Микробууд амьдралын төлөө хэрхэн бие биеэ устгадаг вэ? Энэ асуултад оросын биологичид хариулт өгчээ. Энэ нь уушгины хатгалгаа, бактерийн менингит болон бусад аюултай өвчний эсрэг шинэ үеийн эмийг бүтээхэд туслах юм.

Москвагийн биоорганик химийн хүрээлэнгийн эрдэмтэд Гарвардын анагаахын сургууль болон Лозанны (Швейцария) Политехникийн дээд сургуулийн мэргэжил нэгтнүүдийн хамтаар бактер өөрсдийнхөө дайсан-өрсөлдөгчтэй тэмцэх тодорхой механизмыг тогтоожээ.

Бактерууд өрсөлдөгчөө устгахын тулд шүүрлийн тусгай системийг ашигладаг байна. Зориудаар дайсны эд эсийн дотогш нэвтэрч буй хортой уургууд нь давших зэвсэг, «турэмгийллээс» хамгаалах хамгаалалт юм. Гэсэн хэдий ч эрдэмтэд өдийг хүртэл энэ хамгаалалт хэрхэн үйлчилдэгийг мэдэхгүй байлаа. Биоорганикийн химийн хүрээлэнгийн эрдэмтэн Михаил Шнайдер бактерийн шүүрлийн системийн тухай ярихдаа: «Гаднаас нь харахад тэр нь дайрч байгаа эд эсийн дотогш орох гэж буй шприцтэй адил болохыг бид тогтоосон юм. Энэ шприцийн зуу гадагш буудаж хажуугийн эд эсийг хатгадаг байна». Шприцийн хамгийн хурц үзүүртэй хэсэгт тэдгээр хортой уургууд байгаа юм. Биологичид тэдний химийн бүтцийг судлахад золиосны бактерийг гэмтээдэг амин хүчлийн нэгдэл илэрсэн байна.

«Хажуугийн хөрш эсийг гэмтээгч төвийн өргөсний бүтцийн талаарх бидний мэдээлэл хэрхэн энэ өргөсийг хоргуйжуулж үүний үндсэн дээр шүүрлийн бүх системийг зогсоож болохыг харуулж байгаа юм гэж Лозанны Политехникийн дээд сургуулийн эрдэмтэн Петр Лейман ярьж байна.

Өөрсдийн таамаглалыг шалгахын тулд эрдэмтэд хортой уургуудыг кодлох «зогсоосон» гентэй мутант-бактеруудыг бүтээжээ. Тийм гентэй бактеруудын шүүрэлтийн давшилтын систем ер ажиллахгүй буюу маш муу ажиллаж байсан байна. Биологичдын үзэж байгаагаар бактерууд уургийг дайралтандаа ашиглаад зогсохгуй бух шприцийг угсрахад ч ашигладаг байж болзошгүй юм. Иймээс одоо эрдэмтэд бактерийн давших системийг ( задруулах) устгах энгийн аргыг боловсруулж чадах болжээ. Энэ нь бактерийн менингит, уушгины хатгалгаа, бруцеллез, тахал зэрэг бактерийн гаралтай өвчнүүдийн эсрэг шинэ үеийн эм бүтээхэд туслах болно.

Энэ халдваруудыг үүсгэгчид нь маш зузаан эд эсийн ханатай учир тэднийг олон тооны эмэнд үйлчлэхгүй болгодог байна. Иймээс оросын биологичдын боловсруулан санал болгож буй хортой бактерийг саармагжуулах механизм, аюулт өвчнүүдтэй амжилттай тэмцэх боломжийг олгох юм.