Өнгөрсөн долоо хоногт Монголын ерөнхий сайд Н.Алтанхуягийн Токиод хийсэн албан ёсны айлчлал ихэнхдээ амжилттай болж өнгөрөв. Япон-монголын хамтын ажиллагааны тухай нилээд хэдэн гэрээнүүдийг үзэглэсэн. Гэхдээ тэдгээрийн нэг нь Японы хувьд ч, Монголын хувьд ч, Зүүн-Хойд Азийн байдлын хувьд ч тэр сөрөг үр дагавартай болж мэдэх юм.

Энд Японы ерөнхий сайд Синдзо Абэ болон Монголын ерөнхий сайдын уулзалтаар Умард солонгост хулгайлагдсан японы иргэдийн асуудлаар байнгын яриа хэлэлцээ явуулах тухай асуудлаар хүрсэн тохиролцооны тухай яригдаж буй юм.

Токиогийн хулгайлагдсан иргэдийнхээ асуудлаар Пхеньянд үзүүлэх дарамт шахалтаа тэлж байгааг хүнийх нь хувьд ойлгож болно гэж Орос улсын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн Олон улс судлалын хүрээлэнгийн ажилтан Андрей Иванов ингэж ярьж байна.

1970-80 аад онуудад Умард солонгос Японы иргэдийг хулгайлж байсан нь тэдгээрийн гэр бүл, төрөл төрөгсдийн хувьд маш том эмгэнэлт явдал болсон. Умардын эрх баригчид урт удаан хугацаагаар хийсэн үйлээ хүлээн зөвшөөрөхгүй, японы талын хулгайлагдсан иргэдээ буцаах тухай шаардлагуудыг няцааж байсан. Токиогийн үзэж байгаагаар, 13 хүн юм. Ингэхдээ 2002 оны 9-р сард тэр үеийн Японы ерөнхий сайд Дзинтиро Коидзуми Пхеньянд Умардын удирдагч Ким Чен Иртэй хийсэн уулзалт шуугиан тарьсан. Уг уулзалтан дээр Ким Чен Ир анх удаагаа хулгайлсныг хүлээн зөвшөөрч, үүнтэй холбогдуулан харамсаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд хулгайлагдсан хүмүүсийг эх оронд нь буцаахад туслахаа амласан.

Энэ нь ноен Коидзумигийн том дипломат ялалт гэж үнэлэгдэх болсон. Ингэхдээ умардын удирдагчийн энэхүү хүмүүнлэгийн алхам нь тус улсад Япон улсын амласан эдийн засгийн нүнжигтэй тусламжтай холбоотой байсан нь хэн бүхэнд ойлгогдож байсан. Үүний дараахан хулгайлагдсан хүмүүсийн тав нь Токиод нисч ирсэн. Япон-умардын харилцааны шинэ, аз жаргалтай хуудас эхлэж байна гэлтэй. Тэгтэл тун удалгүй байдал өөрчлөгдсөн юм. Пхеньян үүнээс хойш хэнийг ч, өгч чадахгүй, яагаад гэвэл хулгайлагдсан бусад хүмүүс аль эрт ертөнцийн мөнх бусыг үзсэн гэжээ.

Япончууд үүнд бууж өгөхийг хүсээгүй юм. Японы улс төрчид нийгмийн зүтгэлтнүүд болон ХМХ-үүд Умард солонгосыг худал хэлсэнд буруушааж байв. Тэд японоос хулгайлагдсан тэдгээрийг хүмүүсийг яагаад буцааж явуулахгуй байна вэ, гэвэл тэд нарыг эргүүлээд Японд тагнуулаар явуулахаар ашиглах гэж тэр юм. Мөн тэд нарыг илчлэнэ гэдгээс айсан. Энэхүү тулгамдсан асуудалд Японы нийгмийн уур хилэн болон ХМХ-ийн анхаарал их хүчтэй тавигдаж байлаа. Японы улстөрчид үүний барьцаанд ороод байв. Тэд Пхеньяны нас барсан тухай таамгийг авч чадахгүй бөгөөд тэднийг шууд ирүүлэхийг шаардах ёстой байв.

Токио нэг бус удаа Бээжинд болсон умард солонгосын зургаан талт яриа хэлэлэцээрийн үеэр хулгайлагдсан хүмүүсийн тухай асуудлыг гаргаж тавихдаа галзуурхын ирмэгт байсан их гэж оролдсон. Түүнээс гадна японы тал янз бүрийн улс орнуудтай хулгайлагдсан иргэдийнхээ талаар уйгагуй ханддаг. Яг одоо БНАСАУ-тай дипломат харилцаатай төдийгүй, сүүлийн үед эдийн засгийн хамтын идэвхтэй ажиллагаа явуулж байгаа Монгол улс тэдний ийм хүсэлтэнд туслахаа зөвшөөрсөн тухай Иванов ярьж байна.

Монгол улс Японтой эдийн засгийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа нь тодорхой, яагаад гэвэл, монголын ерөнхий сайд японы сайдад татгалзаж чадаагүй. Мэдээж хэрэг Японд Монгол улс бодит тусламж үзүүлж чадна гэдэг юу л бол. Тус улс нь Пхеньянд дарамт шахалт үзүүлэх аж ахуйн хөшүүрэг үгүй. Харин БНАСАУ-тай хулгайлагдсан хүмүүсийн тухай асуудлыг зүгээр тавих нь монгол-умард солонгосын харилцааны асуудлыг хүчтэй эвдэж мэдэх юм.

Шинжээчийн үзэж байгаагаар, хулгайлагдсан хүмүүсийн тулгамдсан асуудлууд нь Токиогийн хэрэгжих шийдвэр биш. Умардын эрх баригчид худлаа яриагүй байж мэдэх юм. Үнэхээрийн хулгайлагдсан хүмүүсийн 2002 онд Японд буцаасан хүмүүсээс амьд сэрүүн хүн үлдээгүй байж мэдэх юм. Гэхдээ ийм ч байсан тэр, ийм бус ч байсан тэр, японы тусгай албанууд юм уу, тэдний америкийн түншүүдэд хулгайлагдсан япончуудын талаар үнэн бодит мэдээлэл авах өчнөөн боломжууд бий. Ингэхэд зуучаар дамжуулах бус, шууд ажиллах нь илүүгүй гэж үү.

Ийм боломжууд байна. 5-р сард японы ерөнхий сайд Абэ Ким Чен Ынтэй хулгайлагдсан хүмүүсийн тухай асуудлаар уулзалт хийхэд бэлэн байгаа тухайгаа мэдэгдсэн. Ийм уулзалт нь япон-умардын харилцааг

Ашигтай шатанд гаргаж мэдэх бөгөөд, бүс нутгийн байдалд мөн таатай уур амьсгалыг бүрдүүлэх юм. Гэхдээ энэ уулзалтанд дэвшил гарахгүй, харин японы улс төрчид болон ХҮМ-үүд пхеньяны эсрэг кампанит ажлаа дахин сэргээнэ. Умард солонгос ерөөс Токиотой яриа хэлэлцээ явуулахаас татгалзаж ч мэдэх юм. Тэр үед Умард солонгос төдийгүй Японч алдана. Тэгээд ч тэртэй тэргүй хүнд хурцадмал байдалтай Зүүн-Хойд Азийн байдал ч мөн муудаж мэдэх юм.