Оросын Холбооны Улсын Төрийн сан улсын албан хаагч, болон улсын компаниудын ажилчдад зориулан «Үйл ажиллагаа явуулах үед үүсэж болох авилгалын эрсдэлийн дүгнэлт хийх аргачилсан зааварчилгааг» бэлтгэн гаргажээ. Авилгал ихтэйд тооцогдох албан тушаалд ажиллаж буй хүмүүсийг илүү ихээр хянаж шалгах юм.

Авилгалд өртөмтгий ямар албан тушаалууд байгааг сан дурьдсангүй. Гэхдээ хяналт шалгалт, улсын эд хөрөнгийн удирдлага, улсын албан үйлчилгээ үзүүлэх, иргэд байгуулагуудын эрчимтэй харилцаа холбоо бүхий газрууд гэж сэжүүр гаргаж өгчээ.

Өөрөөр хэлбэл, авто вокзалын кассчин, сансарын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нийлүүлэх уралдаан тэмцээнийг зохион явуулагчид хүртэл авилгалд өртөж болзошгүй юм. Одооноос удирдах ажилтнууд, авилгалд өртдөг албан тушаалтнуудад утсаар ярихыг хальсанд бичиж авах, ажлын байран дээр нь видео бичлэг хийх, үйлчлүүлэгчдийн санал хусэлтийг мэдэх, ашиг орлогын мэдүүлэг авах зэргээр онцгой хяналт тавих болно.

Энэ шинэ эхлэл дурын шатны удирдах ажилтнууд төдийгүй улсын компаны ажилтнуудыг ч бас хамрах болсон нь чухал юм гэж улс төрийн технологийн Төвийн дэд ерөнхийлөгч Алексей Макаркин онцолсон юм: «Энэ бичиг баримтаас гадна албан ёсны улсын албан хаагч, улсын компаны ажилтныг тэгшитгэсэн юм. Орост урьд нь засгийн газрын эрхэлж байсан үйл ажиллагааг нилээд улсын компаниуд гүйцэтгэх болсныг шинжээч дурьдлаа. Жишээ нь зөвлөлт засгийн үед байсан Нефть үйлдвэрлэл, хийн үйлдвэрлэлийн яамд одоо байхгүй юм. Тэдний ихэнхи нь улсын компаниудад төвлөрсөн учир улсын албан хаагчийн эрх хэмжээг эдэлдэггүй хирнээ улсын ач холбогдол бүхий шийдвэрийг гаргадаг улсын компаны ажилтнууд нэмэлт авилгалын эсрэг хяналтад өртдөггүй байсан нь мэдээж хэрэг алдаатай зүйл» гэж улс төрч тэмдэглэлээ.

Ээлжит авилгалтай тэмцэх зааварчилгаа гарсныг шинжээчид эерэгээр үнэлж байна. Авилгалын эрсдэлийн тоог багасгах шаардлагатай юм. Харин энэ бичиг баримт цагаа олж, хаана ийм эрсдэл байна, хана хууль тогтоомж үр дүн муутай байгааг тодорхойлох болно. Түүнээс гадна энэ нь ахуйн авилгалыг хамрах юм.

Энэ тэмцэл бүгдийг хамарсан байхын тулд тодорхой нарийн улс төрийн санаа зориг байх шаардлагатай гэж Алексей Макаркин баталж байна: «Ахуйн авилгалыг эсэргууцэж болзошгүй юм. Зааварчилгааны тусламжтайгаар хууль дурмийг өөрчлөх нь ерөнхийдөө шийдэж болох асуудал. Харин дээд зиндааныхны авилгалын тухайд түүнтэй тэмцэх нь ихээхэн асуудалтай юм. Учир нь том нөлөө бүхий хүмүүсийн их хэмжээний холбоо сулжээг хамардаг. Иймээс нийгэмд илүү аюултай дээд зиндааныхны авилгалын тэмцэлд хууль дүрэм, зааварчилгаагаар зогсохгүй дорвитой улс төрийн шийдвэр шаардлагатай» гэж улс төрч цохон тэмдэглэлээ.

Оросын засгийн газар дээд зиндааныханд хэдийн дохио өгч, өнгөрсөн намар ОХУ-ын БХЯ-ны сайд асан, тэр ч бүүхэл ерөнхий сайд асан Виктор Зубковын хүргэн, Анатолий Сердюков, түүний ойрын хүрээнийхний эсрэг эрүүгийн хэрэг өдөөсөн билээ. Сайдыг огцруулж, удирдлаган дор нь байсан хүмүүс шийтгэл хүлээжээ. Мөрдөн байцаах явдал үргэлжилж байгаа юм. Улсын эд хөрөнгийг ашигласан шинэ шинэ үйлдлүүд илэрсээр байна. Олон нийтийн дунд батлан хамгаалахын сайд асаны байдал өөрчлөгдөх, шинэ учир шалтгаан үүсч бий болох, тэр гэрч хэвээрээ үлдэх нь уу эсвэл сэжигтэн болох уу гэж тааварласаар л байгаа юм. Тэгсэн ч уг хэргийн оролцогчид багахан айлтаар зогсохгүй нь ойлгомжтой.