Хятадын эдийн засаг ёроолоос амжилттай хөндийрлөө. Оны эхний хагас жилийн турш саарч байсан ч, жилийн эцсийн дүнгээр ДНБ -ийн өсөлт 7,5 хувьтай байх болно. Ийм таамгийг Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Кита дэвшүүлэв. Орос улсын ШУА- ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер энэхүү дүгнэлттэй санал нэгтэй байна. Тэрээр Хятадын 8 –р сард явуулсан мөнгө санхүүгийн зөв бодлого нь эдийн засгийн хүчирхэг үзүүлэлтүүдийг хангасан гэв. Ингэхдээ тэднийг сүйрэлд хөтлөж мэднэ гэж үзэж байсан гадаадын мэргэжилтнүүдийн санал бодлыг сөрсөн.

Хятадын ДНБ энэ жил сүүлийн жилүүдэд байгаагүй хамгийн доогуур үзүүлэлтэнд хүрсэн. 2010 оноос өсөлт байнга 10,4-7,5 хувь хүртэл буурч байна. Хятадын засгийн газрын хувьд энэхүү хамгийн доогуур үзүүлэлт ч асуудалтай байна. Засгийн газар ДНБ өсөлтийг 7,4 % байна гэж таамаглаж байна. Нөгөөтэйгүүр, Дэлхийн банкны шинжээчид тэдэнд зоригтой нь аргагуй 7,8 % өгч байна. Энэ хувь ялимгүй өсч бас магадгүй аж. Гэхдээ л 7,5 % тогтож мэдэх юм. Яков Бергер үзэхдээ, тухайн тохиолдолд аравны нэг чухал биш байгаа юм биш гэж байна: «Эдгээр 7,5 хувийг тэд бүхэлдээ нэг жилийн хугацаанд хангах болов уу гэж бодож байна. Магадгүй, тэд ирэх жил 7 хувьтай байх ч юм билүү. Гэхдээ Хятадын хувьд хамгийн гол нь өсөлтийг нэг, хоёр жил бус, харин бүтэн арван жилээр хангах нь чухал байгаа. Өөрөөр хэлбэл, одоогийн удирдагчид засгийн эрхэнд байгаа цагт. Өнөөдөр Хятадын хувьд хамгийн гол нь хэвийн, тайван урт хугацааны ирээдүй чухал юм» гэж Яков Бергер ярьлаа.

Хятадын аж үйлдвэрлэл 8 –р сард сүүлийн 17 сард үзэгдээгүй хүчтэй эрчээр хөгжсөн. Нэг жилд 10,4 % хөгжих шаталбарыг аваад байна. Экспорт хурдацтай нэмэгдэж, зөвхөн 8 –р сард гэхэд л 13 % өсчээ.Чухамхүү энэ нь Дэлхийн банкны ирээдүйд итгэлтэй таамагуудын үндэс тулгуур болсон. Яков Бергер ирээдүйд итгэх итлгэл нэмэгдэхэд нэгдүгээрт, хятадын эрх баригчдын мөнгө санхүүгийн ухаалаг бодлого нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна: «Нэг үе эргэлтэнд илүүдэл мөнгө байсан бөгөөд ялангуяа, банк хоорондын зах зээлд байсан. Энэ нь хөгжлийн эрч саарч, зах зээлийг сэргээх зарим нэгэн арга хэмжээнүүдийн хүлээлт болон эдийн засгийн хөгжлийн хөшүүрэг болох зээлийг нэмэгдүүлэхтэй холбоотой байсан. Гэхдээ Хятадын засгийн газар хэт өндөр хөгжлийн өсөлтийн хойноос хөөцөлдөхгүй байгаа нь тодорхой болсон. Тэдний хувьд тогтвортой, урт хугацаа нилээд чухал юм. Тиймээс Ардын банк болон бусад тохируулагчид өөрсдийн хөрөнгийн захыг тогтворжуулах арга хэмжээнүүдийг ухаалаг, урт хугацааны боломжтой гэж үздэг байна. Учир иймээс банк хоорондын гүйлгээнээс илүүдэл мөнгийг гаргасан аж» гэж хэллээ.

9 –р сарын 2-12 ны өдрүүдэд 38,1 тэрбум юань гаргаад байна. Эргэлтийн хөрөнгө ч үргэлжлэн багассаар буй юм. Гадаадын шинжээчид “ банк хоорондын зах зээлийн үер мэт бэлэн мөнгө “хөөс “ мэт алга болно гэж “муу амлаж байсан. Тэгвэл энэ нь хятадын эдийн засгийн сүйрэлд хүргэх байлаа. Гэтэл Яков Бергерын үзэж байгаагаар, эрх баригчдын мөнгө-санхүүгийн бодлогыг тайван явуулж байгаа байдал уг ажлын үр дүнг гэрчилж байна. Ингэхдээ бүх хөшүүррүүд төрийн гарт байна. Энэ тухай Яков Бергер ийн ярьж байна: «Зарим газруудад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төвөөс санхүүжилт авахын тулд өсөлтийн эрчийг нэмэгдүүлж мэдээж болно. Гэхдээ засгийн газар ийм заль мэхийг сайн мэднэ. Тэд газруудад үнэн байдал ямар байгааг мэдэх сонирхолтой бөгөөд жинхэн тоонуудад хүрэхийн тулд бололцоотой бүхнээ хийхийг хүсч байна. Гадаадын хөрөнгө оруулагчид мэдээж хэрэг өөрсдийн тооцоон дээр суурилж байгаа. Тэдгээр нь албан ёсныхоос ялгаатай. Гэхдээ бүхэлдээ байдал эерэг үнэлэгдэж байгаа бөгөөд энэ нь бодит байдалд нийцэж байна» гэж хэлсэн.

Олон улсын томоохон банкууд :UBS Deutshe Bank, CiCC Nomura нь хөгжиж байгаа орнуудаас хөрөнгө оруулагчид гарч байгааг эс тоомсорлон, Хятадын хөрөнгийн хөдөлгөөнд “ногоон гэрэл” өгч байна. Тэд АНУ- ын Холбооны нөөцийн системийн “тооны зөөлрөлт”хөтөлбөр хаагдаж буйд өөрсддөө нилээд эрсдэлтэй гэж үзэж байна. Хятад улсад тэнгисийн цаанаас зарим нэг санхүүгийн гол судсыг хаах хүйтэн салхи ирж байгааг ухамсарлаж байна. Магадгүй, тэд “америкийн өвөлд” өөрсдийнхөөр бэлтгэж байгаа ч юм билүү.