Сочигийн “Адлер-арена” олимпийн тэшүүрийн төвд тамирчдад хосгүй сайхан мөсөн гулгуур, Наадмын үеэр хамгийн таатай цаг ууртай байлгах баталгааг өгч байна. Цогцолборын доторх температурын дэглэм инженерийн хүнд системүүдээр дэмжигдэж байх бөгөөд энэ нь “гаднах” цаг агаарын байдлаас ердөө ч шалтгаалахгүй.

“Адлер-арена” мөсөн тайзыг өнгөрсөн оны эцсээр ашиглалтанд оруулсан. Нээлтийн дараа Орос улсын аврага шалгаруулах тэмцээн болж өнгөрсөн, харин үүнээс хойш 3-р сард тэнд тэшүүрийн спортын ДАШТболж, оросын тамирчид зарим зайд хоёр алт авсан байна. Тэр үед тэмцээнд оролцогчид ёстой сайхан мөсөн гулгуур барьсан байна гэж магтацгааж байсан. “Адлер-арена” төвийн тэргүүн Дмитрий Григорьев ярихдаа, ийм гулгуурын мөс олимпийн наадмын тэшүүрийн тэмцээний үед ч, яг л ийм байх болно гэж итгэлтэй хэлсэн. “Арена” дээр 12 өдөр тэмцээн үргэлжлэх бөгөөд энд 12 цогц медалийн төлөө өрсөлдөх юм.

Инженерийн ухааны үүднээс мөсөн гулгуур нь мөс үйлдвэрлэл, мөсний бүтэц болон үүнийг тойрсон цаг уурын хамгийн сүүлийн боловсруулалтуудыг өөртөө цуглуулаад буй юм. Хэрвээ хоккейд юм уу, уран гулгуурт мөсний чанар үр дүнд төдийлөн нөлөөлдөггүй бол, тэшүүрийн уралдаанд 50 % тамирчнаас, 50 хувь мөс болон цаг агаарын байдлаас шалтгаалдаг байна.

Мөсөн гулгуурын танхимд тодорхой температурын дэглэмийг барьдаг. Уралдаан тэмцээний үед мөсний температур +15, индрүүдэд +22 байдаг. Хөргөлтийн хүчирхэг төхөөрөмж болон тав дахин бага дулаан гаргадаг тусгай дээвэрийн ачаар энэхүү тэнцвэртэй байдал хадгалагдаж буй юм. Цогцолборын зураг төслийг гаргахдаа инженерын хосгүй шийдэл гаргасан, энэ бол барилгын дээврийг хоёр эгнээ төмөр тулгуур дээр бэхэлсэн явдал гэж Григорьев ярьж байна: «Энэхүү тулгуурын нэг талаас нөгөө тал хүртэл 104,5 м. Мөсөн гулгуурын өргөн хөл бөмбөгийн талбайн урттай тэнцэнэ. Барилга архитектурын үүднээс энэ нь хосгүй мөсөн гулгуур. Одоогоор дэлхийд ийм үгүй».

Наадмын дараа мөсөн гулгуурын төвийг өөрчлөн Үзэсгэлэнгийн танхим болгоно. Учир нь гэвэл, Краснодарын хязгаар оросын бусад бүс нутгуудаас ялгаатай нь, энд мөсөн гулгурын спортын цогцолбор эрэлт хэрэгцээ багаитай бөгөөд инженерийн ийм хүнд шийдэлтэй цогцолборуудыг ажлуулах нь ашиггүй юм. Хөргөлтийн төхөөрөмжүүдийг Олимпийн наадам дууссаны дараа Красндарын хязгаарт барихаар төлөвлөж байгаа хоккейны спортын дөрвөн цогцолборт шилжүүлэн суурилуулах юм. Индэрүүдийг Сочид 2015 онд явуулахаар төлөвлөж байгаа “Формула-1” уралдаанд ашиглана. Мөсөн гуулгуурын барилга нь бизнесменүүдэд үзэсгэлэн, танилцуулах өдөрлөгүүд явуулахад нь хэрэг болно.