Бямба гаригт орос, америкийн төлөөлөгчид Женевт Сирийн химийн зэвсэгт олон улсын хяналт тогтоох тухай асуудлаар хоёр улсын тэргүүн нарын тавьсан зорилтуудыг шийдвэрлэж чадсан гэж Орос улсын гадаад сайд С. Лавров АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй явуулсан яриа хэлэлцээрийг дүгэнэн мэдэгдсэн.

Сирийн хямралыг энхийн замаар шийдвэрлэх боломж даваа гаригт /9-р сарын 9/ гарч ирсэн. Тэр үед Лондонд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хэвлэлийн бага хурлын үеэр “Асадын дэглэм нь хэрвээ химийн зэвсгээ долоо хоногийн дотор олон улсын хяналтанд шилжүлэх юм бол, цэргийн байлдааны ажиллагааг зогсоож мэдэх юм” гэж ялимгүй шоглосон байдалтай хэлсэн. Үүний дараа олон ажиглагчид, тэр дундаа америкийн ХМХ-үүд Төрийн департаментын тэргүүн энэхүү мэдэгдлээ нилээд ирээдүйтэй үр дагавартай гэдгийг тооцолсонгүй хийлээ гэж таамаглаж байсан. Гэтэл Москвад түүнийг сонсож, тэр өдрийн үдэш Смлоенскийн талбайд шуурхай хэвлэлийн бага хурлыг явуулсан. Үүн дээр Сергей Лавров сирийн мөргөлдөөнийг шийдвэрлэхэд эргэлт хийсэн, магадгүй хожим түүхийн сурах бичгүүдэд орох мэдэгдэлийг хийсэн.

Бид сирийн удирдлагыг химийн зэвсгээ олон улсын хяналтанд хадгалуулах газрын тухай тохиролцохыг төдийгүй, үүнийг дараа дараагийн шатанд устгах болон химийн зэвсгийг хориглох тухай олон улсын конвенцид нэгдэн орохыг уриалж байна.

Сирийн талын хариу удаан хүлээлгэсэнгүй. Албан ёсны Дамаск химийн зэвсгийнхээ нөөцөөс салахад бэлэн болохоо мэдэгдэв. Маргааш өдөр нь Орос улс АНУ-ад сирийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шатчилсан төлөвлөгөөг шилжүүлсэн. Сири химийн зэвсэг хориглох тухай олон улсын байгууллагад нэгдэн орох нь энэ чиглэлийн эхний алхам байв. Хоёр дахь алхам Дамаск химийн зэвсгийнхээ үйлдвэрлэл болон хадгалах газруудыг мэдүүлэх ёстой. Гурав дахь алхам олон улсын шинжээчдийг эдгээр объектуудад нэвтрүүлэх. Төлөвлөгөөний эцсийн зүйлд хаана, хэн химийн зэвсгийг устгах тухай шийдвэрийг гаргах юм. Сиричүүдэд энэ төлөвлөгөө таалагдсан. Тун удахгүй тэд албан ёсоор химийн зэвсэг хориглох тухай олон улсын Конвенцид нэгдэх болсон тухайгаа зарласан. Сирийн химийн зэвсэгт олон улсын хяналт тогтоох тухай нарийчилсан асуудлуудын хувьд гэвэл, Лавров, Керри нар баасан гаригт Женевт эдгээр асуудлуудыг хэлэлцэж эхэлсэн. Яриа хэлэлцээ нууц байдалд болсон.

Бямба гаригийн өдөр гэхэд л талууд тодорхой үйл ажиллагааны төлөвлөгөөг зөвшилцөж байв. Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров боон АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар уулзалтын дүнгийн хэвлэлийн бага хурал дээр зарчмын тохиролцоонд хүрэсэн тухайгаа сэтгүүлчдэд мэдэгдсэн. Орос, АНУ хоёр нэг долоо хоногийн хугацаанд Сири улс химийн зэвсгийн бүх жагсаалтаа гаргаж өгөх болон харин хожим зэвсгийн бүх нөөц утсгах дээр тохиролцов. Энэхүү зорилгод хүрэхийн тулд тайлан, тухайн цагт авах арга хэмжээнүүд болон цэвэр тунгалаг байдал чухал гэж Жон Керри онцлон тэмдэглэв.

Орос улсын сайд тэмдэглэхдээ, ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нарын Санкт-Петербургийн “их хорийн талбар”-ын уулзалтын үеэр тавьсан зорилго биелэлээ оллоо. “Асуудалд ямарч хамаагүй яриануудыг захад үлдээж, химийн зэвсэгт олон улсын хяналт тогтоох болон, цаашид зэвсгийн бүх нөөцийг устгах асуудлууд дээр төвлөрч, уг асуудлуудыг бодитоор шийдвэрлэх замуудыг мэргэжлийн түвшинд зөвшилцөж чадлаа”. Тохиролцоонд хүрсэн нь сирийн химийн зэвсгийг бүрэн хэмжээгээр устгах замын дөнгөж эхлэл юм” гэж Сергей Лавров тэмдэглэв.

Мэдээж хэрэг бидний тохиролцсон хандлагуудад хүч хэрэглэх тухай, автоматаар хориг гаргах тухай огт яригдаагүй. Аливаа зөрчлүүд нь НҮБ-ын АЗ дээр итгэл үнэмшилтэй бөгөөд хоёр утгагүй баримт нотолгоотой байх ёстой.

Орос, АНУ сирийн химийн зэвсгийг 2014 оны дунд үе гэхэд утсгаж дуусахыг эрмэлзэж байна. Шинжээчид Сирид 11-р сараас хэтрэлгүй хүрэлцэн очих ёстой. НҮБ-ын АЗ-ийн хуралдаан дээр үй олноор устгах зэвсгийг хэрэглэсэн гэм буруутай этгээдүүдэд авах арга хэмжээнүүдийн талаар нэмж хэлэлцэх юм.