Өнгөрсөн бямба гаригт Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров  болон АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар сирийн асуудлаар тохиролцоонд хүрсэн. Үүний ачаар АНУ ээлжит цэргийн түрэмгийлэлд татагдахаас ангижирлаа. Америк цээж дүүрэн амьсгалах цаг ирсэн гэлтэй. Тэгээд ч АНУ-ын хүн амын дийлэнхи  болон сенаторуудын нилээд хэсэг, тэр ч бүү хэл дайчин илтгэгч Барак Обама хүртэл сирийн мөргөлдөөнд оролцохын эсрэг байр суурьтай байна. Тэдгээрийн дунд саяхны Москвагийн бодлогыг шүүмжлэгч америкийн бүгд найрамдах намын сенатор Жон Маккейн байна. Түүний үзэж байгаагаар, “Керри-Лавровын төлөвлөгөө” нь Америкийн сул талыг харуулж байгаа болон Башар Асад үүнээс “түр зуур амс хийн, өөрийн ард түмнийг цаашид ч устгах боломжийг  эмтүр зуурын амс хийж байгаа”. Маккейны энэхүү байр суурь нь ямарч ухаалаг баримтуудад тулгуурлаагүй, гэхдээ тэрнээс өөр ямарч зүйлийг хүлээхийн хэрэггүй гэж улстөр судлаач Борис Межуев үзэж байна.”Тэр бүх тохиолдолд аливаа улстөрийн зүй зохистой зүйлээс үл шалтгаалан  хамгийн хатуу шийдвэрийн төлөө байдаг. Бараг бүгдэд ойлгомжтой болсон доо, тэр тусмаа бүгд найрамдахчуудын хамгийн консерватор хүмүүсүүдэд Сирийн  цэргийн цохилт нь юуг ч шийдэхгүй. Ямарч гэсэн  Обамагийн санал болгож байгаа тэр хэлбэрээр шүү дээ. Харин Маккейны хувьд бол тэр  өөрийн дадсан дүрээсээ зүгээр л гарч чадахгүй байгаа бөгөөд  өөрийн шугамыг үргэлжлүүлэн тахийлгасаар байна”гэж тэр ярьлаа. Нөгөөтэйгүүр, оросын телевизийн  нэртэй хөтлөгч Владимир Соловьев Маккейны мэдэгдэлийн үнэн учрыг олохоор шийджээ.

Үүний тулд тэр улсын “Россия1” телевизийн сувгийн “Ням гаригийн үдэш Владимир Соловьевын  хамт” хөтөлбөртөө түүнийг урьж оролцуулахаар шийджээ. Ингэх нь  ямар хэрэгтэй тухай “Оросын дуу хоолой” радиод стэгүүлч ийнхүү ярьсан юм. “Нэгдүгээрт, би түүнд оросын иргэдтэй шууд харьцах боломж олгохыг хүссэн, тэгээд би ч гэсэн энэхүү байгалийн хосгүй бүтээлийг бас харъя. Цаашин асуултуудын туслалцаатай түүний байр суурийг , тэр ертөнцид болж байгаа зүйлийг хэр нарийн ойлгодгийг нь ойлгох гээд оролдое. Магадгүй Маккейны Оросын тухай, түүнийг тойрон хүрээлэж байгаа орчны тухай төсөөллүүдийг жаахан өөрчлөх ч юм билүү”.

Харин одоо сенатор түүнийг урилгыг хүлээж авах нь уу , үгүй юу гэдэг тодорхойгүй байна. Тэгсэн ч Владимир Соловьев энэхүү ярилцлагыг маш их сонирхолтой болж мэдэх юм гэж таамлаглаж байна, яагаад гэвэл түүний үзэж байгаагаар, Маккейн “харцага” гэдгээрээ алдаршсан русофоби төдийгүй, маш хурц улстөрч. “Сенатор Маккейнд надад тавих олон асуулт байна. Сенатор Маккейн нь манай улсыг үзэн яддаг, нилээд хурц тод томруун мэдэгдэлүүдийг хийж байсан. Энэ хүн дажгүй алиа нэгэн, ингэхдээ түүний алиалал  нилээд өвөрмөц. Нэг талаас, Вьетнамд  олзлогдож байсан түүнээс манай улсад их хайр хүлээхэд хүнд юм. Миний бодлоор түүнээс одоо болтол вьетнамын синдром ханхалдаг.  

Тэгээд ч Маккей нь АНУ-ын улстөрийн элитийн төлөөлөгч гэдгийг тэмдэглэхгүй байж болохгуй” гэж Соловьев ярьлаа. Сониноос сенатын туслах “Правда“ сонинд нийтлэлээ  хэвлүүлэхээр төлөвлөж байгаа тухай мэдэгдсэний дараа Владимир Соловьевт  Маккейныг урих санаа төржээ. Энэ нь саяхны ерөниийлөгч Владимир Путины “Нью-Йорк Таймс” сонины нийтлэлийн хариуд Маккейны барих хариу болж мэдэх юм. Гэхдээ “Правда” сонины ерөнхий редакторын мэдэгдснээр, Америкаас энэ сэдвээр ямарч саналууд аваагүй байгаа аж.