9-р сарын 13-нд Бишкект ШХАБ-ын орнуудын Зөвлөлийн хуралдаан болно. Бишкекийн ДХУ-д тус байгууллагын хөгжлийн суурь болон одоогийн олон улсын тулгамдсан онцлох асуудлууд ялангуяа, сирийн хямралын хурцадмал асуудлуудыг хэлэлцэх болно гэж Оросын ШУА Алс-Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Сергей Лузянин үзэж байна.

Киргизийн нийслэлд зохиогдох ШХАБ-ын орнуудын тэргүүн нарын явуулах мэтгэлцээний үеэр бүс нутгийн болон дэлхийн даяаршлын аюулгүй байдлын үндсэн шийдвэрлэх асуудлууд тэргүүлэх болно. ДХУ-ын тэн хагас хугацааг терроризм, салан тусгаарлалт болон хэт туйлшралын эсрэг тэмцэх асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Аюулгүй байдлын асуудлуудын хэсэгт чухлаар тавигдаж байгаа асуудал бол Афганистаны асуудал . ШХАБ ын байр суурь афганчуудын удирдлага дор, афганы иргэдийн өөрсдийн явуулах ёстой үндэсний эвлэрлийн дэмжихэд оршиж байна. Дүнгийн баримт бичиг болох Тунхаглалд 2014 онд Афганистанаас эвслийн цэргийг гаргах төлөвлөгөөнд дүгнэлт өгөх нь юу л бол. Гэхдээ дэлхий дахинд хандсан НҮБ-ын төвийн зохицуулах үүргийг афганистаны асуудлыг зохицуулах болон тус улсын ирд түмний улс орноо сэргээн босгоход дэмжлэг үзүүлэх асуудлаарх хүчин чармайлтуудыг дэмжих уриалга үүнд заавал байх ёстой.

Мэдээж төрийн тэргүүн нар сирийн хямралын асуудлыг хөндөх нь лавтай. Тунхаглалд сирийн хямралыг тус улсын иргэд өөрсдөө зохицуулах шаардлагатай хэмээгээд, ингэхдээ уг баримт бичигт тус улсын эрх баригчид болон сөрөг хүчнийхний хооронд урьдчилсан нөхцөлүүдгүйгээр харилцан яриа явуулсны үндсэн дээр АБН Сири улсад тусгаар тогтнол хэрэгжих талаар дурдсан байх болов уу. 2012 оны 6-р сарын 30-ны Женевын хамтарсан мэдэгдэл гол суурь нь байна. Сирийн химийн зэвсгийг Орос, Америкийн хяналтанд дор тус улсаас гаргах тухай Орос улсын санал ДХУ- ын өмнө бэлтгэгдсэн баримт бичгүүдэд тусч чадахгуй болов уу. Гэхдээ ДХУ-ын хуралдааны бус цагаар оролцогчид энэхүү сэдвийг хэлэлцэж таарна гэж профессор Сергей Лузянин үзэж байна. Эцсийн дүн ямар байх бол?

Бишкект Иран, Пакистаны шинэ тэргүүн нартай танилцана. Ираны сэдэв тусдаа тавигдахыг үгүйсгэхийн аргагүй юм. Энэ нь Ираныг болон Лалын Бүгд Найрамдах Иран улсыг тойрсон болон түүний цөмийн хөтөлбөртэй холбоотой хурцадсан байдлыг дэмжиж байгааг гэрчилж байна. Ингэхдээ энд тус улс нь цөмийн хөтөлбөрийг энхийн зорилгоор хэрэгжүүлж байгаа гэдгийг зориуд тэмдэглэх ёстой. ШХАБ хэний ч эсрэг байлаа ч гэсэн, цэргийн байлдааны ажиллагаагаар заналхийлэхийг байж боломгүй зүйл гэж үзэж байна.

Харин ШХАБ-ын хөгжлийн чиглэлд арай илүүтэй хоцорч яваа чиглэлийн хувьд гэвэл, энд тус байгууллагын хүрээнд 2013-2016 онуудад цаашид төслийн үйл ажиллагааг хөгжүүлэх асуудлаар явуулах бодит арга хэмжээнүүдийн жагсаалтын тухай яригдах юм.

:Харамсалтай нь, ДХУ Сангийн хөгжил /тусгай данс болон ШХАБ-ын Хөгжлийн Банкны бодит ажлын эхлэл болж чадахгуй юм. Энд эдгээр асуудлуудыг шинжээчид цааш судлах тухай яригдах байх. Гэхдээ тээвэр-харилцааны төслүүд, олон улсын логистикийн мульт модальийн төвүүд, худалдаа, аялал жуулчлал, шинэтгэлийн болон эрчим хүчний хэмнэлтийн технологиудын г.м. боловсруулалтуудын тухай саналууд байна.

Профессор Сергей Лузянины үзэж байгаагаар, ДХУ-ын шинэлэг зүйл бол эдийн засгийн бүлэгт байна. Энд тус байгууллагын ажиглагч орнууд болох Энэтхэг, Пакистан, Иран, Монгол, Афгантстан болон яриа хэлэлцээний түншүүд болох Беларусь, Шри-Ланка, Түрк улсуудын илүү идэвхтэй чадавхийг татах боломжтой юм.

Гэхдээ эцсийн болон ирээдүйтэй зорилтыг ойрын 2-3 жилийн хугацаанд зарлана. Байгууллагын 2025 он хүртэлх хөгжлийн стратеги ШХАБ-ын урт удаан жилийн гол баримт бичиг болох ёстой юм.