Сирийн ерөнхийлөгч Башар Асад: Сири улс өөрийн хорт бодисын нөөцийг устгахаар хатуу шийдэж, ямар нэгэн урьдчилсан нөхцөлгөйгээр химийн зэвсэг хориглох Гэрээний бүх заалтыг биелүүлэх болно гэж мэдэгджээ. Америкийн Фокс ньюс телевизийн сувагт өгсөн ярилцлагад, Сири улс уг Гэрээнд бшрэн эрхт гишүүний ёсоор нэгдэж өөрийн химийн зэвсгийг устгуулахаар АНУ-ыг оруулаад дурын улсад дамжуулахад бэлэн байгааг онцлон тэмдэглэжээ.

Дамаск 10-р сарын 14-нд албан ёсоор байгууллагын 190 дэх гишүүн болох юм. Башар Асадтай хийсэн ярилцлага ямар нэгэн цагийн хязгаарлалтгүй болж өнгөрсөн бөгөөд тал бүрийн асуудлыг хөндсөн байна. Тэр дунд сирийн химийн зэвсгийг устгахад хичнээн хугацаа зарцуулагдахыг сонирхоход, тийм ч хурдан биш, үнэтэй үйл явц гэж англи хэлээр өгсөн хариултдаа хэлжээ: «Техникийн хувьд энэ бол маш төвөгтэй, их мөнгө шаардсан үйл явц, түүнийг устгахад зарим нэгэн үнэлгээгээр миллиард доллар шаардагдах юм. Хэр хурдан устгах вэ гэдэгт зөвхөн шинжээчид л хариулт өгч чадна. Энд тодорхой нарийн хуваарь гаргаж мөрдөх шаардлагатай. Үүнд 1 жилээс бага ч юмуу илүү ч хугацаа шаардагдаж мэднэ».

Химийн зэвсгийн хагасыг Сирийн нутаг дэвсгэр дээр устгаж болох юм. Харин хагасыг нь улс орноос гадагшлуулж устгах хэрэгтэй. Энэ талаар 9-р сарын 14-нд Оросын ГХ-ийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар Женевт авч хэлэлцсэн билээ. Олон улсын бух шинжээчид, иргэний дайнд тэр чигээрээ автсан энэ оронд энэ үйл явцыг бүхэлд нь явуулах нь боломжгүй болохыг ойлгож байгаа юм.

Энэ үйл явцын эцсийн деталийг химийн зэвсэг хориглох байгууллагын мэргэжилтнүүд боловсруулж гаргах ёстой юм. Оросын ГХ-ийн сайд Сергей Лавров 9-р сарын 17-д Москвад Францын ГХ-ийн сайд Лоран Фабиустай хийсэн уулзалтын дараа Сири улсад дээрх байгууллагын шинжээчдийн ажиллах аюулгүй байдлыг хангахад Орос улс туслахад бэлэн байгаа талаар хэлсэн юм.

Шинжээчдийн ажлын эхний шатанд зэвсэг хадгалах газрыг тодорхойлох тул нэмэлт алхмууд шаардлагатай болох нь лавтай бөгөөд тодорхой олон улсын оролцоо шаардах болно. Орос улс шинжээчдийн ажиллах тийм бүс дуургуудийн хил хязгаарыг тойрсон аюулгүй ажиллагааны арга хэмжээнд оролцоход бэлэн байна гэжээ.

Оросын цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар Дамаскийн химийн зэвсэг хаана устгагдахаас үл хамааран Орос улс сирийн агуулах луу өөрийн радиац, хими, биологийн хамгаалалтын армийн тусгай мэргэжилтнүүдийг явуулж таарна.

Сирийн химийн зэвсэгийн нөөц дунджаар 1000-1300 тонн гэж үнэлэгдэж байгаа юм. Түүнийг устгах ажиллагааг санхүүжүүлэхэд олон улсын байгууллагуудын нэгдлийг бий болгох шаардлагатай. Сирийн зэвсгийн нөөцийг устгах зардлын үнэлгээний талаар санал зөрөөтэй байна. АНУ-ын Терийн нарийн бичгийн дарга Жон Керри, үүний тулд 150 сая доллар л хангалттай гэж мэдэгдсэн бол Башар Асад миллиард доллар гэсэн тоог дурьджээ.