9-р сарын 13-ний баасан гаригт Киргизийн нийслэл Бишкек хотод ШХАБ ын ДХУ болж өнгөрлөө. 2001 онд байгуулагдсан үеэс тус байгууллагын гишүүнд Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикистан болон Узбекистан ордог юм. Тус байгууллагын гишүүн орнуудын нийт талбай Евразийн нийт нутаг дэвсгэрийн 60 % хамардаг бөгөөд эдгээрт 1,5 тэрбум хүн амьдарч байна.

Бишкекийн 13 дахь ДХУ - ын гол асуудлуудын нэг бол сирийн хямралын асуудал байсан. Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин хуралдаан дээр хэлсэн үгэндээ, одооноос уг шийдвэрийн дүн харагдаж эхэлээд байна гэсэн.

Сүүлийн өдрүүдэд авсан дипломат арга хэмжээнүүд нь шууд цэргийн байлдааны ажиллагаануудыг цуцлах боломж олгов. Чухамхүү энэхүү Сүүлийн үед авч байгаа дипломат хүчин чармайлтууд нь Сирид цэргийн ажиллагаа явуулах шууд заналхийллийг нилээд буруулаад байна. Сирийн химийн зэвсэгт олон улсын хяналт тогтоох нь нилээд урагштай болж байна. НҮБ ын АЗ –н Сири улсын байнгын төлөөлөгчийн газраас тус улс өнөөдрөөс эхлэн химийн зэвсгийг хориглох тухай олон улсын Конвенцийн бүрэн эрхт гишүүн болж байгаа тухай мэдээлэл ирж байна.

ШХАБ ын гишүүн орнууд сирийн мөргөлдөөнийг зөвхөн энхийн замаар шийдвэрлэхийн төлөө байр суурьтай байгаагаа илэрхийлсэн бөгөөд Орос улсын хүчин чармайлтуудыг дэмжсэн. Эдгээр нь Бишкекийн Тунхаглалд тусгалаа олсон гэж Эдийн засгийн дээд сургуулийн дорно-дахины хэлтсийн тэргүүн Алексей Маслов тэмдэглэж байна.

Энэ нь ШХАБ гадаад ертөнцид нилээд нөлөөтэй болохыг харуулж байна. Улс оронуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохын эсрэг улстөрийн маш хүчтэй том эвсэл тэмцэж байна. Энэ нь Сирийн байдалд дарамт шахалт үзүүлэхийг оролдож байгаа АНУ болон тэдний зарим түншүүдийн байр суурийн эсрэг юм. ШХАБ нь амьдрах чадвартай байгууллага.Энэхүү ДХУ магадгүй хамгийн амжиллтай байж мэдэх юм. ШХАБ аажмаар үйл ажиллагааны тодорхой бүтэцтэй болж байна.

Афганистаны байдал ДХУ-ын бас нэг чухал сэдэв байлаа. Хөрш орнууд 2014 оныг түгшин хүлээж байна. Үндэсний арми америкийн армийг тус улсаас гарч явахад ядахнаа наад захын дэг журмыг сахиулж чадах болов уу . Үүнтэй холбогдуулан хил давсан гэмт хэргүүд, терроризм болон мансууруулах бодисийн эсрэг гэмт хэргүүдтэй тэмцэх нийтлэг хандлагуудыг боловсруулах асуудал төвлөрч ярилцав.

Бишкекийн Тунхаглалд Иран, Умард солонгос болон Европд ПДХ системийг байрлуулахтай холбоотой асуудлуудаар ШХАБ- ын байр суурийг тусгажээ. ДХУ -ын эдийн засгийн салбарт хэлэлцэх асуудлууд нь хоёр гол асуудал дээр тогтож байв. Хөглжийн сан байгуулах тухай Орос улсын санал буюу өөрөөр хэлбэл, ШХАБ –ын өөрийн данс нээх болон байгууллагын хөгжлийн Банкийг бүрдүүлэх тухай . Байгууллага нь хамтын ажиллагааны шинэ салбаруудаар зузаарч байгаа тухай ШХАБ ын Ажил хэрэгч зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Канавский ийн ярьж байна.

ДХУ-ын дүн эдийн засгийн шугамаар харилцан ажиллагаа өсөн нэмэгдэж буйг харуулж байна . Ингэхдээ энэ нь үнэхээр нилээд мэдэгдэхүйц болж байна. Эрчим хүч, эрүүл мэнд, аялал жуулчлал, тээврийн дэд бүтцийн салбарын хоёр талын төдийгүй олон талт төслүүдийг байгуулаад байна.

Шинжээчийн үзэж байгаагаар, орчин үеийн олон улсын байгууллагуудын амжилт тэдний бодит үйл ажиллагаанд оршиж байна. Бишкекийн ДХУ нь ШХАБ энэхүү үйл ажиллагааг явуулж чадсаныг харууллаа. Байгууллага эхнээсээ тогтвортой байдал, аюулгүй байдал болоорн эдийн засгийн шийдвэрлэгдээгүй асуудлуудыг амжилттай шийдэж чадах талбай болохоо харуулсан. Тулгамдсан асуудлуудын хэлэлцүүлэгт тус байгууллагын ажиглагч орнууд болох Афганистан, Энэтхэг, Иран, Монгол, Пакистан оролцсон. Сүүлийн үед ШХАБ-ыг бүс нутгийн хөрш орнууд, тухайлбал, Түрк, Азербайжан, Вьетнам улсууд мэдэгдэхүйц сонирхож эхлээд байна гэж шинжээчид тэмдэглэж байна. Тийм учраас харьцангуй залуу олон улсын энхэүү байгууллагын нөлөө өсч байна.