2014 онд Сочид болох олимпийн наадам багагүй сюрпризийг үзүүлэх болно. Өвлийн наадмын зочдыг бүхэл бүтэн техникийн болон спортын шинэлэг зүйлүүд хүлээж байна. Цаначдыг GPS-ын тусламжтайгаар хянаж, харин мөсийг онцгой «нууц жороор» бэлдэх юм. Олимпийн тоглолтын хөтөлбөрт тэмцээний шинэ төрлүүд орсон байна. Индэр лүү зөвхөн тусгай «хөгжөөн дэмжигчийн паспорт»-аар л орох эрхтэй юм.

Сочи, өвлийн Олимпийн наадмын хамгийн өмнө зүгийн нийслэлээр түүхэнд орох нь лавтай. 1998 онд өвлийн олимпийн наадмыг хүлээн авч явуулсан японы Нагано л экваторт ойр оршдог билээ. Тэгсэн хэдий ч зохион байгуулагчид цасны талаар асуудал үүсэхгүй гэж баталж байгаа бөгөөд түүнийг хаврын эхэн сараас нөөцөлж эхэлжээ. Одоогийн байдлаар нөөцийн агуулахад 450 мянган кубометр цас байгаа юм. 2014 оны 2-р сард тэмцээний зарим хэсэг болох газар тийм хэмжээний цасыг хэн ч өмнө нь бэлтгэж байгаагүй гэж уулын цаны цогцолборын төлөөлөгчид үзэж байна.

Олимпийн Сочид үнэхээр их цас шаардлагатай болох юм.

Наадмын хөтөлбөрт ОУОХ 6 төрлийн шинэ уралдааныг оруулсан нь: эмэгтэйчүүдийн трамплины харайлт, чарганы буухиа, уран гулгалтын багийн уралдаан, эрэгтэй эмэгтэй хафпайп фристайл (цанын үсрэлттэй харайлт), мөн биатлоны холимог буухиа зэрэг болжээ. Үүнээс гадна олимпийн хуваарьт зарчмын 3 шинэ төрөл бий болсон нь: слоупстайл фристайл, багаар зэрэгцэн уралдах сноубордын слалом юм. Нийтдээ энэ нь 12 нэмэлт иж бүрэн шагнал болно.

Алексей Ягудин, Евгений Плюшенко нарын олон оддыг төрүүлсэн Оросын уран гулгалтын спортын гавьяат дасгалжуулагч Алексей Мишин уран гулгалтын багийн уралдаанд оросын шигшээ багт ихээхэн найдлага тавьж байгаа тухай ярьж байна: «Энэ бол уралдааны шинэ төрөл бөгөөд нэмэлт шинэ медаль юм. Ерөөсөө уран гулгалт медалийн тоогоороо дутуу юм шиг над санагддаг. Энэ бол ганцаарчилсан болон хос, бүжгийн хос гэсэн багийн тоглолтууд байх болно. Багийн тоглолтоор манайд медаль хүртэх сайхан боломжууд бий».

Тэмцээн уралдааныг үзэхийн тулд зүгээр нэг билет авах нь хангалттай биш юм. Хөгжөөн дэмжигчийн паспорт гэсэн бичиг баримтыг бүрдүүлэх хэрэгтэй бөгөөд энэ нь нэг есны гэрчилгээ батламж юм. Штрих кодтой энгэрийн хаяг дээр тухайн хүний талаар мэдээлэл, тэр тусмаа түүний паспортын мэдээллүүд агуулагдах ёстой. Ийм бичиг баримт авахын тулд pass.sochi2014.com гэсэн сайт дээр өргөдлөө бөглөх шаарлагатай юм.

Мэдээж хэрэг Наадмын бэлтгэлийн бүх нарийн ширийнийг зохион байгуулагчид хэлэх гүй нь ойлгомжтой. Олимпийн наадам эцсээ хүртэл бүх зүйл нь тодорхой байж таарахгүй биз дээ.