НҮБ –ын шинжээчид илтгэлдээ Сирид 8 –р сард Дамаскийн орчмын Гута хотод мэдрэлийн төв системийг гэмтээгч зарины бодистой химийн зэвсгийг ашигласан болохыг нотлов. Зарчмын хувьд уг илтгэлээс өмнө энэ нь тодорхой байсан. Ингэхдээ өнөөдрийн нийтэд гаргасан уг баримт бичигт чухам хэн үүнийг ашигласан гэдэг асуултанд хариу алга. Гэхдээ дурдсан баримтууд нь үүнд зэвсэглэсэн босогчдыг сэжиглэхэд хүргээд байна. Тэгсэн ч АНУ, Британь болон Франц улсууд нь өөрсдийн дүгнэлтүүдийг хийхийн зэрэгцээ, тэдгээрт сирийн арми зарина хэрэглэснийг гэрчилж байна гэж мэдэгдэв.

Хэрвээ НҮБ ын 40 хуудастай уг баримт бичгийг унших юм бол, энд чухамхүү засгийн газрын арми сөрөг хүчин болон ард иргэдийг хорт хийгээр хордуулсан гэж үзэх ямарч заавар үгүй аж. Гэтэл энд болгоомжилсон хэдэн зүйлүүд байх юм.

Илтгэлийн хавсралтын 5 дугаарт хордуулах бодисийг хүргэх болзошгүй хэрэгслүүдийн тухай дурдахдаа, “М-14 пуужингийн сумнууд нь ориг /ажиллагаатай /байхын нэгэн адил гар хийцийн цэнэгт хушуугаар тоноглогдсон байсан байж мэдэх юм “гэжээ. Ийм цэнэгт хушуунууд босогчдод байсныг практик харуулсан.

Ингэхдээ хэн нэгэн шинжээчдэд засгийн газрын армийн эсрэг баримтуудыг шургуулах гэж оролдож байжээ. Илтгэлд “ Бидний мөрдөх ажиллагаа явуулж байсан бүхий л хугацаанд янз бүрийн хүмүүс ирж, шинэ шинэ баримтуудыг авчирж өгч байсан. Энэ байдал нь баримтууд холилдосон бөгөөд тэдгээрийг төөрөгдүүлэхийн тулд ашигласан байж магадгүй ” гэдэг дүгнэлт хийхэд хүргэж байна”гэжээ. НҮБ –ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун байлдааны химийг ашигласан явдлыг “цэргийн гэмт хэрэг”гэж нэрлэсэн юм.

Олон улсын химийн зэвсгийг хориглох байгууллага болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчид 8 –р сарын 26 нд мөрдөх ажиллагаа явуулсан. Тэд олон сум ашигласны дотор хуучин зөвлөлтийн реактив системийн олон зэрэг буудах РПУ-14 сумнуудыг ашигласан болохыг тогтоожээ. Сирид ийм төрлийн системүүд нь 1969 он хүртэл нийлүүлэгдэж байсан бөгөөд тэдгээр нь ашиглалтаас аль эрт гарсан. Гэхдээ 2010 оны баримтуудаар, тэдгээр нь Афганистан, Египт, Йемений зэвсэгт хүчинд ашиглагдсан хэвээр байжээ. Эдгээр бүх орнуудад “Аль-Каида” бүлгэмийнхэн идэвхтэй оршин тогтнож байгаа бөгөөд тэд Сирийн байлдаануудад олонтоо оролцож байна. Ийм төрлийн сумнуудыг баримт нотолгоо болгон аваачаад хаяхад тэднээс юу ч гарахгуй.

Орос улс үүнтэй холбогдуулан, сирийн хямралыг зохицуулах асуудлаар олон улсын бага хурлыг явуулахаар бэлтгэж байгаа өөрийн түншүүдийг яаран дүгнэлтүүд хийхгүй байхыг уриалан, Сирийн химийн зэвсэгт олон улсын хяналт тогтоох тулгамдсан асуудал дээр төвлөрөхийг уриалж байна.

Чухамдаа энэ тухай Москва хотноо ОХУ- ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Египтийн ГХЯ -ны тэргүүнтэй уулзаж ярилцсаныхаа дараа ийн мэдэгдсэн. Тэрээр Москва, Вашингтон хоёрын хооронд 9 –р сарын 14 ний өдөр байгуулсан сирийн химийн зэвсэгт олон улсын хяналт тогтоох тухай тохиролцоог дагаж мөрдөх ёстой тухай мэдэгдсэн: «Бидэнд хэрвээ Бид Сирийн химийн зэвсгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг хүсч байгаа юм бол, орос-америкийн төлөвлөгөө үүний бодит замыг нээж байна. Хэрвээ хэн нэгэнд байнгын сүрдүүлэх нь чухал байж, цохилтууд өгөх шалтгаан хайж байгаа бол, энэхүү зам нь дэглэмийн эвлэршгүй шүүмжлэгчдээс шинэ өдөөн хатгалгуудыг хүлээх зам юм. Энэхүү зам нь эцсийн дүнд “Женев-2” бага хурлыг таслахад хүргэнэ» гэж хэллээ.

Сирийн сөрөг хүчнийнхнээс гадна, бүс нутагт болон хилийн чанадад энэхүү тулгамдсан асуудлыг улстөрийн аргаар шийдвэрлэхийн эсрэг хүчнүүд багагуй бий гэдэгт эргэлзээгүй юм.