Эрхэм анд нөхөдөө! 10-р сарын 11-ний 15 цагт, УБ дахь Оросын соёл ШУ-ны Төвд Монголын анд нөхдийн Нийгэмлэгийн 55 жилийн ойд зориулан «Оросын Дуу Хоолой» радио, энэ нийгэмлэгтэй хамтран зохион явуулсан уралдаанд түрүүлсэн, шалгарсан хүмүүст шагнал гардуулах еслол болохыг мэдээлж байна. Монгол улсын нийслэлд «Оросын дуу хоолой» радиогийн Монгол хэлний хэлтсийн ажилтнууд зориудаар нисч ирэх юм. Шагналыг сансарын нисэгч- Ж. Гуррагчаа, Виктор Горбатко нар гардуулах болно.

Бид энэ арга хэмжээн дээр уралдааны 3 шагналтнууд: Дорнод аймгийн Чойбалсан хотын цэргийн албан хаагч, орос хэл сонирхогчдын «Матрешка» клубын гишүүн эрхэм хүндэт Ч. Менхбаяр, УБ хотын иргэн Оюу Толгой компанийн радио инженер Б. Батзориг, мөн Налайх хотын оршин суугч Ш. Хааннарыг хүлээж байна.

Түүнээс гадна бид хоёр хундэт ахмад настныг урамшуулан шагнах юм. Энэ бол нийслэл хотын Баянзурх дүүргийн 16-р микрорайонд оршин суугч, өндөр настан Гончигийн Батмөнх, мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р багийн оршин суугч, өндөр настан Дамчаагийн Цэрэндаш нар юм.

Монголын Анд нөхдийн нийгэмлэгийн 55 жилийн ойд зориулсан уралдааны ялагч, шагналтнуудад шагнал гардуулах ёслол 10-р сарын 11-нд болно. Эрхэм хүндэт анд нөхөдөө, та бүхнийг ах дуу, ойр дотныхныхоо хамт, бусад хүссэн бүх хүмүүсийг УБ хотын Оросын соёл ШУ-ы Төвд 15 цагт хүрэлцэн ирэхийг хүлээж байна. Энэ уулзалтад «Оросын Дуу Хоолой» радиогийн сонсогчдын Клубын гишүүдийг ирнэ гэж найдаж байна. УБ-т уулзалтлаа баяртай!