Японы тэнгисийг замын сүлжээ болгохоор завдаж байна. Түүнийг тойруулан логистикийн системийг бий болгож Зүүн Хойд Азийн орнуудтай нягт холбох юм.

Шинэ зам тээврийн коридорыг бий болгож Алс Дорнодын одоо үйлчилж байгаа чиглэлийг өргөжүүлэхэд Владивостокт болсон Зүүн Хойд Азийн бүс нутгийн Парламентын 4-р форум дээр багагүй хугацааг зарцуулжээ. Түүнд, Орос, Япон, Өмнөд Солонгос, Хятад, Монгол зэрэг орнуудын хууль боловсруулах хуралдааны төлөөлөгчид оролцжээ. Форумд орлцогч, Приморийн хязгаарын иргэдийн хурлын дарга Виктор Горчаков ярихдаа:

«Бид Японы тэнгисийг тойруулан зам тээврийн схемийг боловсруулахаар төлөвлөж байна. Энэ нь оролцогч улс бүрийн бизнесийн сонирхлыг нийгмийн бодлогын шийдвэрийн хэрэгцээ шаардлагатай хавсарган бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэхэд туслах болно. Нэгэнтээ урьд «Приморье-1», «Приморье-2» зам тээврийн коридорын талаар боловсруулсан үзэл санаа аажмаар тодорхой утга агуулгаар баяжигдаж байгаа юм».

Приморийн тээврийн хонгилууд бол Оросын Приморийн хязгаарын боомтуудыг япон, өмнөд солонгосын боомтын хотууд, мөн эргээс алслагдсан Хятад, Монголын бүс нутгуудтай холбосон чиглэлүүд юм. Японы тал жишээлбэл, Зарубино-Акитагийн чингэлэгийн шугамын хөгжилд онц сонирхолтой байгаа юм. Энэ нь Японоос Оросын Алс Дорнод луу, цаашлаад Транссибирийн магистралаар Европ луу ачаа тээвэрлэхэд тохиромжтой чиглэлүүдийн нэг юм.

Японы засаг захиргааны Хууль боловсруулах хуралдааны орлогч дарга Акита Кэнъитири ийнхүү ярьж байна:

«Одоо цагт Приморийн хязгаар, Японы засаг захиргааны байгууллагын хамтын ажиллагааны илүү бодитой чиглэл бол Приморийг логистикийн төв болгон хөгжүүлэх явдал юм. Акитагийн боомт нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадлаа ихэсгэхийн тулд одоогийн хүчин чадлаа үндсээр нь шинэчилж байна».

Тэр тусмаа боомтын газар уснаа явагч краныг идэвхтэй ашиглах болно. Түүний тусламжтайгаар нийт ачаа тээвэрлэлтийн хэмжээг жилд 100 мянган контейнерд хургэх юм. Саяхан Акита Зарубино боомтуудын хоорондын чиглэлд туршилтын шалгалт хийлээ. Одоохондоо манай боомтуудын хооронд байнгын сүлжээ байхгүй боловч түршилт шалгалтын дараа түүнийг ажиллуулахаар төлөвлөж байна.

Приморийн хязгаарын боомтын хөгжилд, тэнгист гарцгүй Монгол орон сонирхолтой байгаа юм. Монголд авто болон төмөр зам баригдаж байгаа ч их хэмжээний ачааны урсгалыг зохицуулахын тулд тэднийг хөрш орнуудын тэнгисийн боомтуудтай тээврийн хонгилоор холбох шаардлагатай байна. Монголын тал орос, хятадын хувилбаруудыг судалж үзэж байгаа юм.

Энэ талаар Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Цэдэвийн Мэндсайхан ийнхүү ярьж байна: «Далайн боомтод гарах гарцыг бүс нутаг төдийгүй засаг захиргааны төвшинд сонирхож байгаа юм. Одоо бид янз бүрийн хувилбаруудыг судалж үзэж байна. Ирээдүйд Приморийн хязгаартай аялал жуулчлал, ачаа тээвэрлэлтийн салбарт өргөнөөр хамтран ажиллахыг хүсэж байгаа юм. Бид Монголын хувьд хамгийн тохиромжтой Владивостокийн боомтыг ашиглахыг хүсэж байгаа, учир нь түүнтэй тогтоох зам тээврийн холбоо хятадын аль нэг боомт хотоос илүү үр ашигтай юм».

Олон улсын логистик зөвхөн зам тээврийн сүлжээг бүс, гаалийнхан, хуульчид, хилчид, дипломатуудын үйл ажиллагаанд орших асуудлыг шийдвэрлэхийг харгалзан үздэг билээ. Виз олгох зарчимд хөнгөлөлт хийвэл ихээхэн ашигтай болох юм.

Кангвон хөдөө тосгоны иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Санг Су Пак ярихдаа: «Хойд Тэнгисийн зам болон Туманганы санаачлагатай холбоотой хамтын төслийн ахиц дэвшил Зүүн Хойд Азийн эдийн засгийг хөгжүүлэхэд хургэх юм. Оросын тал дамжин өнгөрүүлэх явцыг хөнгөвчилбөл жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, логистикийг хялбаржуулахад тус болох юм. Орос, Өмнөд Солонгосын хоорондын визийн дэглэм хялбар болох анхны алхам, богино хугацааны визгүй зөрчих зөвшилдөөн ирэх жил хүчинтэй болох юм».

Владивостокт хүрэлцэн ирэгсдийн ихэнхи нь тун саяхан Хятадад болж өнгөрсөн Туманганы санаачлагыг өргөсгөх хуралдаан дээр уулзалдсан билээ. Энэ сэдэв өнөөдөр Ази Номхон Далайн олонх уулзалт, чуулган, бага хурлууд дээр хэлэлцэгдэж байгаа юм. Ийм төслийг хэрэгжүүлэх явдал маргааш гэхэд Зүүн Хойд Азийн орнуудын хүмүүсийн амьдралыг дорвитой өөрчилж болох юм.