Сүүлийн үед Сирээс түгшүүрт мэдээ ирэх боллоо. Талууд хоорондоо харилцан тохиролцоонд хүрэх байх гэж үнэндээ найдаж байгаа боловч ойрын үед Барууныхан томоохон хэмжээний халдлагыг Сирид хийж болзошгүйг үгүйсгэх аргагуй юм. «Үзэл бодол» булангаараа та бүхний анхааралд Кунмин сөүлын улсын их сургуульд олон жил багшилж байгаа оросын профессор Андрей Ланьковын тайлбарыг толилуулж байна.

Ихэнх оросуудын адил шуудхан хэлэхэд, Сири улсад Асадын дэглэм химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн мэдэгдэж буй барууны засаг захиргааны мэдэгдэл, тэдний хэвлэлд би тун итгэлгүй хандаж байгаа юм. Дашрамд хэлэхэд, одоогийн оросын засаг захиргаанд таагүй ханддаг хүмүүс ч ийнхүү бодохдоо наад захын ургуулан бодох чадвараараа шийдэж байгаа юм.

Асадын талынханд одоогоор химийн зэвсгийг урьтал болгох шалтгаан байхгүй нь тодорхой юм. Химийн зэвсэг хэрэглэсэн тухай «улаан шугам» хэмээгчээс зарласан, учир нь үүний ур дагаварт америкийн хөндлөнгөөс халдлан довтолгоо болохыг дэглэмийн талынхан сайн мэдэж байсан. Нөгөө талаар босогчдын эсрэг химийн зэвсэг хэрэглэх шалтгаан тэдэнд байхгүй, иймээс улс орон дахь цэрэг дайны асуудал засгийн газрын армийн эрх ашигт тохирч байгаа юм.

Нөгөө талаас босогчид гадаадын шууд дэмжлэггүйгээр засгийн газрын хүчийг эсэргүүцэх боломж тэдэнд байхгүйг маш сайн ойлгож байгаа учраас гагцхуу сирийн серег хүчнийхэнд өдөөн хатгаж, засгийн газрыг химийн зэвсэг хэрэглэсэнд буруутгах бүх үндэслэл байгаа юм.

Гэвч одоо Сири биш Солонгосын тухай яриа өрнөж байна. Сирийн хямрал Солонгост хэрхэн нөлөөлөх вэ? Сирийн хямралаас солонгосын удирдлага ямар сургамж авах вэ? Олонх пхеньяны дээдчүүл холын арабын улс дахь үйл явцыг анхааралтай ширтэн харж байгааг таамаглаж болох юм.

Хойд солонгосын элитууд сирийн туршлагаас юуны өмнө цөмийн хүчин чадлаа хадгалах шаардлагатай гэдгийг анхны сургамж болгон хүлээж авах байх. Хэрэв Асадын дэглэмд нилээд хэмжээний цөмийн нөөц байгаад, түүнийг тээвэрлэх хөрөнгө мөнгө байсан бол Сирид АНУ, НАТО-гийн орнууд хөндлөнгөөс хүч түрэн дайрах талаар яриа өрнөхгүй байсан гэж Пхеньянд үзэх бүх үндэслэл байгаа юм.

Орчин үеийн цорын ганц дарангуйлагч хурандаа Каддафи цөмийн хөтөлбөрөөс татгалзан уут эдийн засгийн тусламж, барууны зах зээлд орох тусгай эрхээр сольсны хариуд юу болсныг бугд сайн санаж байгаа. Энэ орох боломж хурандаа, түүний хурээнийхэнд дэндүү тус болон билээ. Хэрэв 2004-2005 онуудад Каддафи цөмийн зэвсгээ өгөөгүй бол НАТО-гийн орнууд Ливид гаднаас халдан довтолгоо хийж, Каддафийн талынханд иргэний дайнд ялах боломж байсан гэж бодох бүх үндэслэл Хойд солонгосын удирдагчдад бий.

Сирид цөмийн зэвсэг байхгүй, харин химийн зэвсэг орчин үеийн барууны армийн зөрчилдөөний тохиолдолд бараг л тус болохгүй, гагцхуу энэ байдал Сирийг гадны түрэмгийлэлд өртөмтгий болгож байгаа юм.

Йонбенд цөмийн тийрэлтэт пуужинг хөөргөсөн нь сирийн хямралтай тохиолдлоор зэрэгцсэн нь лавтай. Уг пуужинг хөөргөх шийдвэр аль хавар гарч, энэ ажил нилээд хэдэн сар үргэлжилсэн юм. Түүгээр ч зогсохгүй хойд солонгосын цөмийн хөтөлбөр Сири дэх Асадын дэглэм барууны гурнуудийн ихээр хүч түрэн орох гэсэн үнэн бодит, аюул заналын яг энэ үед хүчээ авч байгаа нь ёс төдий юм.