Сирийн болзошгүй цохилт нь тус улсын гаднах хилийн чандад мөргөлдөөний шинэ давалгаан бий болгож мэдэх юм. Энэ тухай Орос улсын ерөнхийлөгч Владимир Путины америкийн “The New Yaork Times” сонинд нийтлэгдсэн өгүүлэлд дурджээ.

Владимир Путин АНУ-ын ард түмэн, америкийн улс төрчдөд Сирийн байдлыг тойрсон асуудлаар оросын байр суурийг гарган шуудаар хандасан. “Олон улс орнуудын, улс төрчдийн болон шашны удирдагчид, тэр дундаа Римийн пап зэргийн хүчтэй сөрөг хүчнийг эс тоомсорлон АНУ Сирийн эсрэг цэргийн байлдааны хүчтэй цохилт өгөх нь гэм буруугүй олон хүний амь нас эрсдэх, сирийн хилийн гадна хүчний хагарал, хүчтэй мөргөлдөөнүүдийг дэлгэрүүлэхэд хүргэх болно” гэж Оросын ерөнхийлөгч бичжээ. НҮБ-ыг тойрсон хүчийг ашиглах нь Владимир Путины үзэж байгаагаар, энэ бүтэц нь олон улсын байдалд нөлөөлөх бодит хөшүүрэг байхгуйгаас нуран унасан Үнэдстний лигийн замыг давтах эрсдэлтэй байна.

АНУ ч мөн адил хүчний ажиллагаа нь ирээдүйгүй болохыг ойлгож эхлэж байна. Сирийн химийн зэвсгийн нөөцөнд олон улсын хяналт тогтоох тухай Орос улсын санал нь америкийн нийгэм, дайтахаар төдийлөн хүсээгүй Обамагийн засаг захиргаанд эерэг дуу хоолой олж аваад байгаа тухай шинжээчид тэмдэглэж байна. Тэгээд ч Владимир Путин нийтлэлдээ “Сирид химийн зэвсэг ашигласан явдал нь хэнд ч эргэлзээ төрүүлээгүй. Гэхдээ үүнийг сирийн арми биш, харин сөрөг хүчин хийсэн гэж үзэх бүх үндэслэл байна. Зорилго нь “тулгуур үзэл баримтлагчдын талд орох, тэдгээрийн гадаадын хүчирхэг ивээн тэтгэгчдийн оролцоог өдөөн хатгахад оршиж байна”.

АНУ цэргийн байлдааны ажиллагаа явуулахаас татгалзах болон сирийн мөргөлдөөнийг улс төрийн замаар шийдвэрлэх хүчин чарамайлтуудаа нэгтгэх нь Ойрхи-Дорнодод илүүдэл золиослогчдоос зайлсхийх төдийгүй хоёр улсын харилцаанд ашигтай байх болно гэдэгт АНУ, Канад судлалын хүрээлэнгийн захирал Сергей Рогов итгэлтэй байна.

Сирийн асуудлыг улстөрийн замаар шийдвэрлэх хосгүй боломж гарч ирж байна. Хэрвээ бид хамтдаа НҮБ-ын ивээл дор Сирид химийн зэвсэг ашиглахыг хориглох бөгөөд үүний дараа зэвсгийг утсгалд оруулж чадвал, энэ нь орос-америкийн харилцааг үндсээр нь өөрчилж мэдэх юм.

Орос улс, АНУ хамтдаа нэгдмэл байр суурь боловсруулах тийм боломж өндөр байна гэж шинжээч үзэж байна. Орос улсын ерөнхийлөгчийн америкийн нийгэмд шууд хандсан явдал нь нийтлэг шийдвэр эрэлхийлэхэд таатай нөхцөл бүрдүүлж байна.