Оросын эрдэмтэд сансарын нисгэгчдэд зориулан хоолны шинэ цэс боловсруулаад байна. Одооноос тэдний хоолны цэс олон тооны шөл хоол, хоёрдугаар хоол болон амттай десертээр баяжигдах юм.

Сансарын нисгэгчийн анхны хүнсийг анх ЗХУ-ад бүтээжээ. 1963 онд хүнс боловсруулах хөтөлбөрийг анх түрүүн хэрэгжүүлж эхлэсэн. Дэлхийн тойргийн замд тэрхүү хүнсийг дэлхийн хоёрдахь сансарын нисгэгч Герман Титов анх идсэн юм. Тэр 25 цагийн турш нисэхдээ гурван удаа хоолложээ. Түүний нэгдүгээр хоол өтгөрүүлсэн шөл байв, хоёрдугаар хоол элэгний нухаш, гуравт буюу десертэнд аяга үхрийн нүд өгч байжээ.

Сансарын нисгэгчийн хоол хүнс нь онцгой хандахыг шаарддаг. Хоол хүнс нь тэжээллэг бодисууд агуулсан байх ёстой, ингэхдээ хадгалж, ашиглахад хялбар байх ёстой. Мөн хүнс нь маш хөнгөн, хялбар савлагаатай, газар дээр нь хэрэглэхэд хялбар болон хэрэглэсний дараа хог үлдээх ёсгүй юм.

Эхлээд сансарын нисгэгчдийн хоолыг хөнгөн цагаанаар хийсэн шахдаг саванд хийдэг байсан. Тэдгээрт шахаж хэрэглэхээр зориулан ногоо, жимс, мах зэргийг хийж байсан. 80-аад онд уламжлалт шахмал хүнсэн дээр нь ууттай /даралттай/ хүнс нэмэгдсэн. Тэдгээрийг хэрэглэхийн өмнө халуун ус нэмж хэрэгэлнэ. Одоо үед тойрог зам руу явуулж байгаа хүнс нь голдуу лаазалсан бүтээгдэхүүн байна.

Оросын сансарын нисгэгчдийн хоол хүнсний нэр төрөл 300 орчим болоод байна. Тэдгээрийн дунд: аарц, төрөл бүрийн самар,төмс, загас, махтай борщ, гуляш, үхрийн нүдэн жүүс, талх, цагаан будаа, төрөл бүрийн жимс болон бусад олон зүйл байдаг. Сансарын цэсийн мэргэжилтнүүд илүү олон төрлийн болгохоор мэрийж байна. Сүүлийн нэг жил гурван төрлийн кисель, дөрвөн үдийн хоолыг шинээр боловсруулаад байна. Энэ бол “ногоотой щи”, оросын хуучны жорын мөөгтөй шөл, мөөг болон буурцагтай ногоо. Түүнээс гадна шинээр хоёр төрлийн амттан гаргаад байна. Алим-хулууны нухаштай аарц болон кунжут самартай аарц. Эдгээр шинэ хоол хүнс нь оросын сансарын нисгэгчдийн хоолны цэсэнд байх болно.