Сирийг тойрсон эсэргүүцлийн төв долоо хоногийн дүндүүр НҮБ-ын АЗ-д шилжжээ. АНУ, Франц, Их Британи улсууд саяхны орос-америкийн тохиролцоог ул тоон, Сирид цохилт өгөх замыг нээх тогтоолыг АЗ-д дахин оруулахыг хичээж хэдийн баримт бичгийн төслийг бэлтгэжээ. Туунд хэрэв Сири улс орос-америкийн сирийн химийн зэвсгийг олон улсын хяналтад шилжуулэх төлөвлөгөөний нэг ч болов шатыг биелүүлэхгүй бол Дамаскийн эсрэг хүч хэрэглэх талаар авч узсэн байна. Энэ төслийг АЗ-д энэ долоо хоногт багтаан оруулахаар төлөвлөж байгаа юм.

Өрнөдийн энэ оролдлого сирийн сэдвээр Москва өр бусын хатуу шируун мэдэгдэл хийхэд хүргэжээ.

Орос улс нотолгоогуйгээр хорт бодис хэрэглэсэн хэмээн бух бурууг Сирийн дэглэмд тохох гэсэн оролдлогыг зуй бус хэмээн үзэж байна. Энэ нь «сөрөг хүчнийхнийг хариуцлагаас гаргах» -ын тулд хийж байгаа ажил гэж Оросын ГХЯ-ны албан есны төлөөлөгч Александр Лукашевичийн мэдэгдэлд дурьджээ.

Өнөөгийн Дамаскийн оршиж байгаа нөхцөлд энэ бол «нэг талын урьдаас тааварласан» хандлага гэж Оросын ГХЯ-ны орлогч сайд Сергей Рябков нэрлэсэн байна. Түүний хэлснээр зэвсэгт сөрөг хүчнийхэн химийн зэвсэг хэрэглэсэн талаар шинэ эд мөрийн баримтыг сирийн засгийн газар Москвад дамжуулжээ.

НҮБ-ын дэргэдэх Нью-Йоркод сууж буй Оросын элчин сайд Виталий Чуркин, НҮБ-ын шинжээчдийн бүлэг Сирид буцан очиж, энэ оны 3 сард Алеппод мен Дамаск орчимд 8 сарын 23, 24, 25-нд химийн зэвсэг хэрэглэсэн гэмт үйлдлүүдийг шинжлэн судлахыг шаардсан байна.

Оросын зарим нэгэн шинжээчид Сири луу «шинэ химийн дайралт» АЗ-д оруулах гэж байгаагийн цаана АНУ, Парис, Лондонгийн Сирид цохилт өгөх гэсэн оролдлого нуугдаж байгаад итгэлтэй байгаа юм. Ойрх Дорнодын асуудлаар алдартай оросын шинжээчдийн нэг Семён Багдасаров ийнхуу үзэж байгаа юм: «Сири улс цаашид ч маш их өдөөн хатгалгыг амсах байх гэж бодож байна. Химийн зэвсэгээр ч зогсохгуй бусад салбарт ч мен адил. Сөрөг хүчнийхэн байнга л ямар нэгэн зүйлийг сэдэж байдаг тул маргааш бас нэг өдөөн хатгалгад албан есоор Дамаскийг буруутгаж болох юм. Өрнөдийнхөн ч цаашид зэвсэгт мөргөлдөөнд хургэх боломжийг хайх болно. Учир нь өрнөдийн зэвсэгт хөндлөнгийн оролцоогүйгээр сирийн сөрөг хүчнийхэн нэг ч урдаа тавьсан асуудлаа шийдэх боломжгуй юм» гэж хэллээ.

Ийм санааг бух шинжээчид нэг санаагаар хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Зарим нэг нь өрнөдийнхөн шууд хөндлөнгөөс оролцохыг хүсэхгүй. Харин Дамаскт даралт үзүүлэх замаар сирийн серег хучний амьдралыг уртасгахыг хичээж байгаа юм гэж стратегийн унэлэлт шинжилгээний хүрээлэнгийн шинжээч Сергей Демиденко «ОДХ»-Дд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн юм: «Өрнөдийнхөн үнэндээ Сирид зэвсгийн хүчээр хөндлөнгөөс хуч түрэмгийлэхийг хүсэхгүй байгаа, гэвч Сирийн зөрчил аль болох удаан үргэлжлэхэд сонирхолтой байгаа юм. Ийм байдлаар Өрнөд Европ дахь лалын үндэс суурийг багахан хэсгийг ч болов шийдэж байгаа хэрэг мен. Европын лалынхан Сирид дайтахаар явж тэнд урэгдэж байгаа юм. Хоердугаарт, Ливийн агуулахаас сөрөг хүчний дайчдын хулгайлсан зэвсэг, тэр тусмаа химийн зэвсэг Сирид Башар Асадын дайчдаар их хэмжээгээр устгагдаж байгаа юм. Энэ нь ерөнхийдөө Өрнөдөд террорист аюул заналыг багасгаж байна» гэж хэлсэн.

Оросын шинжээчийн дүгнэлтийг АНУ-ын ерөнхийлөгчийн америкийн испани хэлээр явдаг Телемундо сувагт өгсөн суулчийн ярилцлага баталж байгаа юм. Сирийн химийн зэвсгийг устгах зевшилцлийн эцсийн үр дүн Сирийн засгийн газар солигдоход оршино гэж ерөнхийлөгч Барак Обама мэдэгджээ. Башар Асад еерийн зүгээс энэ асуудлыг шийдвэрлэх хууль есны эрх сирийн бух ард түмэнд байгаагаас бус гадны дэмжлэг туслалцаатай сөрөг хүчнийхэнд, тэр тусмаа Вашингтонд байхгуй гэж нэг бус удаа өгөөлсэн юм.

Өрнөдийнхэн Сирид цохилт өгөх шалтаг хайсаар байна