Сирийн зохицуулалтаас Хөгжлийн Банк байгуулах хүртэл, Эрчим хүчний клубээс сүлжээний их сургууль хүртэл ШХАБ-ын /Орос,Хятад, Киргиз, Тажикистан болон Узбекистан/ орнуудын тэргүүн нар Бишкекийн ирээдүйн үндсэн зорилтын ажлын төлөвлөгөөг хэлэлцэв. ДХУ-ын гол баримт бичиг - Бишкекийн Тунхаг бичиг сүүлийн үеийн улстөрийн хурц тулгамдсан асуудлуудад зориулагдсан. Тунхагийн гол зүйлд сирийн мөргөлдөөнийг зохицуулах төлөвлөгөөний тухай ШХАБ- ын орнуудын саналууд байна.

Хэлэлцүүлэгт ДХУ-ын зочид, олон улсын нөлөө бүхий байгууллагууд, тухайлбал, НҮБ, Хамтын Аюулгүй байдлын гэрээний байгууллага /ХАБГБ/, ТУХН, ЕврАзЭС-ийн /Евразийн эдийн засгийн холбоо/ төлөөлөгчид оролцож байна.Энд ажиглагч орнууд: Иран, Монгол, Афганистан, Энэтхэг болон Пакистаны тэргүүн нар оролцов. Ерөнхийлөгч Владимир Путин хэлсэн үгэндээ сирийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх явцад дипломат ажлын үр дүн одооноос харагдаж эхлээд байна гэв.

Сүүлийн үед авч байгаа дипломат хүчин чармайлтууд нь Сирид цэргийн ажиллагаа явуулах шууд заналхийллийг нилээд буруулаад байна. Энэ утгаараа Сирийн химийн зэвсэгт олон улсын хяналт тогтоох нь нилээд урагштай болж байна. НҮБ-ын АЗ-ийн байнгын төлөөлөгчийн газраас тус улс өнөөдрөөс эхлэн Химийн зэвсгийг хориглох тухай олон улсын конвенцийн бүрэн эрхт гишүүн болж байгаа тухай мэдээлэл ирж байна.

Афганистанаас америкийн цэргийг гаргах гэж байгаатай холбоотой тус улсын ирээдүйн асуудал ШХАБ-ын орнуудын удирдагчдын нарыг түгшээж байна. Терроризм, хар тамхи болон хил давсан гэмт хэргүүдийн эсрэг тэмцэхэд нийтлэг хандлагуудыг боловсруулахад анхаарлаа хандуулсан.

Бишкекийн эдийн засгийн ДХУ нь хоёр гол санаан дээр тулгуурлав. Энэ бол Хөгжлийн сан байгуулах тухай болон хятадын Байгууллагын Хөгжлийн Банкийг байгуулах тухай юм. Сүүлийн саналын ач холбогдлыг ерөнхийлөгч ийн тэмдэглэсэн.

Олон талт хамтын ажиллагааны эерэг жишээний хувиар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Банк хоорондын нэгдлийн үйл ажиллагааг тэмдэглэхийг хүсч байна. Энэхүү нэгдэл нь хамтарсан дэд бүтцийн төслүүд, нөөц хэмнэх технологиудыг нэвтрүүлэхэд болон үндэсний валютаар харилцан төлбөр тооцоог өргөтгөх зэрэгт мэдэгдэхүйц хувь нэмэр оруулж байна.

ДХУ-нд оролцогчид Эрчим хүчний клуб байгуулах тухай, боловсролын салбарын хөтөлбөрүүдийн тухай ярилцсан. ШХАБ-ын сүлжээний их сургуулийг байгуулах төслийг хэрэгжүүлэх дээр нилээд үр дүнд хүрээд байна. Өнөөдөр үүнд оролцох их, дээд сургуулийн тоо өргөжин 69 хүрээд байна.