АНУ –ын полиц болон тусгай албаныхан Вашигнтоны төвд ээлжит аллагыг мөрдөх ажлыг явуулж байна. вНейви-Ярд дахь Тэнгисийн цэргийн хүчний /ТЦХ/ командлалын төвд гарсан эмгэнэлт явдлын золиос 12 хүн болов. Полиц алуурчныг устгав. Тэр бол 34 настай Аарон Алексис байв. Эрх баригчид одоо хэнийг ч хайгаагүй бөгөөд үүний өмнө аюулгүй байдлын албаны шаардагдах бүх шалгалтуудыг давсан тэрхүү алуурчны гэмт хэргийн шалтгааныг тогтоохыг оролдож байна. АНУ-аас манай сурвалжлагч Роман Мамонов ингэж дамжуулж байна.

АНУ –ын бүх төрийн байгууллагуудад баасан гариг хүртэл үдэсний далбааг буулгах. Тус улс шинэ эмгэнэлт явдлын золиос болсон хүмүүст гамшуудал зарласан. Даваа гаригийн өглөө америкийн нийслэл хотын төвөөс хэдхэн км зайтай АНУ ын ТЦХ –ний баазын New Yard дахь байруудын нэгэнд буудлагын улмаас 12 хүн амиа алдсан. Энэхүү цуврал аллагыг өнгөт арьстан Аарон Алексис үйлдсэн.

Алексис мэдээлллийн технологийн мэргэжилтэн байжээ. Тэрээр Флорид дахь “Экспеотс” фирм ажиллаж байв. Тэр америкийн тэнгсиийн цэргийн хүчний объектуудад нэвтрэх эрхтэй тусгай карттай байжээ. Ингэхдээ хамгийн сүүлийн удаа дэглэмийн объектууд болон нууц ангиллын мэдээллүүдэд 7 –р сард нэвтэрч байсан төдийгүй, цэргийнхний хэолж байгаагаар, түүнийг маш сайн шалгаж басйан аж. Үүнээс өмнө тэр Японд гэрээгээр ажиллаж байсан бөгөөд ойрын үед АНУ ын Нью Яардын ТЦХ ний баазад орж ажиллах ёстой байлаа. Гэтэл үүнйихээ оронд тэр аллага зохиожээ. Эмгэнэлт явдлын гэрч ингэж ярьж байна: «Бид түгшүүрийн дохио сонссон. Тэгээд хамгаалагчийг харсан. Тэр биднийг тусгай нуугдавчинд нуугдахыг тушаагаад, өөрөө хонгилоор гүйн одсон. Бид хүмүүс давхруудаас гүйцгээж байхыг харсан, буудалцаж байхыг бас сонссон. Би 7 удаа буудахыг сонссон. Би буудагчийг хараагүй. Би нэгдүгээр давхарт байсан. Харин буудалцаан 3 юм уу, 4 –р давхарт болж байсан» гэж тэр ярьлаа.

Тусгай албаныхан олон асуултанд хариу хайж байна. Эрх баригчид баазад аюулгүй байдлын хатуу дэглэм үйлчилдэг гэж ярьж байна. Хаалган дээр зэвсэглэсэн тусгай хамгаалалттай болон төмөр илрүүлэгч детектортой .Гэтэл винтов болон гар буу, дробовикээр бүрэн зэвсэглэсэн тэрхүү алуурчин Вашингтоны төвд орших ТЦХ –ний өндөр зэргийн хамгаалалттай объект руу хэрхэн яаж орсон нь хачирхалтай хэрэг. Түүний гарт 12 хүн амь үрэгдсэн.

Эрх баригчид Алексисийг ганцаараа хийсэн гэж үзэж байна. Полицынхан одоо хүн хайхаа зогсоов.

Аарон Алексис нь 7 –р сард маш нарийн шалгалтанд орсон гэж ярьцгааж байна. Түүнийг полицынхан дор хаяж хоёр удаа саатуулж байсан бөгөөд тухайлбал, тэр биедээ зэвсэг авч явснаас саатуулагдаж байсан тухай мэдэээлжээ. Вашингтонд эмгэнэлт явдлын улмаас аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг чангатгаж байна. Даваа гаригт сургуулиуд хичээлээ зогсоож, Конгресс хуралдаанаа цуцлав.