Оросын замын хөдөлгөөний аюулгүй байдлын шалган байцаах газар жолооч нарыг техникийн шинэчлэлтээрээ байнга гайхшруулдаг байна. Сүүлийн жилүүдэд замын цагдаагийн газрын нөөцөд автомат фото камер, алкотестер гэх мэт олон багаж хэрэгслүүд бий болжээ. Ирэх жил бас нэгэн шинэ зүйл бий болох бөгөөд тэр нь машин бүр радио бичил мэдээлэлтэй бүтэц бүхий бүртгэлийн дугаар авах юм.

Ийм радио давтамжийн шинж тэмдгийг нэвтрүүлэх зааврыг Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев өгчээ. Дараа жил оросын жолооч нар ердийн бүртгэлийн дугаараа шинээр сольж эхлэх юм. Ард түмний дунд «ухаантай дугаарууд» гэж хэдийн нэрлэгджээ.

Ухаантай дугаар тус бүр радио бичил бүтцээс бүрдэх ба автомашин болон түүний эзний талаар бүх шаардлагатай мэдээллийг агуулах юм. Харин замын цагдаагийн ажилтнууд энэ радио бичил бүтцийг уншиж чадах тусгай сканертай болно. Бохирдсон дугаар, муу гэрэлтүүлэг радио сигнал нэвтрэхэд саад болж чадахгүй юм.100 метрийн зайнаас авто машиныг таних боломжтой байна. Цаашдаа эдгээр ухаантай дугааруудыг оросын сансарын хиймэл дагуулын систем ГЛОНАСС-д холбох юм.

Оросын жолоо баригчид шинэ эхлэлийг идэвхтэй хэлэлцэж дэмжигчид болон эсэргүүцэгчид бий болжээ. Жолоочид бичил бутэц тэдний дугаарыг болон машиныг нь хулгайгаас хамгаална гэж сэтгэл хангалуун байна. Тиймээс муу санаатнууд хулгайн болон хуурамч дугаарыг хэрэглэж чадахгуй болох нь. Ухаантай дугаар илүү үнэтэй учир таагүй сэтгэлийг төрүүлсэн байна.

Энэ шинэ эхлэлээс хамгийн их ашиг олох нь замын цагдаа нар юм. Тэд машины урсгалыг ажиглах тусгай төхөөрөмжөөр замыг тоноглохоор төлөвлөж байна. Энэ нь хулгайлагдсан автомашиныг олох, замын хөдөлгөөний дурэм зөрчигчдийг шийтгэх боломжийг олгох юм. Автомашин, түүнийг эзэмшигчийн талаарх бүх мэдэээллийг тээврийн хэрэгслийг зогсоохгүйгээр авч болохоос гадна зам дээр шалгалт хийх явдал багасч дэг журам нэмэгдэх болно.