Японы засгийн газар хятадын хакеруудын тус улсын 270 байгууллагад хийсэн сүрдүүлэгтэй холбогдуулан сонор сэрэмжтэй байхыг уриалав. Энэхүү кибер дайралтууд нь «9-р сарын 18-ны» сөргөлдөөнд зориулагдсан байх аж. 1931 оны 8-р сарын 18-ны Квантуны армийн Мугдэн хотын орчмын төмөр замын хорлон сүйтгэх ажиллагаа болон дараа дараагийн Манчжур руу дайралтууд нь Азид Дэлхийн хоёрдугаар дайн эхлэх дохио байсан юм.

Японы сайд нарын танхимын мэдээлснээр, өнгөрсөн хугацаанд тус улсын 19 төрийн байгууллага хакерын дайралтуудад өртөж байжээ. 6-р сард японы төрийн байгууллагууд руу дайрсан вирусын 60 гаруй хувь хятадын ул мөртэй байсныг нийтэд зарласан юм.

Засгийн газрын мэдээллэж байгаагаар, сүүлийн үед хятадын интернэтэд японы албан ёсны веб-хуудсууд руу шинэ дайралтуудыг зохион байгуулахад дуудсан уриалгууд тараах болжээ. Тэдгээрийн дунд японы ерөнхий сайдын тамгын газар, Дээд шүүх, ГХЯ болон бусад яам,тусгай байгууллагууд орж байна. Дайралтуудыг “9-р сарын 18-нд” зориулан явуулахаар төлөвлөж байгаа аж.

Токио эдгээр сүрдүүлгийг хүчтэй хүлээн авлаа. Эн-Эйч-Кей мэдээлж байгаагаар, засгийн газар полицид болон Улсыг аюулаас хамгаалах хороонд дайралтуудын эсрэг бололцоотой бүх арга хэмжээг авахыг даалгав. Японы виртуаль орон зайг газар, агаар, тэнгис болон сансарын орон зайны байлдааны ажиллагааны тав дахь театр гэж нэрлэдэг юм. Японы цагдаагийн газрын мэдээгээр, өнгөрсөн нэг жилийн хугацаанд японы байгууллагууд руу халдвартай компьютераас мэдээлэл хулгайлах чадвартай вирусыг ашигласан мянга гаруй кибер дайралтууд бүртгэгджээ.

Бээжин болон Токиогийн хоорондын харилцааны хурцадмал байдал компьютерын аюулгүй байдлын салбар ч гарч байна. Ингэхдээ хятадын хакеруудын гэм бурууг нотлох ёстой нь ойлгомжтой гэж Оросын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн Япон судлалын төвийн тэргүүн Валерий Кистанов ярьж байна.

:Хятад энэхүү мэдээллийг янз бүрээр үгүйсгэхийг оролдох нь мэдээж юм, ингэхдээ бүр албан ёсны түвшинд шүү. Гэхдээ хэрвээ энийг ийм байдлаар хүлээж авах юм бол, одоогийн хятад-японы харилцааны хурцадмал байдал улам шинэ шинэ салбаруудыг хамрах болно. Үүнээс өмнө бид хоер тал хоеулаа зэвсгээр хөөцөлдөж байсныгхарж байсан. Хятад шинэ нисэх онгоцтээгчид бүтээж байхад, хариуд нь Япон шинэ нисдэг тэргүүдийг үйлдвэрлэж байв. Тэд цэргийн зардлуудаа нилээд өсгөж, цэргийн бодлогыг шинэчилж байна.

Энэ жил Япон улс НАТО-той хамтын ажиллагааны тухай Тунхагт гарын үсэг зурсан. Уг баримт бичигт Япон, НАТО-гийн хоорондын хамтран ажиллах салбарын дунд хятадын кибер дайны эсрэг тэмцэхэд авах нийтлэг арга хэмжээнүүдийг дурдсан гэж шинжээч сануулав.

Нөгөө талаас, ганц Хятад улс интернетэд дайн явуулдаг нь юу л бол гэж Валерий Кистанов онцлон тэмдэглэжээ. Энэ нь дэлхийн тавцанд мэдээллийн урсгалд хяналт тогтоох нуугдмал шинэлэг хэлбэр юм. Өрнөдийнхөн энд тийм ч нэг гэм зэмгүй харагдахгүй байна. Эдвард Сноудены илчилсэн мэдээлэлд, америкийн тагнуулын дэд бүтцүүд мэдээллүүдийг цуглуулахдаа, ялангуяа, хувийн мэдээлэлд кибер орон зайг идэвхтэй ашигладаг. Тиймээс “хятадын кибер дайралтуудтай” холбоотой айдсууд нь чухамдаа Токио Бээжингийн хоорондын улс төрийн үл итгэлцэлийн өндөр түвшинг харуулж байна.