Владимир Путин дэлхийн Нобелийн шагналд нэр дэвшиж магадгүй. Энэ тухай мэдээлэл оросын болон гадаадын ХМХ-дээр тараад байна. Нобелийн хороонд эдгээр мэдээллийг хараахан батлагаажуулаагүй байна. Гэхдээ оросын ерөнхийлөгчийг дэлхийн шагналд нэр дэвшүүлэх саналыг Нобелийн хороо руу илгээсэн. Юутай ч гэсэн, нилээд хэдэн ХМХ-ийн батлан мэдэгдэж байгаагаар, тэдэнд тодорхой үндэслэлүүдтэй уг саналыг бичсэн албан захидал байгаа аж. Тэрхүү захидлыг Бүхоросын боловсролын сангийн ерөнхийлөгч Сергей Комков бичжээ. Энэхүү мэдээг шинжээч Олег Сергеев ийн тайлбарлаж байна.

“Өнгөрсөн долоо хоногт Бүхоросын боловсролын сангийн ерөнхийлөгч Сергей Комков Орос улсны ерөнхийлөгч Владимир Путиныг дэлхийн шагнал олгох тухай саналыг гаргасан. Афганистаны дайныг зогсоосны төлөө Михаил Горбачёвыг Нобелийн шагналаар шагнасан. Обама мөн энх тайванч санаачилгууд явуулсныхаа төлөө дэлхийн шагнал хүртсэн. Путины хувьд гэвэл, тэр Ойрхи-Дорнод болон Сирийг энх тайвнаар хангахад оюуны үсрэлт хийсэн.

Оросын эрдэмтдийн саналтай зэрэгцэн сирийн хямралыг зохицуулахад Владимир Путины байгуулсан гавъяаны тухай Европт ч ярьж байна. Жишээ нь, Францад Комковын захидлыг дэмжиж, гарын үсэг цуглуулах ажил явагдаж байна. Римийн гудамжинд оросын ерөнхийлөгчийн хөрөгтэй “Би Путинтэй хамт” үгтэй зурагт хуудсууд таржээ. Орос улсын ерөнхийлөгчийн байр суурь их дэмжлэг олж байна. Харин Путин аль болохоор олон хүнээр өөрийгөө тойруулах гэж байна гэж Asia Times хэвлэлийн сурвалжлагч болон “Обама Глобалистан байгуулж байна” /Obama Does Globalistan/ номны зохиолч Пепе Эскобар ярьлаа. Тэрээр “Би дэлхий дахинд энэ асуудлаар санал хураалт явуулмаар байна. Нэг их хүчин чармайлалтгүйгээр Владимир Путин ялна гэдэгт итгэлтэй байна” гэв. Стратегийн харилцаануудын төвийн ажилтан Дмитрий Абзалов үзэхдээ, орос улсын ерөнхийлөгчид дэлхийн шагнал хүртэх муугүй боломж бий гэв.

Энэ нь ихэнхдээ академийн хүчний хувиарилалтаас шалтгаалах болно. Ингэхдээ практикийн харуулж байгаагаар, дэлхийн шагнал нь бүх шагналууд дотроос хамгийн их үндэслэл шаардагддаг бөгөөд энд бас түншлэлийн дэмжлэг их чухал гэв. Бүхэлдээ Оросын ерөхийлөгчид сайн боломжууд байгаа, яагаад гэвэл одоогийн нилээд хэдэн шагналтнууд нь чухамхүү ойрхи-дорнодын зохицуулалтын төлөө шагнагдсан байдаг.

Ямарч байсан гэсэн, Владимир Путин энэ жилийн нобелийн шагналтан болохгүй. Яагаад гэвэл, Нобелийн шагналын нэр дэвшигчдийн жагсаалтыг 2-р сард ирүүлдэг. Харин дараагийн жил тэр нэр хүндтэй энэхүү шагналыг хүртэл эсэх нь Сирийг тойрсон байдал хэрхэхээс шалтгаална.