«ОДХ» радио та бүхэнд зориулсан хөгжмийн хөтөлбөрөө эхэлж байна.

Өнөөдрийн манай хөтөлбөрт намрын улиралд зориулсан хөгжмийн бүтээлүүд эгшиглэх юм. Яруу найрагч, зураач, хөгжимчин бүр намрын улиралд бахархан магтан дуулж, онгод нь сэргэн өөрсдийн бүтээлдээ өөр өөрийнхөөрөө илэрхийлдэг билээ.

«Намар гэж юу юм бэ?» дууг оросын алдартай рок-хамтлаг «ДДТ»-ийн ахлагч Юрий Шевчукийн дуулахыг сонсоё.

Оросын намар гэдэг бүрхэг тэнгэр, хөл дор шавхай, сэрүү татсан, маш цөөхөн нарлаг өдрүүд юм. Намар модны шарласан навчис хийсэн унаж агаарт эргэлдэн янз бүрийн өнгөтэй хивсээр газар дэлхийг бүрхдэг юм. Бүх л зуны турш биднийг баясгасан хурц тод өвс ногоо гайхам янзаар өнгөө сольдог нь намрын гайхамшигт гоо үзэсгэлэн гэлтэй!

«Хус, нарсны орчим намар чимээгүй тэнүүчилнэ» дууг оросын нэрт дуучин Юрий Антонов дуулж байна.

Оросын хөгжим, яруу найрагт намар ямагт уйтгар гунигийн аясыг агуулдаг билээ. Гэсэн ч намар боллоо гээд гуниглах хэрэггүй юм. Эргэн тойрон бүх юм шар, улаан, алтлаг өнгөөр будагдан, хурцаар гялбах нь юутай сайхныг харцгаа даа! Намрын өнгө аяс сэтгэл булаам ая эгшгийг төрүүлдэг. Түүнд борооны шаагих чимээ, унаж буй навчны сэрчигнээн, хүйтэн орос нутгаас алс холын дулаан хязгаар луу өвөлжихөөр нисэн одож буй тогорууны аятайхан гээчийн гуруу гуруу хийх дууг сонсож болно.

«Халуун зуны дараах намрын үнсэлт» дуугаа та бүхэнд оросын эстрадын од Алла Пугачева бэлэглэж байна.

Иймээс оросын намар ийм – уйтгар, гуниг, бачимдал, гайхамшигт хувьсал өөрчлөлтийн тэвчээртэй хүлээлт хэрэг уу? Оросын намар-энэ бол ид шид, уран бүтээл, шинэ итгэл найдварын цаг хугацаа юм!

Любаша, Александр Маршал нарын дуулсан «Энэ бол намар» дуугаар өнөөдрийн хөгжмийн хөтөлбөрөө өндөрлөө.