Дамаск химийн зэвсгээ олон улсын хяналтад шилжүүлэх зөвшөөрлийг бэлтгэхэд шаардлагатй бичиг баримтуудыг НҮБ-д илгээлээ. Гэсэн ч энэ төлөвлөгөөний замд онц бэрхшээлтэй саад тотгорууд учирч болзошгүй байна.

Хэвлэлд оросын төлөвлөгөөг нарийвчлан нийтэлж байна. Бүх зүйл хэдэн үе шаттайгаар явагдах ёстой, үүнд эхлээд Сири улс химийн зэвсэг хориглох байгууллагад нэгдэн орж, дараа нь химийн зэвсэг үйлдвэрлэж хадгалдаг газраа мэдэгдэж, улмаар тийшээ шинжээчдийг оруулах юм. Дөрөв дэх шатанд сирийн засгийн газар шинжээчдийн хамтаар химийн зэвсгийг хэн, хэрхэн яаж устгахыг шийдэх болно. Хүмүүнлэг улс төрийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Владимир Слатинов энэ талаар ийнхүү ярьж байна: «Төлөвлөгөө маш тодорхой байна. Гэвч түүний шат болгон сонирхогч улсуудын зөвшилцөл, техникийн арга замыг шаардах болно. Иймээс энд тодорхой хэмжээний асуудал уусч болзошгүй гэж үзэж байна. Учир нь уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд итгэлцлийн дээд төвшин байх ёстой. Хэрэв тийм төвшин байх юм бол энэ төлөвлөгөө хэрэгжих боломж ихсэх юм. Харин талууд бие биедээ итгэлцэхгүй бол төлөвлөгөө асуудалтай үлдэх болно».

Ерөнхийдөө шинжээчид байдалд нөлөөлөх хэмжээг баттай тааварлаж болохгүй тул хөндлөнгийн ихээхэн хүчин зүйлүүдээс шалтгаалан бэрхшээл үүсэж болзошгүй гэж урьдчилан таамаглаж байгаа юм. Оросын ШУА-ийн олон улсын харилцаа дэлхийн эдийн засгийн хүрээлэнгийн шинжээч Виктор Надеин-Раевский энэ талаар өгүүлэхдээ:

«Сөрөг хүчний болзошгүй цохилтыг анхааруулах хэрэгтэй. Учир нь түүнд химийн зэвсэг байгаа нь бидэнд ямар ч гэсэн тодорхой юм. Тэр тусмаа тэд түүнийгээ хэрэглэх шийдвэр зориг хангалттай гэдэгт эргэлзэх хэрэггүй. Тэд Израилд цохилт өгөхөөр төлөвлөж байгаа талаар илт болсон нь тэдний юу хийхээр хичээж байгаагийн илрэл юм. Энэ үйлдлийг урьдчилан сануулах хэрэгтэй. Сөрөг хүчинд хэн ч юуны ч төлөө хариуцлага хүлээх чадваргүй» гэсэн юм.

 

Их хэмжээний газар нутгаар тараан байрлуулсан хэдэн арван агуулахууд байгаа тул нилээд их хугацааг мөрдөн шинжлэхэд зарцуулах байх гэж Британы химийн зэвсгийн шинжээч Ричард Гатри үзэж байна: «Үнэхээр эдгээр объектууд өргөн газар нутгийг хамарсан тул энэ шалтгаанаар тэднийг харж хамгаалах нь хүндрэлтэй юм. Иймээс тэднийг бие биед нь зарим газарт ойртуулах сонирхол төрж мэднэ. Энд удаан хугацаагаар хадгалах тийм газрыг олох асуудал тулгарч байна. Хоердугаарт. Энэ зэвсгийг замд нь юу ч тохиолдохгүйгээр тээвэрлэн хүргэх шаардлагатай. Маш аюултай химийн зэвсэг шүү дээ. Энэ химийн зэвсгийг цэргийн баазад хадгалж болохгүй, учир нь тийм зэвсгийг хэнд ч хамааралгүй газарт хэний ч хамааралгүй хүчнээр хамгаалуулах ёстой юм».

Байх ёстой зохион байгуулах асуудлаас гадна технологийн шинж чанартай асуудлууд бас байгаа юм. Цэрэг дайны үйлдвэрлэлийн харьяа судалгааны зөвлөлийн гишүүн, «Эх орны зэвсгийн нөөц» сэтгүүлийн ерөнхий редактор Виктор Мураховский өгүүлэхдээ: «Химийн зэвсгийг хэрэглэхэд тусгай үйлдвэрлэлийг ашигладаг. Оросд тийм талбайнууд бий бөгөөд тэнд олон арван тонн хорт зэвсгүүдийг хэдийн устгасан билээ. Харин одоо Сирид тийм талбайнуудыг барих нь утгагүй, нилээд зарлагатай арга хэмжээ болох юм. Энэ нь өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүдийг шаардсан дээд зэргийн технологи болно. Устгах үйл явцыг Сирийн нутаг дэвсгэрт явуулах нь одоогийн байдалд боломжгүй юм».

Иймээс Сирээс химийн зэвсгийг үгүй болгох газар олдоно. Дамаскйин эсрэг зэвсэгт хүч хэрэглэх аюул заналаас татгалзсан нөхцөлд л энэ нь боломжтой болох юм. Учир нь АНУ хүч түрэмгийлэн дайрах санаанаасаа одоо хир нь татгалзаагүй байгаа билээ. Тэд зөрчилдөөнд өөрсдийн хөндлөнгөөс оролцохгүй байхаа батлан илэрхийлээгүй цагт асуудал шийдвэрлэгдэхгүй үлдэх нь тодорхой юм. Харин болзошгүй сүйрлийн хариуцлага бүхэл бүтнээрээ америкийн засаг захиргааны мөрөн дээр тохоостой байгаа билээ.