюун ухаан, бие бялдрын арилшгүй согогтой хүүхдүүд төрсөөр байна. Америкчууд химийн зэвсэг хэрэглэснийхээ төлөө вьетнамчуудаас уучлалт гуйгаагүй юм.

Тэр ч буу хэл вьетнамын ширэнгэн ойн дээгүүр цацсан химийн бодисыг үйлдвэрлэсэн америкийн компани вьетнамын диоксины золиос бологчдод заргын дагуу мөнгө төлөхөөс татгалзаж байгаа билээ. Энэ ширэнгэ ойд залхаан цээрлүүлэх үйл ажиллагааг явуулсан америкийн цэргүүд ч энэ хорны аюулт нөлөөллийг амсаж хүүхдүүд нь бас гажиг согогтой төрсөн байна.

Гэсэн хэдий ч Вьетнамын дайнд оролцогчид өөрийн засгийн газраас нөхөн төлөөс авч байгаа,тэд бол дайны золиос бологчид, харин вьетнамчуудад «нотлох баримт хангалтгүйн» улмаас нөхөн төлбөр өгөхөөс татгалзсан байна. Иймээс америкчууд «харгис хэрцгий» Башар Асадад энх тайван ард түмний эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн таалахгүй байгаа нь нилээд олон нүүртэй мэт харагдаж байна.