9 сарын 16-ны даваа гарагт зэвсэглэсэн булэг хүмүүс УБ-т Монголын засгийн газрын ордны дэргэд гал нээжээ. Тэднийг цагдаагийнхан баривчилж, нэг ч хүн бэртэж гэмтээгүй байна. Монголын томоохон уулын олборлох компаниуд байрладаг уул уурхайн яам болон Central tower барилгын орчим тэсрэх төхөөрөмжийг мен энэ өдөр илрүүлж аюулгүй болгожээ. «Гал үндэстэн» хэмээх экологийн холбооны удирдагч Мөнхбаярын удирдлагатайгаар 11 идэвхтэнүүд баривчлагджээ.

Монголын экологчдын эсэргүүцэл бол «урт нэртэй хууль» гэж алдаршсан «Ой бус, голын сав нутагт ашигт малтмалыг эрж хайхыг хориглосон хуулинд» өөрчлөлт оруулах гэсэн засгийн газрын санаархалд хариу үзүүлж байгаагийн илрэл юм. Энэ санаархал 9 сарын 16-нд нээлтээ хийсэн улсын их хурал дээр танилцуулагджээ. Энэ өөрчлөлт ямар маягаар хийгдэх нь тодорхойгуй боловч туунийг эсэргүүцсэн сана маш эрчимтэй илэрч байгаа юм.

« Урт нэртэй хуулийг» өөрчлөх шийдвэр Монголын эдийн засгийн хүндрэлтэй холбоотой гэж оросын улс төр судлаач-монгол судлаач Владимир Родионов үзэж байна: «Эдийн засгийн хөгжлийн эрч хүч 2013 онд 2012 онтой харьцуулбал огцом бүүрчээ. Гол нь гадаадын хөрөнгө оруулалт 30% гаруйгаар буурсан явдал юм. Энэ нь гадны хөрөнгө оруулалтаас ихээхэн шалтгаалдаг Монгол орны эдийн засагт аюултайгаар нөлөөлсен байна. Улс оронд мөнгөний ханш унаж, тегрегийн ханш тогтворгуй болж, аж үйлдвэрлэл, ашигт малтмалын олборлолтын уналт зэрэг нөлөөлснөөр хүнд байдалтай байгаа юм. Хямралын нэг шалтгаан бол монголын ашигт малтмалыг гадагш, тэр тусмаа Хятад улсад гаргахаа багасгасан явдал юм» гэж хэллээ.

Өөр нэг ноцтой шалтгаан бол суулийн хэдэн жил Монголд баталсан хуультай холбоотой болно. Энэ нь «Эдийн засаг стратегийн ач холбогдол бухий объектуудад гадны хөрөнгийг оруулах» тухай хууль юм. Улс орны эдийн засагт гадаадын хөрөнгө оруулах эрх чөлөөг огцом хязгаарлан, улсын зүгээс тавих хяналт шалгалтыг хучтэй болгожээ. Харин «Ой бус, голын сав нутагт ашигт малтмалыг эрж хайхыг хориглосон хуулинд» тийм хязгаарлалтыг хийснээр Монголын газар нутгийн бараг 40% орчимд ашигт малтмалын хайгуул шинжилгээний ажлыг хийж болохгуй болсон байна. Өнөөгийн хямралын нөхцөлд монголын засгийн газар, улсын их хурал ашигт малтмал олборлож байгаа гадаадын компаниудыг хязгаарлах хуулийн өөрчлөлт орулахаар шийджээ. Засгийн газарт гадаадын хөрөнгө оруулалтыг дахин өөртөө татах нь агаар мэт зайлшгуй шаардлагатай байна, учир нь туунгуйгээр монголын эдийн засаг мөхөлд хүрэх аюултай болоод байна.

«Урт нэртэй хуулийг» өөрчлөх шийдвэр экологийн хөдөлгөөний ширүүн эсэргүүцэлийг төрүүлжээ. Тэд янз бурийн аргаар хамгаалсаны хүчинд тэдний санаачлагаар хууль батлагдсан байна. «Гал үндэстэн» холбооны удирдагч Менхбаяр 2010 онд «урт нэртэй хуулийг» зөрчсөн гадаадын компаны уулын олборлох машин техникууд луу бүүджээ. Түүний эсрэг эрүүгийн хэрэг өдөөсөн боловч тэрээр эрх чөлөөтэй улдсэн юм. Тэр өөрийн нөхдийн хамт 2010 онд эсэргүүлийн цуглаанд оролцож, мен 2011 онд ч бас санаагаа илэрхийлсэн байна. Тэр уед экологийн шаардлага нь Монголыг гадаадынханд баруун зуунгуй газрын херсийг боловсруулан шинжлэх зөвшөөрөл олгосноор зарж байна гэж буруутган засгийн газрыг огцрохыг шаардсан явдал байлаа. 2011 онд Менхбаяр дээд шүүхэд «урт нэртэй хуулийг»мердехгуй байна гэж гомдол гарган ялалт олсон билээ. Энэ нь экологийн хөдөлгөөний томоохон ялалт гэж үнэлэгдсэн юм.

Харин одоо байдал өөрчлөгдсөн учир «Гал ундэстэн»-ий «террорист» уйл ажиллагааны ур дагавар хамгийн ноцтой байж болох юм гэж Владимир Родионов үзэж байна: «Энэ уйл ажиллагааг засгийн газар, эмх замбараагуй байдал үймээн самуун дэгдээсэн хамгийн гол террорист эсэргууцэгчид хэмээн зарлахад ашиглаж болзошгуй. Энэ нь экологийн хэм хэмжээг дураараа сүлрүүлж, хуулийг шинэчлэх ес суртхууны эрхийг өгч болох юм. Энэ будлиант байдал одоогийн улс орны байдал дахь нийгмийн ядуу давхаргын таагуй байдлыг нийтээрээ илэрхийлэхэд түлхэц болоод зогсохгүй тэр ч буу хэл дотоод улс төрийн ноцтой хямралд хүргэж болзошгуй юм» гэж хэлсэн.

Гадаадын хөрөнгө оруулалтыг оруулах нь эдийн засаг, амьдралын тевшинг дээшлуулэх естой. Гэвч монголын нийгэмд, гададынхан улс орныг араатан адил тонон дээрэмдэж, монголын эх нутгийн баялгийг худалдаж байгаа нь жирийн ард иргэдэд юу ч өгөхгүй зөвхөн авилгалд ертсен дээд зиндааныхны халаасыг л дуургэж байна гэсэн итгэл үнэмшил хүчтэй оршдог явдал юм. Энэ санаа бодлыг «Гал үндэстэн» мэтийн нийгмийн байгууллагууд илэрхийлж байгаа юм. Иймээс монголын засгийн газрын өмнө экологид ноцтой сүйрэл учруулахгуйгээр гадны хөрөнгө оруулалтын урсгалыг хангах хүнд асуудал тулгараад байна.