Хятадын эрх баригчдад бизнесийнхэн тус улсын цэргийн чадавхийг бэхжүүлэхэд туслана. Цэргийн аж үйлдвэрийн цогцолборт хамааралтай төрийн компаниудын үнэт цаасыг хувийн хөрөнгө оруулагчдад анх удаагаа худалдаалах гэж байна. Эхний шатанд хөлөг онгоцны China Shipbuilding Industry Co өөрийн үнэт цаасыг арилжина.

Тус компани хөрөнгийн бирж дээр 1,4 тэрбум долл. үнэ цаас байрлуулна. Энэ нь түүний зах зээлийн хөрөнгө 10,8 тэрбум долл. байдгийг тооцоход нилээд том багц юм. Борлогдсон хөрөнгийг цэргийн аж үйлдвэрийн өсөн нэмгдэж байгаа цогцолборын захиалгуудыг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулах болон төхөөрөмжүүд худалдаж авахад зориулна.

Хувийн сектор тус улсын тэнгисийн цэргийн чадавхийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулахад блэн байгаа бололтой. Шанхайн хөрөнгийн бирж дээр хөлөг онгоцны засварын газруудын үнэт цаасны үнэ хаданд гараад байна. Хөлөг онгоцны томоохон ган хийцний үнэ нэмэгдэж магадгүй байна. Бизнесийнхний сөргөөр хүлээн авсан явдал нь эрх баригчдад болон тэнгисийн цэргийн хүчинд ажилладаг бусад компаниудад өмч хувьчлал явуулахыг зөвшөөрөх дохио болж мэдэх юм.

Хятад АНУ-тай сөргөлдөн цэргийн хүчээ нэмэгдүүлж байна. Жил бүр тус улсын црэгийн төсөв хоёр оронтой тоогоор нэмэгдэж буй юм, өнгөрсөн жил 166 тэрбум долл. хүрсэн. АНУ-ын цэргийн төсөв үүнээс 4 дахин илүү. Хятадын төсөв хязгааргүй биш, тэнгисийн цэргийн флотыг хөгжүүлэхийн тулд Хятад хувийн хөрөнгө оруулагчдыг үүнд татан оролцуулж байна. Гэсэн хэдий ч, тус улс АНУ-ын энэ салбарт нилээд олон жил хожигдох борлно гэж “Национальная оборона” сэтгүүлийн ерөнхий редактор Игорь Коротченко ийн ярьж байна.

Хятад өөрийн цэргийн боломжуудыг хөгжүүлж байна: Тэнгисийн флотыг байгуулж байна. Ингэхдээ Хятад АНУ-ын цэрэг техникийн нилээд давуу талуудыг тооцон, америкчуудад ойрын түүхэн үеүүдэд тэдэнтэй нээлттэй дайсагналцаж чадахгуй юм. АНУ урьдын адил тэнгисийн үйл ажиллагаагаараа аливаа орны,тухайлбал, хүчирхэг Хятадын хүчнээс ч давуу хүчтэй. Тэд дэлхийн аль ч бүс нутагт цохилт өгөх цорын ганц бодит хүчтэй лус. Мэдээж хэрэг Хятад, АНУ-ын хоорондын бодит дайны тухай ярих юм бол, энд ярих юм огт үгүй. Гэхдээ үүнтэй холбоотой басч гэж цэргийн боломжууд бий.

Нөгөөтэйгүүр, Пентагон нь Diplomat порталын бичиж байгаагаар, хэрвээ Хятадтай шууд цэргийн мөргөлдөөн гарах тохиолдолд дайтах төлөвлөгөөний хувилбрыг боловсруулсан аж. Тэрхүү төлөвлөгөөгөөр “агаар, тэнгисийн дайн” нэртэй болон командлалын төвүүд, холбоо болоод Тэнгисийн цэргийн хүчинд цохилт өгөх ёстой. Энэ тухай Олон улсын эдийн засаг, харилцааны дээд сургуулийн Олон улсын төвийн шинжээч, хошууч генерал Владимир Дворкин ингэж ярьж байна: «АНУ Хятадад Тэнгисийн цэргийн хүчин хөгжиж байгаад түгшиж байна. Тухайлбал, шинэ шумбагч пуужин тээгчүүд болон Хятадын зарласан онгоц тээгч болон томоохон хөлөг онгоцнуудад цохилт өгөх пуужингийн цогцолборууд юм».

Дэлхийн далай байнга АНУ-ын хоёрхолын бүс байсан. Тэд Хятадыг бүслэн байгаа тэдгээр далай тэнгис өнөөдөр юм уу, маргааш гэхэд хятадын нөлөөн дор орохыг хүсэхгүй юм. Хятадын Япон, Филиппин болон Вьетнамтай нутаг дэвсгэрийн маргаанууд нь орчин үеийн тэнгисийн цэргийн флотыг шуурхайлан байгуулахыг шаардаж буй юм. Учир нь тус улс шууд хоёр хурцадмал байдлын голомтонд татагдан орсон байгаа. Энэ бол Зүүн Хятадын болон Өмнөд-Хятадын тэнгис.

Хятадын Тэнгисийн цэргийн флотод Ойрхи-Дорнодын болон Хойд Африкийн нефтийн нийлүүлэлттэй холбоотой нэмэлт ачаалал бас гарч ирээд буй юм. Ингэхдээ далайн дээрэм бол энэ хэсгийн гол тулгамдсан асуудал. АНУ аливаа форс-мажорын /гэнэтийн/ тохиолдолд Малакийн хоолойд Хятадын эрчим хүчний нөөцний транзитыг хааж мэднэ. Бээжинд нэмэлт төдийгүй, өөрсдийн ашиг сонирхолыг хамгаалахад хамгийн орчин үеийн цэргийн байлдааны хөлөг онгоцнууд шаардагдаж буй юм. Энэхүү зорилтыг биелүүлэхийн тулд эрх тус улсын баригчид хувийн хөрөнгө оруулагчдыг татан оролцуулахаар шийдсэн бололтой.