Умард солонгос Йонбен цөмийн тогоо ашиглалтанд орууллаа. Тэд өөрсдийн цөмийн хөтөлбөрт зориулан плутонийн үйлдвэрлэлийг дахин эхлүүлсэн болов уу. Хиймэл дагуулын зургуудыг судласан америкийн Жон Хопкинсын их сургуулийн мэргэжилтнүүд ийм дүгнэлт гаргаад байна. 2007 онд хамгийн сүүлийн тогоог зогсоосон, гэхдээ сүүлийн үед тогоон ажлуулахаар бэлтгэл ажлуудыг хийсэн. Тогоог хэвийн ажиллагаатай ажиллах үед энэ нь нэг жилд 6 кг хүртэл зэвсгийн плутоний үйлдвэрлэх юм. Тэгтэл цөмийн цэнэглэгчид 4-5 кг плутоний шаардагддаг.

Үйл явдлын энэхүү эргэлт нь сүүлийн үеийн америк-умардын хооронд бий болсон харилцааны логикийн шалтгаан. Америкийн дипломатууд умардын асуудлаар идэвхгүй байртай байна. АНУ Умард солонгос улс гэж байхгүй мэт загнаж байна гэвэл тийм ч хилс болохгүй болов уу. Албан ёсоор энэ бодлого “стратегийн тэвчээрийн бодлого” нэртэй юм.

Энэ бол аргагүйдсэн бодлого. Солонгосын хойгийн цөмийн зэвсгийг хорогдуулах асуудал нь Америкийн дипломатын гол зорилт хэвээр үлдэж байна. Гэхдээ сүүлийн хэдэн жилийн туршлага ямарч тогтоолууд, яриа хэлэлцээнүүд энэхүү зорилтыг шийдвэрлэж чадахгүй гэдгийг харуулсан. Вашингтон Умард солонгосын тулгамдсан асуудлууд шийдэгдтэл тодорхой бус хугацаагаар хойш тавихаар шийдсэн.

Гэхдээ үйл явдал ингэж эргэсэн нь Пхеньянд огт таалагдахгуй байна: хятадын эсрэг ашиглах боломжтой америкийн эдийн засгийн болон хүнсний тусламж тэдэнд шаардлагтай юм. Түүнээс гадна Умард солонгос АНУ-аас нилээд хэдэн улс төрийн буулт хийхийг хүлээж буй юм.

Чухам иймээс БНАСАУ үүнийг сануулахаар шийдсэн: Вашингтон умардын мэдээг сонирхож байна уу үгүй юу, гэдгээс эс шалтгаалан урьдын адил энэ улс байж л байна. АНУ яриа хэлэлцээг сэргээхийг зөвшөөрөөгүй цагт Умард солонгос Вашингтонд яавч таалагдахгуй үй ажиллагаануудыг авч мэдэх юм. Энэ нь тэртэй тэрэнгүй хүнд байгаа байдлыг мэдээж хэрэг улам хүндрүүлнэ.

Умард солонгосын тал цөмийн зэвсгийн хөтөлбөр дээрээ идэвхтэй ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа гэдэг нь эргэлзээгүй юм. Тиймээс умардын цөмийн цэнэгүүд илүүтэй найдвартай, төгс болно. Тэдгээр нь хэмжээний хувьд багасч, тэр ч бүү хэл пуужингийн толгойд суурилуулж ч болох юм. БНАСАУ-ад өөрийн пуужин байгуулах ажил үргэлжилж байна. Өнгөрсөн оны 12-р сард умардын инженерүүд өөрсдийн бүтээсэн тив хоорондын баллистик пуужингийн хувилбрыг хөргөж чадсан. Мэдээж хэрэг энэхүү загвар нь бодит пуужин болтлоо урт удаан замыг туулна. Гэхдээ умардын инженерүүд энэхүү замыг аль болох богино хугацаанд туулахын тулд бүхий л бололцоогоо дайчилна гэдэгт эргэлзээ үгүй юм. Ингэхдээ сүүлийн хэдэн жилийн туршлага хатуу чиг шугамыг дэмжигчдийн найдаж байсан олон улсын хориг арга хэмжээнүүд умардын инженерүүдийн ажлыг зогсоож чадахгүй гэж байсныг яруу тодоор харуулсан.

Йонбены тогоог ашиглалтанд оруулсан нь Умард солонгосыг зүгээр нэг үл тоомсорлож огт болохгуй гэдгийг сануулж байна. Яриа хэлэлцээнүүд хэрэгтэй байна. Энэ нь эдгээр яриа хэлэлцээ цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдэхэд хурдан түргэнүрг дүнд хүргэнэ гэж байгаа юм биш. Өөдрөг үзэлтэй олон хүмүүсийн санаанаас гадна цөмийн асуудал нь зарчмын хувьд шийдэгдэхгүй бололтой. Умард солонгос нь өөрийн цөмийн зэвсгээс татгалзахгүй ба ямарч нөхцлүүдэд өөрт байгаа плутоний болоод ураны цөмийн цэнэгүүдийг хадгалах юм.

Гэхдээ энэ нь яриа хэлэлцээ ашиггүй гэж байгаа юм биш. Яриа хэлэлцээрийн замаар Умард солонгос нь өөрийн цөмийн пуужингийн чадавхийг боловсронгуй болгох ажлаа зогсоох юм уу, удаашруулж мэдэх юм.

Пхеньяны дипломатууд ийм буулт хийснийхээ төлөө муугүй шагнал авахыг хүсч байна. Вашингтоны үзэж байгаагаар ийм хэмжээний шагнал төлөх нь тун сэжигтэй бөгөөд яг л, татвар авдаг рекетүүдийн адил байх аж. Гэтэл бидний амьдарч байгаа төгс бус ертөнцид дипломатууд сайн, муугийн дундаас бус, харин муу болон сүйрлийн хооронд сонголт хийх нь олонтоо байдаг.

Умард солонгосын цөмийн хөтөлбөрийг ялимгүй зогсоож мэдэх буулт нь муу шийдвэр гэдэгтэй маргахын хэрэггүй юм. Ингэхдээ Умард солонгос цөмийн зэвсгээ тодорхой бус хугацаагаар хадгална. Гэтэл бусад бүх хувилбарууд нь энэ удаагийн умардын засгийн газрын дэлхий дахинд илгээсэн сануулга Йонбены тогоог ашиглалтанд оруулахаар гаргасан шийдвэрээс бүр муу гээд боддоо.