ОХУ-ын Төрийн думын депутатууд түшмэдүүдийн авдаг тэтгэмж, хөнгөлтүүдийн тухай нийтэд мэдүүлж байхаар санал тавьж байна. Одоо эдгээр нь нийтэд зарлагдах ёсгүй. Парламентчдын үзэж байгаагаар, энэ нь хэтрүүлэн ашиглахад хүргэж байгаа аж.

Төрийн түшмэдүүдэд байр сууц худалдаж авахад нь тэтгэмж, тусламж олгодог мэдээллийг нийтэд зарлах тухай саналыг Төрийн думын депутат Владимир Бурматов Засгийн газарт тавьсан. Одооноос төрийн албан хаагчид /зөвхөн дээд шатныхан/ хуулийн дагуу хөрөнгийн мэдүүлгээ өгч байх ёстой. Гэтэл эдгээр баримт бичгүүдээс хүн байр худалдаж авсан төдий л харагдаж байна. Харин хаанаас гарч ирсэн гэдэг нь тодорхойгүй.

Хэрвээ тэтгэмж олгох тухай мэдээлэл цэвэр тунгалаг байх юм бол түшмдэд төсвөөс ямар хэмжээний мөнгийг, ямар зорилгоор, ямар хугацаагаар олгосныг шалгахад маш хялбар байх болно гэж Социологийнг судалгааны хүрээлэнгийн шинжээч Леонтий Бызов ярьж байна: "Үүнийг нийгэм эергээр хүлээж авч байна. Яагаад гэвэл, хуулийн өмнө бүгд тэгш байх ёстой. Зарим хүмүүст бүх юм болдог, заримд нь юу ч болохгүй байж болохгүй. Ийм систем нь тус улсын хөгжилд саад болж байна. Үүнтэй холбогдуулан төрийн зарлага, төрийн хөнгөлөлтүүд нь мэдээж хэрэг оросын иргэдийн ашиг сонирхолын тэргүүн зорилтонд орж буй юм гэж шинжээч тэмдэглэж байна»

ОХУ-ын үйлчилж байгаа тогтоомжийн дагуу төрийн албан хаагчид нь орон сууцныхаа нөхцөлийг сайжруулах тусламжийг улсаас авах эрхтэй. Ингэхдээ эдгээр нь хэрвээ түшмэд нь нийтийн байранд юм уу, эсвэл нэг айлын сууцны байранд бусад гэр бүлтэй бүл тусдаа өрөөнд амьдардаг бөгөөд нэг хүнд 15 м кв талбайгаас бага ноогдож байгаа тохиолдолд хэрэгжих ёстой юм. Баримт тбичгүүд болон түшмэдүүдийн аж байдлын нөхцлийг байгууллагын комисс шалгаж байна. Гэхдээ тэтгэмж олгох тухай эцсийн шийдврийг байгууллагын тэргүүн гаргах ёстой. Чухамдаа энэ байдал нь байрны тэтгэмжийг шаардлагатай дутагдаж, байгаа хүмүүст биш, харин даргад хэн ойр байна тэр авах боломжийг бүрдүүлээд байна. Ямартай ч ОХУ-ын Боловсролын яаманд байдал ийм байна гэж депутат Бурматов батлан хэлж байна.

Энэ нь оросын байгууллагуудын төрийн тэтгэмж, тусламжийг тэгш бус хуваарилаж байгаа тухай эхний мэдээ биш юм. 2013 оны 5-р сард Хөдөө аж ахуйн яаманд авилгатай тэмцэх хэргийг мөрдөх ажиллагааны явцад нэгэн удирдах газрын тэргүүн байрны нөхцлөө сайжруулахад 25 сая рублийн /800 мянган долл./ зээл олгожээ. Эдгээр мөнгөөр түшмэд Москвагийн үнэтэй хороололд харш худалдан авчээ.

Энэ тухай социологч Леонтий Бызов ингэж ярьж байна: «Мэдээж хэрэг бид аль нэгэн түшмэдийг илчилж бол чадна, гэхдээ ингэснээр бид асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Системийг зөвхөн хууль л өөрчилж чадна. Тэгээд ч тулгамдсан асуудал дан ганц хууль тогтоомж, норматиуудыг өөрчлөхөд байгаа юм биш. Эдгээрийг төрийн дээд халдашгүй эрхтэй элитүүдэд хэрэгжүүлэх шаардлагатай юм гэж шинжээч ярьж байна».

Думын сөрөг хүчний төлөөлөгчид Бурмистровын саналыг сонирхон хүлээж авлаа. “Бүхнийг өөрсдийнхөндөө системийг дуусгах цаг болсон” саналыг Оросын Либерал-ардчилсан нам болон “Шудрага Орос” намуудын депутатууд дэмжлээ. Парламентчдын үзэж байгаагаар, холбооны улсын төсвийн зарцуулалтанд батлан хамгаалах, аюулгүй байдлаас өөр бусад хаалттай заалтууд байх ёсгүй.