Зүрх судасны системийн өвчнүүд эмч нарыг маш их түгшээж байна. Оросын 3 хүн тутмын нэг эрсдэлийн бүлэгт байгаа гэж үздэг бөгөөд шигдээс болсон тохиолдолд өвчтөний амь насыг аврахад минут тутам үнэтэй байдаг. Оросын цөмийн судалгааны их сургуулийн оюутан Леонид Панфилов өвчтөнийг шигдээс болохоос хэдэн цагийн өмнө сануулах арга замыг бий болгожээ.

Ирээдүйн инженер Леонид Панфилов уургийн ажиглалт судалгааны үндсэн дээр шигдээс өвчний ойртолтыг мөрдөн илрүүлэхийг санал болгожээ. Учир нь шигдээсийн өмнө хүний химийн бүрэлдэхүүнд багахан өөрчлөлт гарч, уурагны найрлагад шигдээсийн тодруулагчид болох онцгой бүтцүүд бий болдог байна. Тиймээс эдгээр тодруулагчдыг цагт нь олж илрүүлэн өвчтөнд анхууруулах л үлдэж байна.

Шигдээсийн ойртож буйг урьдчилан тааварлах автомат системийг «Кардиосенс» гэж нэрлэжээ. Тэр нь уургийг шинжлэгч болон хянах төхөөрөмжөөс бүрддэг байна. Өчүүхэн хэмжээний уургийг шинжлэгч өвчтөний аль нэгэн шүдэнд байрлуулагдан хүний шүлсэн дэх уургийг зогсолтгүйгээр судалж, шигдээсийн тодруулагч илэрмэгц хянах төхөөрөмжид дохио илгээдэг. Энэ багаж гарт багтахаар жижигхэн бөгөөд шинжэгчээс дохио хүлээн аваад өөрийн эзэндээ аюулын тухай мэдээлдэг байна. Багаж хэрэгцээтэй үед гарт чичиргээн үүсгэж, гэрлэн болон дуут дохиог өгдөг.

Леонид Панфиловын зохиосон энэ систем өвчтөнийг шигдээс болохоос 3-7 цагийн өмнө анхааруулдаг учир мэргэжлийн тусгай эмнэлэгийн тусламжид хандахад хангалттай хугацаа юм. Иймээс шигдээс өвчний эрсдэл бүхий хүмүүс байн байн эмчид хандан шинжилгээ өгөх шаардлагагүй болно. Уураг шинжлэгч аманд байгаа нь огт мэдэгдэхгүй. Хянах төхөөрөмж ердийн бугуйн цаг шиг бүтээгдэж магадгүй. Энэ уураг шинжлэгч төхөөрөмж их ирээдүйтэй юм.

Леонид Панфилов, тодруулагчид бусад олон аюултай өвчнүүдийг анхааруулах боломжийг олгоно гэж үзэж байна.